
Сэтгэлд хүрэхүйц сайхан гэрэл зураг бол хайхрамжгүйгээр харахын аргагүй зүйл. Гэрэл зураг нь хэдэн мянган үгээр ч хэлж барамгүй зүйлийг хүний нүдээр дамжуулан сэтгэл зүрхэнд шивнэдэг. Хамгийн санаандгүй үед авсан эгэл амьдралын бодит зураглал болсон гэрэл зураг нь хэзээд хамгийн онцгой байдаг. Түүнчлэн өчүүхэн төдий тэр агшин хамгийн үнэ цэнэтэй цаг мөч байдаг. Бидний зүгээс эгэл амьдралын тэрхүү гайхамшигтай агшнуудыг харуулсан фото зурагнуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.
Аляскт дугуй хагарвал ийм зүйл болох нь
Ажилдаа дурлахуй
Америкийн эмч Ted Rummel бүсэлхийнээс доош мэдээгүй болсон нэгэн боловч энэ нь түүнийг ажилдаа эргэн орох хүслийг нь хазаарлаж чадаагүй юм. Тэрээр тэргэнцэр дээрээсээ өвчтнүүдэд хагалгаа хийдэг.
Илбэчин аав
Бүгд баярлах ёстой
Кентаккын хосууд болох Kelly, Zack нар Зул сарын баяраар тэжээвэр ноходдоо зориулан ширээ засчээ.
32-тойдоо 13-тай юм шиг харагдах үед
Энэ бүсгүй үнэхээр 32-той, гэхдээ иргэний үнэмлэхгүйгээр түүнд итгэх хүн цөөн.
Гайхамшгийг хүлээхүй
Нинжин сэтгэлтэй бүсгүй
Амьдрал хэмээх их аялалын зүг
Эхийн хайр хамгийн хүчтэй
Хүссэн бэлгээ авах үед
Эрэлхэг шар шувууны ангаахай
Цагдаагийн эргүүл эргүүл хийн явж байтал энэ бяцхан шувуухай замын голд суучихаад явуулахгүй байжээ. Цагдаагийн офицер машинаасаа бууж түүн дээр очсон бөгөөд хэдэн минутын дараа өөр хоёр цагдаа ирснээр шар шувууны ангаахай тэднийг нэвтрэх зөвшөөрөл өгч нисэн одсон байна.
Ээждээ юу гэж хэлэх вэ?
Бусдын төлөөх сэтгэл
Бямба гаригийн нэгэн өглөө жаалхүү аавдаа очиж, цуглуулсан мөнгөө сайн зүйлд зарцуулахыг хүсэж байгаагаа хэлжээ. Аав нь хүүдээ хүнсний зүйлс худалдан авч, хачиртай талх бэлтгэхэд нь тусалсан бөгөөд дараа нь тэд түүнийгээ орон гэргүй хүмүүст өгсөн байна.
Сэтгэл хангалуун үйлчлүүлэгч
Амьдрахаас яахан уйдах билээ
Гялгар уутан дээр бөөнөөрөө гулгаж байгаа хүмүүс







