Рестораны эздэд өөрийн уран зургаар тооцоогоо хийсэн нэгэн зураачийн бүтээл хожим нь 35,000 ам.доллараар үнэлэгджээ

0

Зураач өлсгөлөн байх ёстой – энэ ойлголтыг шууд утгаар нь хүлээж авахгүй нь мэдээж, зураач хүн хэзээд дурсагдах сайхан уран бүтээл хийхийн өлсгөлөнд нэрвэгддэг.

Дээрх ойлголт уран бүтээлчдийн дунд ихэд түгээмэл. Гэхдээ Канадын Онтарио хотын гэр бүлийн хос нэгэн ресторантай бөгөөд уг ойлголтыг шууд утгаар нь биелүүлсэн буюу зураачдыг өлсгөхгүй байхын тулд төлбөртөө уран зураг хүлээн авдаг ажээ.

puzzleit.ru

Уран бүтээлийн зах зээлийг хэн ч урьдчилан тооцож чаддаггүй, гэхдээ маргаангүй нэг зүйл бол хэн ч, хэзээ ч алдаршиж болно. Харамсалтай нь зураач насны бaрсны дараа л алдар хүнд ирэх нь элбэг, тиймээс уг рестораны үзэл баримтлал маш энгийн. Тэд амжиргааны түвшин доогуур, хараахан алдаршаагүй зураачдад хөрөнгө оруулж дараа нь хэдэн саяын орлого олох алсын хараатай.

Тони, Ирен Демас нар одоогоор томоохон олз олоогүй байгаа ч гэлээ тун удахгүй аз тэдэнд гийнэ гэдэгт итгэдэг. Өнгөрсөн зууны 70-аад оны үед Мод Кэтлин Доули гэх нэгэн зураач хоолны төлбөрөө өөрийн уран зургаар хийж л дээ. Тэр үедээ Канадад Мод Льюис нэрээрээ алдартай байсан уран бүтээлч. Төлбөр хийхэд ашигласан уран зураг нь жирийн л нэг уран бүтээл, анхаарал татах зүйлгүй. Удалгүй 70-аад оны дундуур зураачийн алдар нэр цуурайтаж байтал зураач удалгүй өөд болсон байна.

pinimg.com

Рестораны эзэд өөрийн улсдаа алдартай зураачийн уран зурагтай болохоо мэдсэн ч тэр зарахаар яарсангүй. Гэр бүлийн хос энэ жил зургийг дуудлага худалдаанд оруулж 35 мянган доллараар борлуулж чаджээ. Сая гэх тоонд хүрээгүй ч гэлээ энэ нь их мөнгө шүү дээ.

 

Алдарт зураач Мод Кэтлин Доулигийн уран бүтээлүүдээс…

1.

 

2.

 

3.

4.

5.

 

Түүний тухай кино хүртэл хийгджээ

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarsaihan Byamba

    Bayarsaihan Byamba

    2022/05/16 at 23:18

    Зураач нарын нэг тал нь уран бүтээлийн үнэлгээ нь байшин бариад хүлээлгэж өгөхөөс өөр цаг хугацаанд үнэлэгддэг байж мэднэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *