Fanta ундааны бөглөөг хамтын хүчээр онгойлгож буй хоёр зөгийний бичлэг олон хүнийг гайхшруулжээ. Тэд хаанаас үүнийг сурсан юм бол оо?

0

Багийн ажиллагаа бүхнийг хийж чадна гэдэгчлэн Fanta ундааны тагийг онгойлгож байгаа хоёр зөгийний бичлэг цахим сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна. Тус бичлэг Бразил улсын Сан Пауло хотод хийгдсэн бөгөөд хоёр зөгий физикийн хуулийн талаар олж мэдсэн гэлтэй ундааны савны бөглөөний хоёр талд гарч, эргүүлж онгойлгохоор хичээж байсан нь хамгийн сонирхол татам байжээ.

PA Images

Уг бичлэгийг хийсэн бүсгүй зөгийнүүдийн багийн ажиллагааг харж суух үедээ, “Энэ хоёр миний ундааг xулгайлах нь” хэмээн хошигнон ярьж байгаа нь бичигдэн үлджээ.

Харин тэрхүү бичлэгийг үзсэн мэргэжилтнүүд зөгийнүүдийн хийж буй үйлдэл гайхмаар байгаа боловч зөгий бол хүний нэгэн адил аливаа асуудлын шийдлийг маш сайн олдог, бусдын хийж буй үйлдлийг ажиглаж амархан сурдаг амьтан тул харсан зүйлээ хийж үзэж байгаа нь энэ байх хэмээн таамаглал дэвшүүлжээ.

Энэхүү таамаглалыг дэмжих нэгэн судалгааг 2016 онд Лондон хотын Их Сургуулийн харъяа Queen Mary сургуулийн судлаачид хийж байсан бөгөөд татсан утас суллаж хэрхэн цэцгийн бал руу орж болохыг нэгэн зөгийд тэд сургажээ. Харин тэр зөгий сурсан уг үйлдлийг бусад зөгийнүүддээ зааж өгснөөр зөгий үржүүлгийн бүх зөгий хэрхэн цэцгийн бал руу орохоо маш сайн мэддэг болсон байсан гэдэг. Хожим анх сургасан зөгий үxсэний дараа ч зөгийнүүд уг аргыг дараа үедээ өвлүүлэн сургасаар байсан судалгааг National Geographic сэтгүүл нийтэлсэн байдаг.

Иймээс магадгүй ойрын ирээдүйд зөгийнүүд ундааны савны бөглөө онгойлгох дуртай болохыг ч үгүйсгэхгүй ажээ.

14
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *