Гоо сайханч дээр очилгүйгээр залуухан бас үзэсгэлэнтэй төрхөө хадгалж үлдэхэд туслах йогийн 9 дасгал

0

Нүүрний арьсанд хөгшрөлтийн үед илрэх шинж тэмдэг: арьсны уян хатан чанар алдагдаж өнгөө алдана, арьсны асуудалтай тулгарна, нүүрний хэлбэр өөрчлөгдөнө – энэ бүх өөрчлөлтөөс болоод бид арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүний эрэлд гардаг. Заримдаа эдгээр өөрчлөлтүүд нь биеийн дотоод үйл ажиллагаатай холбоотой байдаг. Уг өөрчлөлттэй тэмцэж, үйл ажиллагааг нь хэвийн болгож чадсанаар арьсны гадаад төрхийг ч өөрчилж чадна. Эмч нарын батлан хэлж байгаагаар үүнд йог үр дүнтэй тусалж эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ажээ.

Нурууг тэгшлэхийн зэрэгцээ бие махбодын бүхий л үйл ажиллагааг хэвийн явагдуулахад нөлөөлөх хэд хэдэн асаныг танилцуулахаар бэлдлээ. Йогийн зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, нуруу нугасны зөв байрлал, үйл ажиллагаа нь нүүрний хаванг багасгах, үрчлээ арилгахад нөлөөлдөг ажээ.

© TanyaLovus / Shutterstock, © TanyaLovus / Shutterstock

 

1. Эрүүний түгжээ

© Depositphotos

Техник:

  • Хөлөө завилж суух эсвэл зогсоогоор өөрт эвтэйхэн байрлал авна.
  • Гарын алгаа өвдөг дээрээ тавь.
  • Тайвшраад нүдээ аниарай.
  • Гүнзгий амьсгал аваад, амьсгал авахдаа амьсгалаа барина, толгойг урагш тонгойлгож эгэм дээрээ хүргэнэ.
  • Мөрөө урагш болон дээш өргөнө.
  • Биеэ энэ байрлалд өөрийнхөө чадлаар барихын зэрэгцээ өөрт таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээр амьсгалаа мөн барина. Дараа нь биеэ суллаж мөр, гараа чөлөөтэй болгоно. Толгойгоо өргөөд хэд хэдэн удаа амьсгалаа авч гаргаарай.

Дасгалыг 5 – 10 удаа хийнэ.

Үзүүлэх нөлөө: бамбай булчирхайд иллэг болж өгнө, өөрөөр хэлбэл бодисын солилцоог идэвхжүүлнэ, цусны даралтыг тогтворжуулна, хүзүүний арын булчинг аажим суллаж тайвшруулна.

Үр дүн: хүзүүний чангарсан булчинг суллана, цусны эргэлт зөв явагдана, нүүрний өнгө зүс сайжирна, нүүрний хэлбэр зүгширнэ, давхар эрүү арилна.

Хориглох заалт: зүрх болон тархины өндөр даралттай хүмүүс, бамбай булчирхайдаа ямар нэгэн ургацагтай хүмүүс (иллэг хийснээр аливаа нэг ургацаг томорч болзошгүй).

 

2. Эргэх дасгал

© Depositphotos

Техник:

  • Шалан дээр суугаад хөлөө тэгшилнэ, нуруу эгц.
  • Баруун хөлөө нугалаад баруун улыг зүүн гуяны гадна талд улаар нь шаланд хүрсэн байрлахаар тавина. Зүүн хөлийн ул энэ үед баруун єгзєг доор байх ёстой.
  • Амьсгалаа авахдаа зулайгаа дээш болгох гэж байгаа мэт өргөнө.
  • Их биеэ баруун тийш эргүүлнэ, баруун гар нурууны ард шаланд тулсан байдалтай.
  • Гүнзгий амьсгал аваад нуруугаа татна, дараа нь зүүн гараа баруун гуяны гадна талд тавь. Амьсгал гаргахдаа бие эргүүлээд гуян дээрээ гараа тавьж болно.
  • Үндсэн байрлалаас гараад нөгөө талаараа давтан гүйцэтгэнэ.

Дасгалыг тал тус бүрээр 3 удаа хийнэ.

Үзүүлэх үр нөлөө: дотоод эрхтнүүдэд нөлөөлөх гүн иллэг, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Үр дүн: хаван арилна, нүүрний өнгө төрх сэргэнэ.

Хориглох заалт: саяхан авсан нуруу нугасны бэртэл, ходоодны шарх, бамбайн булчирхайн өвчлөлүүд, шохойжилт.

 

3. Загасны байрлал

© Depositphotos

Техник:

  • Нуруугаараа дээшээ харж хэвтэнэ, тохойгоороо шаланд тулж цээжээ өргөөрэй, өөрөөр хэлбэл мөр шөлнөөс хөндийрсөн байх ёстой, толгой шалан дээр.
  • Далнууд хоорондоо хүрэхээр мөрөө гэдийлгэнэ.
  • Хүзүү болон нурууны яс чөлөөтэй болж байгааг мэдрээрэй.

Дасгалыг 1 минут хүртэл хугацаанд хийнэ, юу мэдэрч байгаагаа анхаараарай.

Үзүүлэх үр нөлөө: нүүр болон хүзүүний булчингуудыг суллаж сунгана.

Үр дүн: нүүрний өнгө зүс сайжирна, нүүрний булчингуудын уян чанар идэвхижнэ, давхар эрүү багасна.

Хориглох заалт: бамбай булчирхайн хэт идэвхжил, нурууны болон хүзүүний ясны шохойжилт, толгой, хүзүүний үе мөчний асуудалтай хүмүүс.

 

4. Хошуугаа унжуулсан нохойн байрлал

© Depositphotos

Техник:

  • Дөрөв хөллөж зогсоно.
  • Гарын алгаа (хуруунуудыг салгана) шалан дээр мөрний хэмжээтэй тавина. Хөл гуяны хэмжээтэй буюу гарын хэмжээтэй тавиарай.
  • Таазаа аажим өргөөд, хөл гараа тэгшилнэ.
  • Нуруу эгц байх ёстой, мөн байрлалаа зөв авч байгааг давхар анхаараарай: их бие гурвалжин дүрс үүсгэх ёстой, харин дээд өнцөг нь – тааз болно.
  • Хөлийн өсгийг шалан дээр хүргэнэ, гэхдээ дасгалыг анхлан хийж байгаа хүмүүс өлмий дээрээ зогсож болно.

Дасгалыг 30 секундээс багагүй хугацаагаар эхлүүлнэ.

Үр нөлөө: толгойд нэмэлт цусан хангамж очно, ингэснээр шим тэжээлтэй бодис толгой болон нүүрэнд хурдан очих юм. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

Үр дүн: арьсны уян хатан чанар сайжирна, батга болон пигментийн толбо гарах нь эрс багасна.

Хориглох заалт: цусны өндөр даралт, гарын шууны бэртэл гэмтэл, жирэмсний хожуу үе, толгойн өвчин.

 

5. Бөгтийх

© Depositphotos

Техник:

  • Эгц зогсоод гараа урагш буулгана, хөлийн улыг нийлүүлнэ.
  • Амьсгал гаргахдаа урагшаа бөгтийж гарын хуруунуудыг шаланд хүргэнэ. Дараа нь гарын алгыг хөлийн хоёр талд байрлуулж шаланд хүргэнэ. Хөлөө өвдгөөр нь нугалахгүй.
  • Жигд, гүнзгий амьсгална.
  • Ээлжит амьсгал авахдаа гараа шалнаас аваад бэлтгэл байдалдаа орно.

Дасгалыг 1 минут хүртэл хийнэ.

Үр нөлөө: дотоод эрхтнүүдийн иллэг болох бөгөөд тунгалгийн үйл ажиллагааг сайжруулна, цусны эргэлт идэвхжиж хүчилтөрөгч, шим тэжээлтэй бодисоор баяжна.

Үр дүн: арьсны эд эсэд шим тэжээлтэй бодис болон хүчилтөрөгч очно, эдгээр нь чөлөөт радикалтай тэмцэж арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулдаг.

Хориглох заалт: бэлхүүс болон өвдөгний бэртэл, өндөр болон бага даралт, тархины цусан хангамжийн доголдол, жирэмслэлт.

 

6. Муурын байрлал

© Depositphotos

Техник:

  • Дөрвөн хөллөнө, гарын алга яг мөрний доор, гарын хуруунуудыг салгаж тавиарай.
  • Амьсгалаа авахдаа толгойгоо аажим өргөөд нуруугаа гэдийлгэнэ, яг л цээжээ нээж өгч байгаа юм шиг.
  • Амьсгалаа гаргахдаа нуруугаа бөгтийлгөнө, хөдөлгөөнийг таазнаас эхлүүлэх юм: нуруу нумлаж дугуйрсан, дал дээшээ, гэдсээ татсан, толгойгоо доошлуулсан.
  • Үндсэн асана эсвэл хүндрлүүлсэн хувилбараар хийж болно.

Дасгалыг 16 удаа хийнэ.

Үр нөлөө: нурууны уян хатан чанар сайжирна, дотоод эрхтнүүдэд иллэг болж өгдөг.

Үр дүн: цээж болон хүзүүгээр мэдрэгдээд байсан өвчин арилна, нурууны мэдрэлүүдэд сунгалт болно, толгойд очих цусны эргэлт сайжрахаас гадна тунгалгийн үйл ажиллагаа идэвхижнэ. Ингэснээр арьсанд очиж шим тэжээл нэмэгдэх юм.

Хориглох заалт: байхгүй.

 

7. Тэмээний байрлал

© Depositphotos

Техник:

  • Өвдөг дээрээ зогсохдоо таазны хэмжээтэй байрлуулна, гар чөлөөтэй, гуя дагаж унжина.
  • Амьсгал авахдаа толгойгоороо гэдийгээд их биеэ арагш болгоно, энэ үед гарын алгаа хөлөн дээр эсвэл бэлхүүсэн дээр тавина (анхлан суралцагчид).
  • Амьсгал гаргахдаа толгойгоо бүр арагш нь гэдийлгэж цээжээ төвийлгөнө.
  • Энэ байрлалд байхад єгзєг, гуянд маш их ачаалал ирдэг, энэ ачааллыг гар дээрээ авах гэсний хэрэггүй.
  • 5-7 удаагийн амьсгал автлаа энэ асана дээрээ байна, амьсгал гаргахдаа гараа сул аваад бэлтгэл байдалдаа эргэж орно.

Дасгалыг 5-аас доошгүй удаа хийнэ.

Үр нөлөө: цээжинд иллэг болж уушгины хэмжээг нэмэгдүүлнэ, ингэснээр ирэх хүчилтөрөгчийн хэмжээ эрс нэмэгдэх юм, мөрний хөшинг байдлыг арилгана, стрессийг багасгаж, дааврын хэмжээг тэнцвэржүүлнэ.

Үр дүн: арьсны өнгө зүс эрс сайжирна, тэр дундаа батга гарах нь эрс багасдаг.

Хориглох заалт: цусны өндөр даралт, нуруу, хүзүүний асуудлууд, шохойжилт, саяхан авсан бэртэл гэмтэл.

 

8. Анжисны байрлал

© Depositphotos

Техник:

  • Нуруугаараа дээш харж хэвтээд гараа толгойныхоо дээр аваарай.
  • Амьсгал гаргахдаа өвдгөө цээж рүүгээ татаж хөлийн улыг толгой давуулан тавина.
  • Хөлөө шидэж тавихгүй зөөлөн тавих хэрэгтэй.
  • Биеийн жин далан дээр ирнэ, хүзүүн дээр жинг авч огт болохгүй.
  • Гараа хөлийн өсгий дээр эсвэл бэлхүүснээсээ дэмжинэ (анхлан суралцагчид). Нуруугаа нумлах гэж хичээгээрэй.
  • Жигд, тайван амьсгална. Хэвлий сул.
  • Уг байрлалаас болгоомжтой гараарай. Хөлөө өвдгөөр нь нугалаад аажим буулгана.

Үр нөлөө: нурууг сунгана, ялангуяа хүзүүний хэсгийг, мөрийг суллана, толгойд ирэх цусан хангамжийг нэмэгдүүлнэ.

Үр дүн: нүүрний өнгө зүсийг нэмэгдүүлнэ.

Хориглох заалт: цусны өндөр даралт, хүзүү болон нурууны гэмтэл, хүзүүний өвчин, гуурсан хоолойн багтраа.

 

9. Тайвшрах

© Depositphotos

Техник:

  • Нуруугаараа хэвтэнэ, хөл мөрний хэмжээний зайтай, нүдээ аниарай.
  • Гараа их биеэ дагуулж тавина, гарын алгыг дээш харуул, хуруунуудаа бага зэрэг нугална.
  • 3 удаа амьсгалаа авч, гаргана. Элдэв бодлоо хая. Хэвлийн амьсгалаар амьсгалах гэж хичээгээрэй.
  • Бие, булчин, шөрмөс, холбоосуудыг боломжоороо сулла. Хөл, гарын хурууны үзүүр хэрхэн суларч байгааг мэдэр. Ингээд аажмаар бүх биеэ доороос дээш хэрхэн суларч байгааг мэдрэх юм. Нүүр, нүүрний булчин, хэл, толгойн булчин яаж суларч байгааг мэдрэх нь маш чухал.
  • Чөлөөтэй амьсгална. Амьсгал гаргахдаа хажуугийн байрлал руу шилжин босно.

Дасгалыг 5 минут хийнэ.

Үр нөлөө: чанартай гүнзгий амьсгал, цусны даралт тогтворжино, амьсгалын замын үйл ажиллагаа сайжирна.

Үр дүн: үрчлээ арилгаж, нүүрний өнгө зүс сайжирна.

Та йогоор хичээллэдэг үү? Дасгал арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг та анзаарсан уу?

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *