Дэлхийн хамгийн том …

0

Дэлхийн хамгийн том ...Хамгийн хамгийн тодотголтой маш олон тодруулгуудыг хүмүүс хийдэг. Тэдгээрийн дундаас хамгийн том гэсэн тодотгол бүхий юмсын талаарх сонирхолтой мэдээллийг үзэгчид та бүхний сонорт хүргэе. Эдгээр дэлхийн хамгийн том хэмээн нэрлэгдсэн зүйлсийн дотор хүний гараар бүтээгдсэн онцгой том хэмжээ бүхий зүйлсээс гадна байгалиас заяахдаа аварга том хэмжээтэй заяагдсан зүйлс багтаж байгаа гэдгээрээ онцлог юм.

1. Дэлхийн хамгийн том тахианы шарсан мөч
Кентаки Фрайед Чикен /Kentucky Fried Chicken/ компани 11 төрлийн ургамал, амтлагч бүхий өөрийн анхны жорын 70 жилийн ойг тэмдэглэх үедээ Лиусвиллийн оршин суугчдад нэг савлагаа бүхий 1130 кг жинтэй шарсан тахианы мөчөөр үйлчилсэн нь дэлхийн хамгийн том нэгж савлагаа бүхий тахианы шарсан мөч гэсэн дээд амжилтыг тогтоосон байна.
2. Дэлхийн хамгийн том хөх

Жиоржия мужийн Атланта хотод төрсөн Норма Ститц /Norma Stitz/ гэгч эмэгтэй Жексон мужийн их сургуулийг нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн бөгөөд тэрээр 90-ээд оны эхээр өөрийн зургуудаа сэтгүүлүүдэд илгээж байсан ч түүний зургууд 1994 онд л сэтгүүлд хэвлэгдсэн юм. Ихэвчлэн сониуч хүмүүс болон том хөхтэй эрчүүдийн сонирхлын улмаас түүний зураг сэтгүүлүүдэд хэвлэгдэх нь олширч, 1997 он гэхэд Норма өөрийн гэсэн киног бүтээж эхэлсэн байна. 1999 онд Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллагаас Нормаг дэлхийн хамгийн том төрөлхийн хөхтэй эмэгтэйгээр зарласны дээр хамгийн том хөхний даруулга эзэмшигчээр нэрлэжээ. Тухайн үед Нормагийн хөх тус бүр нь 12,7 кг жинтэй байсан ба өөрийнх нь биеийн жин 122 кг жинтэй байв. Түүнээс хойш түүний хөх болон биеийн жин багагүй хэмжээгээр нэмэгдсэн юм.
3. Дэлхийн хамгийн том дөрвөлжин шоколад

Армений Гранд Кэнди чихрийн үйлдвэр 25.4 см зузаан 4408 кг жинтэй хавтгай дөрвөлжин шоколад бүтээсэн нь 5.6х2,7 метрийн хэмжээтэй байв. Телевизээр шууд нэвтрүүлсэн үйл ажиллагааны үеэр Гиннесийн байгууллагын төлөөлөгчид уг аварга том хар шоколадыг хэмжиж, шинэ дээд амжилтын батламжийг гардуулсан байна.
4. Дэлхийн хамгийн том үет хөлтөн

Японы аалзан хавч нь дэлхийн хамгийн том үет хөлтөн бөгөөд түүний хөлний урт 3,6 метрт хүрдэг гэдэг. 300-аас дээш метрийн гүнд амьдардаг учир энэ үет хөлтнийг бүтнээр барьсан тохиолдол одоо хүртэл үгүй юм.
5. Дэлхийн хамгийн том гар

Лиу Хуа гэгч хятад эр 2007 онд дэлхийн хамгийн том гартай эрэгтэй хэмээн бүртгэгдсэн. Түүний зүүн гарын эрхий, долоовор, дунд хуруунууд ердийнхөөс хэт том төрсөн ба өсөж томрох хэрээр улам том болсон нь түүний өдөр тутмын амьдралд тун хүндээр нөлөөлөх болжээ. 2007 оны 7-р сард Шанхайд эмчлүүлж байх үеийнх нь хэмжилтээр эрхий хуруу нь 26 см, долоовор хуруу нь 30 см, дунд хуруу нь 15 см байсны дээр хэт том хуруунууд нь зүүн гарыг нь 10 орчим кг жинтэй болгосон байв. Лиугийн хуруунуудыг багасгах 7 цагийн турш үргэлжилсэн хагалгааны үеэр эмч нар 5,1 кг мах, ясыг авч хаяжээ.
6. Дэлхийн хамгийн том айПод /iPod/

Америкийн Охайо мужийн Колумбус хотын нэгэн банкны барилгын хажуу хананд тогтоосон энэ аварга том айПод жинхэнээсээ хөгжим тоглодог гэдгээрээ гайхалтай. Энэхүү аварга төхөөрөмж хөгжим, урлаг, хоол хүнс, шөнийн амьдралын сэдвээр долоо хоног тутамд хэвлэгдэн гардаг Колумбус Элайв /Columbus Alive/ сэтгүүлд зориулагдан бүтээгдсэн юм.
7. Дэлхийн хамгийн том хүн солонго

2004 оны 9-р сарын 18-нд Филиппиний Политехникийн их сургуулийн 31,000 орчим оюутан сурагч, багш ажилтнуудаас бүрдсэн хүн солонго бүтээгдсэн нь 1904 онд байгуулагдсан сургуулийн 100 жилийн ойд зориулагдсан байв. Энэхүү оролдлого нь 2003 онд Мальта арлын Флориана хотод 11,750 хүний бүтээсэн хүн солонгыг давж гарсан явдал болсон юм.
8. Дэлхийн хамгийн том алтан загас

Улбар шар өнгийн энэ аварга том мөрөг загасны жин гурван настай охины дундаж жинтэй адил буюу 13,6 кг-тай тэнцэнэ.
9. Дэлхийн хамгийн том шигтгэмэл зураг

Ах дүү хоёр 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан Британий хамгийн том ром шигтгэмэл зургийн сэргээн зассанаа танилцуулжээ. Боб болон Жон Вудвард нарын бүтээсэн 1,6 сая жижиг хэсгүүдээс бүрдсэн 14,3 м.кв талбай бүхий шигтгэмэл зураг дуудлага худалдаагаар дуудагдаж байгаа ба 25,000 фунт стерлинг хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Энэхүү шигтгэмэл нь Грекийн хөгжмийн мастер Орфеус зүүн өвдөг дээрээ лир хөгжим тавиад дэргэдээ анч нохойгоо суулган олон арван араатнуудаар хүрээлүүлэн байгааг харуулсан хуулбар зураг юм.
10. Дэлхийн хамгийн том элсэн хивс

Өнгө өнгийн элсээр мандал бүтээх Түвдийн буддистуудаас санаа авсан үгүйг мэдэхгүй ч Ираны уран бүтээлчид өөрсдийн уламжлалт перс хивсээ элсээр бүтээсэн байна. 12,000 м.кв талбай бүхий энэ хивсийг 70 төрлийн өнгийн элсээр 25 визуаль артистууд урлан бүтээжээ.
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/29 at 17:25

    laik

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *