Алхах сургуулиасаа үерхэж эхэлсэн дурлалт хосууд анх танилцаж байсан үеэ эргэн дурсаж, хуриман дээрээ сургуулийнхаа дүрэмт хувцсаа өмсжээ

0

Романтик харилцааг удаан хугацааны туршид харилцаандаа хадгалж үлдэнэ гэдэг үнэхээр хэцүү сорилт гэдэг нь ойлгомжтой. Ахлах сургуулиасаа эхлэн үерхэж, нас биед хүрч амьдралаа залгуулан авч явж буй энэ хос цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байдаг хүсэл эрмэлзэл, дур сонирхол бүхний эсрэг хамтдаа зогсож, нэг нэгнээ ойлгож хайрласаар өдийг хүрчээ.

Үүний гэрч болж Melanie Lim нэртэй Facebook хэрэглэгч тэдний хайрын зурагт түүхийг нийтэлжээ. Уг зурагт тэдний ахлах сургуулийн он жилүүдээс эхлээд гэр бүл болсон хойноо даруулсан зурагнууд нь хүртэл багтсан байна.

Melanie Lim | Facebook
Melanie Lim | Facebook

Түүнчлэн тэрхүү нийтлэлийн тайлбарт тэд удахгүй бүл нэмэх гэж байгаа тухай мэдээг ч бичсэн байв. Мөн тэд 15 настайгаасаа хойш өнөөг хүртэл 10 жилийг хамтдаа туулсан гэдгийг онцлон бичжээ.

Тэрээр, “15 насны дурлал нь амьдралд ирээд буцах түрхэн зуурын учрал биш, зүгээр л хэтэрхий эрт учирсан зөв хүн нь байсан юм. 12 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн тайлбар бичжээ.

Melanie Lim | Facebook
Melanie Lim | Facebook

Melanie Lim хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бид SMK Taman Connaught сургуульд хамт сурдаг байсан юм. Эхний зураг дээр харагдах дүрэмт хувцастай байх үедээ би 16 настай, тэр минь 17 настай байлаа. Хэдий нэг насны зөрүүтэй ч гэсэн бид нэг ангийг төгссөн” гэжээ.

Melanie Lim | Facebook
Melanie Lim | Facebook

Мөн тэрээр хуримын өдрөө ахлах сургуулийнхаа дүрэмт хувцсыг ахин өмсөж, бага насны хайрын үнэ цэнэтэй дурсамжуудаа ахин мэдрэхийг хүссэн гэдгээ илэрхийлсэн юм.

Хэрэв та ганц бие бол тун удахгүй Melanie Lim шиг зөв хүнтэйгээ учирна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хайрын түүхийн тухай өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

7
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *