Гэрийн тэжээмэл амьтад бол үнэ цэнэтэй хөрөнгө

0

Гэрийн тэжээмэл амьтад бол үнэ цэнэтэй хөрөнгө

Олонх хүмүүс гэрийн тэжээмэл амьтдад хайртай байдаг. Гэхдээ тэдгээр олонхын дунд гэрийн тэжээмэл амьтдад сая саяар нь хөрөнгө зарахад ч бэлэн тийм хүмүүс байдаг ажээ. Энд бид дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 гэрийн тэжээмэл амьтдын зургийг товч тайлбарын хамт нийтэлсэн байгаа ба хэрвээ та ямар амьтад хамгийн өндөр үнээр үнэлэгддэг болохыг мэдэхийг хүсвэл дэлгэрэнгүйг дарж үзээрэй.

10. Toucan – $5,000 to $10,000
[ XopoM.com ] фото

Toucan буюу арвас хошуут хэмээх энэ шувуу нь Мексикийн өмнөд хэсэг, төв болон өмнөд америк, карибын бүс нутгуудаас олддог. Том бөгөөд өнгөлөг хошуу бүхий энэ шувууны аймаг дөч орчим төрөл зүйлтэй юм. Хоёр нь урагшаа хоёр нь арагш чиглэлээр байрласан дөрвөн хуруу бүхий богинохон хүчирхэг хөлтэй арвас хошуут шувуудын олонх нь гаднах өнгө зүсэндээ ямар нэгэн хүйсийн хандлагыг харуулдаггүй байна. Харин эм арвас хошуутын хошууны хувьд эр арвас хошууттай харьцуулахад илүү богино, өргөн зарим тохиолдолд шулуун байдаг ба илүү хүнд мэт харагддаг байна. Арвас хошуутын өд нь ерөнхийдөө цагаан, шар, час улаан бидэр бүхий хар байдаг. Энэ үзэсгэлэнтэй шувууны үнэ 5,000-аас 10,000 хүртэл долларт хүрдэг байна.

9. De Brazza’s Monkey – $7,000 to $10,000
[ XopoM.com ] фото

Франц судлаач Pierre Savorgnan de Brazza-гийн нэрээр De Brazza’s Monkey хэмээн нэрлэгдсэн энэ сармагчин бол мичний аймгийн багт хамаарагддаг. Орон нутгийн хэмжээнд намгийн сармагчин гэдгээрээ алдартай энэ сармагчин төв африкын нойтон чийглэг хөрстэй газар нутгаас голчлон олддог. Нуугдах чадвар маш сайтай энэ сармагчныг олоход туйлын хэцүү учир тоо толгойг яг таг тоолсон тоо баримт байдагггүй байна. Камерун, Ангол, Төв Африк, Гвиней, Этиоп, Кени, Судан, Уганда зэрэг улсуудын уулсын ой болон хулс, намаг балчигтай газруудаар амьдардаг De Brazza’s Monkey дунджаар 22 насалдаг. Аймхай, сонор сэрэмж сайтай энэ сармагчин жижиг сүрэг хэлбэрээр амьдарч, сүрэг бүрийг хамгийн хүчирхэг эрэгчин сармагчин толгойлж, сүргийн бусад гишүүдээ хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байна.

8. Hyacinth Macaw – $14,000
[ XopoM.com ] фото

Hyacinth Macaw хэмээх энэхүү урт сүүлт тотины төрөл нь төв болон зүүн өмнөд америкийн уугуул амьтан. Энэ бол дэлхий дээрх хамгийн том урт сүүлт тоть бөгөөд хамгийн том нисдэг тоть юм. Зэрлэг байгаль дундах тоо толгойноосоо гэрийн тэжээмэл амьтан хэлбэрээр байдаг тоо нь илүү байдаг байна. Байгалийн хүнс хоол болох хамгийн хатуу үр, самрын чөмгийг төвөггүйхэн хагалж идэж чаддаг маш хүчирхэг хошуутай ба тэдний энэ хүчирхэг хошуу нь наргил модны самар, бразилийн том самар, австралийн мөнх ногоон модонд ургадаг хатуу хальстай самрыг хүртэл хагалж дөнгөхүйц байдаг ажээ. Самраас гадна жимс болон хүнсний ногоогоор хооллодог Hyacinth Macaw-гийн хамгийн нийтлэг хоол хүнс нь нарс модны самар юм. Энэхүү аварга тотины үнэ 14,000 долларт хүрдэг байна.

 

7. Palm Cockatoo – $16,000
[ XopoM.com ] фото

Palm Cockatoo нэртэй энэхүү тоть нь Goliath Cockatoo гэдэг нэрээрээ алдартай, үнсэн саарал эсвэл хар өнгөтэй, австрали тотины аймгийн тоть юм. Ерөнхийдөө 16,000 доллараар үнэлэгддэг Palm Cockatoо-г германы байгаль судлаач Gmelin гэгч хүн 1788 онд тодорхойлон дүрсэлж байжээ. Palm Cockatoo нь 55–60 см урт, 910–1,200 гр жинтэй бөгөөд аварга том залаатайгаараа онцлогоос гадна нүсэр том хошуутай тотинуудын нэг юм. Мөн энэ тотины нэг онцлог нь хацар дээрээ улаан бидэртэй ба сэтгэл хөдлөх, түгших үедээ өнгөө хувиргадаг шинж чанар юм байна.

6. Stag Beetle – $89,000
[ XopoM.com ] фото

Stag beetle буюу эвэрт буга цох хэмээх энэ цох нь ер бусын мушгирсан эврээрээ алдартай Lucanidae омгийн 1200 төрлийн шавьжны нэг юм. Дундаж эвэрт буга цох ойролцоогоор 2-3 инчийн урттай байдаг байна. Японы нэгэн зоо техникч энэ төрлийн ховор цохонд зориулж 89,000 доллар төлж байжээ.

5. Цагаан арслангийн зулзаганууд – $138,000
[ XopoM.com ] фото

Өмнөд Африкын дархан цаазат газруудад тун ховорхон байдаг энэ маш ховор төрлийн энэ цагаан арслан нь өмнөд африкын Timbavati мужийн уугуул амьтан бөгөөд тус бүр нутагт хамгийн анх 1938 онд үзэгдэж тэмдэглэгджээ. Энэ арсланг гаршуулан тэжээж, нууцаар агнаж байдгаас үүдэн өнөөдөр яг хэдий тоо толгойны цагаан арслан байдгийг тогтооход хэцүү болсон юм. Дэлхийн цагаан арслан хамгаалах нийгэмлэгээс мэдээлснээр бол дэлхий дээр 300-аас цөөн тооны цагаан арслан байдаг гэсэн байна.

4. Sir Lancelot Encore – $155,000
[ XopoM.com ] фото

Edgar болон Nina Otto нар 2008 онд Lancelot хэмээх хайртай нохойгоо хавдраар алдсан байна. Гэвч Флоридагийн энэ гэр бүл яг нэг жилийн дараа Lancelot-ыгоо дахин гэртээ авчирчээ. Lancelot Encore хэмээх энэ нохойг тэдний хайртай нохой Lancelot-ынхтай ижил DNA-аас гаргаж авсан байна. Хосууд энэ нохойг Сан-Францискогийн Био-Арт дуудлага худалдаанаас 155,000-ын үнээр худалдан авчээ.

3. Tibetan Mastiff – $582,000
[ XopoM.com ] фото

Tibetan Mastiffs буюу Түвдийн гарз нохой нь 80 гаруй сантиметр өндөртэй 130 хүртэл килограмм жинтэй байдаг. Хар хүрэн, хар, саарал мөн маш ховор тохиолдолд цагаан зүстэй байдаг энэ нохой бусад том биетэй ноходтой адил ямар нэгэн таагүй үнэртэй байдаггүйгээрээ онцлог. Уугуул түвд нутагтаа мал хариулах үүргийг маш сайн гүйцэтгэдэг, сүргээ хамгаалан барыг ч хөнөөх чадалтай байдгаараа үнэлэгддэг байна. Түвд гарзын үнэ дунджаар 582,000 доллар байдаг ба дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй гэрийн тэжээмэл амьтдын гуравт тооцогддог. Хариулж адгуулж байгаа мал сүрэг, сахиж байгаа гэр майхан, тосгон, сүм хийд, ордон зэргээ туйлын сайн хамгаалдаг энэ нохой нь Монгол банхартай нэг төрөл зүйл юм.

2. Missy – $1,200,000
[ XopoM.com ] фото

Дэлхийн хамгийн өндөр сүүний гарцтай гэдгээрээ алдартай Holstein үүлдрийн Missy хэмээх энэхүү хар цагаан зүсмийн гурван настай үнээ нь одоогоор зах зээл дээр худалдаалагдсан хамгийн өндөр үнэтэй үнээ гэгдэж байгаа юм. Missy 2009 оны 11-р сарын 11-нд Канадын Онтарио хотод 1.2 сая доллараар зарагдсан байна.

 

1. Green Monkey – $16,000,000
[ XopoM.com ] фото

Green Мonkey хэмээх энэ морь дэлхийн хамгийн өндөр үнэтэй морь юм. Анхны үнэ нь гэхэд л 16,000,000 долларт хүрсэн энэ морь нь уралдааны морь бөгөөд хоёр настай байхдаа Флоридагийн Calder Race Course-т худалдагдсан байна. Энэ морийг дээрх үнээр худалдаж авсан хүн энэ залуу моринд маш өндөр найдвар тавьж байсан боловч Green Monkey хэзээ ч уралдаанд түрүүлж байгаагүй гэнэ. Green Monkey 2008 оны 2-р сарын 12-нд албан ёсоор тэтгэвэрт гарсан байна.

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2011/02/12 at 13:50

    [color=BF8000][font=Impact][size=xx-large][marql][b]green monkey-n ezen shataa shaasan hehehe[/b][/marql][/size][/font][/color]

  2. tmra

    2011/02/12 at 12:00

    nice

  3. kabuki

    2011/02/12 at 12:02

    2t unee zailaaa

  4. kabuki

    2011/02/12 at 12:05

    [quote]2t unee zailaaa[/quote]
    nailanhai gishuun gehee bolyoo

  5. Зочин

    2011/02/12 at 12:09

    Banhar bol ovoo ondort ain..

  6. tmra

    2011/02/12 at 12:10

    [quote][quote]2t unee zailaaa[/quote]
    nailanhai gishuun gehee bolyoo[/quote] haha

  7. aldagdsan

    2011/02/12 at 12:15

    banhar bol bgoe surtei l um iim unetei bdg um bol heden nohoi tejeegeel boloo um bn shd

  8. sekv

    2011/02/12 at 12:26

    [color=008000][size=xx-large]Green Monkey yamar balaimbee hezeech tvrүүlj bgaagvi geh shig tvrүүldiin baihdaa ged unshaad bsan chin hezeeech tvrүүlj bgaagvi geediimdaa xaxax[/size][/color]

  9. trojan08

    2011/02/12 at 12:36

    хахахаха great monkey itgel aldaj deee hoorhiii

  10. Donjman

    2011/02/12 at 13:07

    uu ymar aimar vntei yn

  11. gamez

    2011/02/12 at 13:29

    holy fukin shit

  12. bathishi_g

    2011/02/12 at 15:34

    Ter shavijnaas busad ni ch yahav undur uned hurne
    Ter neg muu shavjind 89000$ zarlaa gej uu araichdee

  13. CaSuNo

    2011/02/12 at 16:07

    hahah morin n novshiroo shaats

  14. chibi_gaara

    2011/02/12 at 20:14

    baychuud neeree munguu urj yadah ymaa haha

  15. Зочин

    2011/02/12 at 22:52

    eemer2[font=Georgia][/font][color=004000][/color] :-x 8-) 8-) :-D ;-) ;-) ;-)

  16. ugedei_0106

    2011/02/13 at 00:58

    zazaza

  17. ben_jr

    2011/02/13 at 10:59

    [b]MGL banharaa zarii baiz,[/b] :-)

  18. Zetsu_akatsuki

    2011/02/17 at 13:05

    Mgl banhar udahgv 1st bolnoo

    [ Зассан: Zetsu_akatsuki , өдөр 2011/2/17 13:06 ]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *