Австралиас олдсон чулуужсан модон дотроос маш ховорт тооцогдох оюу ногоон гэрэлт чимэд чулуу олджээ

0
  • Саяхан Австрали улсад чулуужсан модон дотроос маш ховорт тооцогдох оюу ногоон гэрэлт чимэд чулуу олджээ.
  • Reddit сүлжээнд энэ тухай нийтлэл орсноор энэ ховор чулуу олны анхаарлын төвд оржээ.
  • Энэхүү ховор чулуу нь өөрийн өвөрмөц өнгөөрөө бусдаасаа онцлогтой.
  • Улмаар Reddit сүлжээнд энэ өвөрмөц өнгөтэй чулуу хэдэн зуун мянган хүний анхаарлын төвд оржээ.

Саяхан Австралийн Квинсленд мужийн Уинтоноос чулуужсан модон дотроос маш ховор оюу ногоон гэрэлт чимэд чулуу олджээ. Харин adymma90 нэртэй Reddit сүлжээний хэрэглэгч цахим орчинд энэ тухай мэдээг түгээсэн байна.

Гэрэлт чимэд гэдэг нь өвөрмөц өнгө, ер бусын тогтоцоороо алдартай, маш ховорт тооцогддог үнэт чулуу юм. Энэхүү чулуу нь Австрали улсад ихээр олддог бөгөөд 1890-ээд онд энэ чулууны олборлолт явагдаж байсан гэдэг. Үнэт чулуу гэдэг утгаараа гэрэлт чимэдийг гоёл чимэглэлд ашиглахын зэрэгцээ хүний биеийн энергийн тэнцвэрийг хадгалах эмчилгээнд ашиглах нь ч бас бий.

Австралиас олдсон энэхүү гэрэлт чимэд чулуу нь чулуужсан модон дотор байгалийн жамаар бий болсон чулуу гэдгээрээ бусдаасаа онцлогтой. Түүнчлэн энэхүү чулуу нь хар бараан өнгийн гэрэлт чимэд чулуунаас өөрийн онцгой оюу ногоон өнгөөрөө ялгарч, олны анхаарлыг татах болжээ.

 

Чулуужсан модны гадаргуунд модны титэм, дотоод бүтэц, гадна холтос зэрэг нь маш тод харагддаг.

Гэрэлт чимэд чулуу нь тийм ч ховорт тооцогддоггүй, галт уулархаг бүс нутагт нүүрсний судал дагаж үүсдэг хувирамтгай гялтгануур өнгөтэй, олон янзын хэлбэр дүрстэй олдох нь түгээмэл байдаг ч үнэт чулуу хэмээн тооцогддог ажээ. Ийм ч учраас нүүрсний асар их баялагтай Австрали улсаас энэхүү чулуулаг ихээр олддог ажээ.

 

Чулуужсан ойн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэрэлт чимэд чулуу мэт харагдах чулуужсан моддын үлдэгдэл доорх зурагт харагдаж байна.

Ийнхүү маш ховорт тооцогдох оюу ногоон өнгийн гэрэлт чимэд чулуу олдсон нь Reddit сүлжээнд олон хүмүүсийн гайхшралыг төрүүлж, харцыг булаасаар байна. Оюу ногоон гэрэлт чимэд чулуу чулуужсан модон дотор байгаа энэхүү өвөрмөц тогтоц нь байгаль өөртөө ямар гайхалтай үзэсгэлэн гоог агуулж байдгийн нэгэн жишээ биз ээ.

10
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *