Италийн алдартай волейболын тамирчин залуу өөрийгөө Бразилийн загвар өмсөгчтэй болзож байна гэж бодон 700,000 еврог түүнд зарцуулжээ. Гэтэл үнэн хэрэгтээ…

0

Амьдрал гэж хатуу. 2009 онд Италийн багт алтан медаль авчирсан 42 настай Роберто Каццанига (волейболын од)–д амьдрал үнэхээр хатуурхжээ. Тэр олон жилийн турш өөрийгөө бразилийн үзэсгэлэнтэй загвар өмсөгч Майятай үерхэж байгаа л гэж бодож байж, энэ хугацаанд тэдний харилцаа жинхэнэ хайр болон өргөжиж бүр сүй тавьсан байжээ.

life.ru

Үнэн хэрэгтээ Робертогийн хайртай бүсгүйг хэн ч хараагүй – залуу хүмүүс ажлын завгүй хуваариас болоод уулзаж чадахгүй л явсан байна. Гэхдээ волейболчин залууд хайртай бүсгүйнх нь зураг маш олноороо хадгалагдаж үлджээ.

unews.pro

Тэр Майяад хамаг мөнгөө зарцуулдаг, түүнд үнэтэй бэлэг сэлт бэлэглэдэг байв. Тэр ч бүү хэл түүнд машин хүртэл бэлэглэсэн гэдэг. Гэхдээ бүсгүйн эмчилгээнд хамгийн их мөнгө зарцуулагджээ – тэр зүрхний хүнд өвчтэй тул тодорхой цаг хугацаанд маш өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх шаардлагатай. Робертогоос өөр хүн байсан бол бүсгүйг хаяж, тэднийг танилцуулсан найзтайгаа муудалцах л байсан биз. Харин Робертоо бүсгүйд ухаангүй дурласан байжээ хэмээн Mirror-д бичсэн байна.

life.ru

Түүний ах Данило энэ тухай сэтгүүлчдэд ярихдаа: “Нэг шөнө түүний өрөөнд яваад орлоо л доо. Тэгсэн дүү маань утсаа гартаа барьчихсан эхэр татаад уйлж сууна. Нэг бүсгүйд ухаангүй дурласан, харин тэр нь хагалгаа хийлгэхгүй бол үxнэ” гэжээ. Роберто Майягийн мэс засалд зориулж их дүнтэй мөнгө зээлсэн байна. Энэ бүх зүйл багийн хамт олонд нь нэг л эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. Ийм олон жил болж байхад ганц ч удаа уулзаагүй? Видео дуудлага ч хийгээгүй гэж үү? Үнэхээр хачирхалтай хэрэг.

life.ru

Эцэстээ уг явдал ил болжээ, гэхдээ Роберто түүнд үнэхээр дурласан нь хэцүү. Бразилийн ямар ч Майя гэж байхгүй, энэ бүгдийг Италийн Сардинад амьдардаг Валерия гэх бүсгүй бужигнуулж байжээ. Робертог Майятай танилцуулсан Мануэлэ нь өөрөө xууран мэxлэгч, тэд хамтран гэмт xэргийн төлөвлөгөө зохиосон байв. Харин “Майя”–гийн гэрэл зургийг бразилийн алдартай загвар өмсөгч, Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр” Алессандра Амбросио-гийн инстаграм хуудаснаас авч ашиглаж байжээ. Роберто нийт дүнгээр огт байхгүй хайр дурлалдаа 709 мянган евро зарцуулснаас гадна өр зээлтэй хоцорч үлджээ.

10
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Энхээ Гомбо

    Энхээ Гомбо

    2021/12/05 at 12:17

    Луйварчид гэж ийм л хүн чанаргүй новшнуудыг хэлж байгаа юм даа.

  2. Б. Мөнхсаруул

    Б. Мөнхсаруул

    2021/12/05 at 12:19

    eee

  3. Sambar Altan

    Sambar Altan

    2021/12/05 at 12:25

    Италичууд жаахан хэнэггүй л дээ.

  4. Ariunaa Chudur

    Ariunaa Chudur

    2021/12/05 at 12:41

    Ene zaluugiin togloson kinog uzsee ih taalagdsan emegtei hun bolj missii temtseend orj turuuleed titmiin ezen bolson ter uedee uuriiguu eregtej hun gedgee helj olniig gaihshruulsan ch humuus mash goe huleen abch baigaagaar duussan ter hunii ner ni bolood zurag ni ih adilhan bolohoor uuniig bichlee goe kino shuu kkk

  5. Dambiijantsan Zoljargal

    Dambiijantsan Zoljargal

    2021/12/05 at 12:42

    баларсан юм бэ

  6. Khaliun Khaliunaa

    Khaliun Khaliunaa

    2021/12/05 at 12:50

    Itgemeergvi yum be xoorxii

  7. Enkhtuya Jigjiddorj

    Enkhtuya Jigjiddorj

    2021/12/05 at 12:54

    Iim teneg xun bas baidagaa

  8. Tsogt Khan

    Tsogt Khan

    2021/12/05 at 12:58

    Чилантанонууд ч сайхан гарууд шүү дээ 😀😃🙂

  9. Mgl Buk

    Mgl Buk

    2021/12/05 at 14:55

    Гэхдээ гоё л дурлал байна шдээ 😂😂

  10. Хүслэн Төгс

    Хүслэн Төгс

    2021/12/05 at 16:19

    Дурлалын гэмт хэрэг болсон байна

  11. Enkhamgalan Enhtsetseg

    Enkhamgalan Enhtsetseg

    2021/12/05 at 16:42

    Evii dee

  12. bb

    2021/12/05 at 21:54

    Mongold ch zondoo bgaa shyy.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *