Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд

0

Нэр алдрын тавцанд хүрэх амаргүй, дан ганц гоо үзэсгэлэн, бусдыг татах хүчээр найруулагч нар санал тавихаар дугаарлан хүлээж зогсоно гэж байхгүй. Оюун ухааны чадамж бас нэгэн чухал хүчин зүйл болж өгөх тул цөөнгүй алдартнууд өөрийнхөө IQ үзүүлэлтийг бусдад нүүр бардам гайхуулдаг ажээ. Тестийн үнэлгээ нь голдуу 85-115 байдаг. Хэрвээ 115-124 оноо авсан бол дундаас дээш, 125 -135 бол өндөр, 145-аас дээш бол маш өндөр, хэрвээ 200-аас дээш бол гоц ухаантанд тооцогдоно. Холливудад хэн хамгийн ухаантай вэ, харцгаая.

12. Натали Портман – 140

“Star Wars”, “Black Swan” киноны гол дүр бүтээсэн жүжигчин гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаад зогсохгүй ухаанаараа ялгарах ажээ. Натали Харвардын их сургуулийг дүүргэж, 6 гадаад хэлээр чөлөөтэй ярина. IQ–гийн 140 оноотойд нь эргэлзэх зүйлгүй.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 1

11. Шакира – 140

Дуучин бүсгүй Испани, Португали, Англиар ус цас бол Италиар багахан ярина. Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийг дүүргэсэн тэрээр Pies Descalzos Foundation-ийн үндэслэгчдийн нэг. Энэ сангийн зорилго нь Колумбийн ядуу хүүхдүүдийг сургуульд сургахад туслахад оршдог. 2009 оны 12-р сарын 7-ны өдөр Шакираг Оксфордын их сургууль оюутнуудад боловсролын талаар лекц уншихыг урьж байжээ. Оксфордын Зөвлөл өмнө нь Альберт Эйнштейн, АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгч, Тереза эх болон Далай ламыг урилгаар илтгэл тавиулж байсан байна.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 2

10. Мадонна – 140

Поп хөгжмийн хатан хаан хөгшрөлтийг ялан дийлээд зогсоогүй ухаантай гэдгээ баталж чадсан. Мичиганы их сургуулийн дуу хөгжим, театр, бүжгийн ангид сурч байсан ч сургуулиа дүүргэлгүй Нью-Йоркт ирж бүжгийн карьерээ эхлүүлжээ. Алдартай дуучны тоонд багтаж чадсанаас гадна амжилттай бизнес эмэгтэй болжээ – 1992 онд Maverick Records бичлэгийн студийг үндэслэж, 2007 онд Live Nation-тэй 120 сая долларын гэрээ байгуулсан байна.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 3

9. Нолан Гоулд – 150

“American Family” олон ангит киногоор алдарт гарсан 16 настай жүжигчин бандийн IQ–гийн оноо 150. Өсвөр насандаа алдарт гарснаа юу гэж бодож явдгийг нь сурвалжлагч асуухад: “Өөрийнхөө лимузинд суугаад явж байхад би хааяа боддог юм, би дөнгөж 13 настай, Эммигийн 3 удаагийн шагналтай. Намайг ирээдүйд юу хүлээж байгаа бол?”

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 4

8. Лиза Кудроу – 154

“Friends” цуврал киноны од. Тэрээр Вассарын коллежийг биологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгсөж, бүтэн 8 жил аавтайгаа хамтран анагаах ухааны судалгаа хийж байв. Алдартай жүжигчин төдийгүй шоу, цуврал киноны зохиол бичиж, хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг байна.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 5

7. Шэрон Стоун – 154

“Basic Instinct” киноны гол дүр – Холливудын алдартай жүжигчдийн жагсаалтын дээгүүр бичигдэнэ. Шэрон багаасаа л вундеркид байлаа. Тэрээр таван настайгаасаа шууд хоёрдугаар ангид суралцаж эхэлсэн. Дунд сургуулиа төгсөөд их сургуулийн урлаг, уран зохиолын факультетийг сонгон суралцах болжээ. 17 настайдаа орон нутгийн гоо бүсгүйн шагнал хүртэж “Пенсильванийн гоо бүсгүй”-д өрсөлдөж байв. Суралцахын хажуугаар Америк, Европт загварын бизнес эхлүүлэн амжилт олжээ. Удалгүй кинонд тоглох болсон байна.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 6

6. Мэтт Дэймон – 160

Харвардын их сургуульд сурч байсан ч жүжигчин болохын тулд сургуулиа орхижээ. Оскарын шагнал авсан “Good Will Hunting” кино зохиолоо тэрээр оюутан байхдаа бичжээ. Хэд хэдэн компанийн эзэн, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог (ONE Campaign, H2O Africa Foundation, Feeding America, Water.org).

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 7

5. Конан О’Брайен – 160

Алдартай телевизийн хөтлөгч төдийгүй амжилттай найруулагч, хөгжимчин, продюссер. “Simpsons”-ын хоёр ч цуврал ангийн зохиолыг бичиж продюссерээр нь ажилласан. Түүний эцэг Харвардын анагаах ухааны доктор, профессор, ээж нь хуульч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн түнш. Тэрээр Харвардын их сургуульд түүх, уран зохиол судалж онц дүнтэйгээр дүүргэж байв.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 8

4. Дольф Лундгрен – 160

Цээж дүүрэн булчин л гэж та бодож байсан бол та том андуурчээ. Тэрээр Вашингтоны их сургууль, Клемсоны их сургуульд хими үзэж, Стокгольмийн Хатан хааны их сургуульд химийн машин угсралт сэдвээр диплом бичсэн бакалавр зэрэгтэй хүн. 1982 онд Сиднейн их сургуулиас мэргэжлээрээ магистр, Массачусетийн технологийн их сургуулийн Фулбрайтын хөтөлбөрийн тэтгэлэг авч шинжлэх ухааны доктор авах замаа тавьж байв. Түүний ээж нь гадаад хэлний багш, аав нь боловсролын инженер байсан бөгөөд Шведийн засгийн газарт эдийн засагчаар ажиллаж байжээ.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 9

3. Квентин Тарантино – 160

Түүний найруулсан, тоглосон киног үзээд түүний оюун ухааны чадварыг мэдэж болохоор. Тарантиногийн кино нь этгээд бүтэц, цаад гүн утгатай, соёл урлаг-түүхэн явцыг өгүүлсэн гээд өргөн хүрээтэй байдаг. Бага насандаа хэдэн цагаар телевизийн өмнө сууж өөрийнхөө насанд тохирохгүй кинонуудыг үздэг байжээ. Залуудаа порно кинотеатрын тасалбар түгээгчээр ажиллахын хажуугаар Жеймс Бестийн жүжигчний сургалтад явж байв. Тэнд бусад жүжигчидтэй танилцан дараа нь кинондоо урьж тоглуулж байв.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 10

2. Эштон Кутчер – 160

Хөнгөмсөг залуугийн дүрийг бүтээдэг энэхүү Америк жүжигчин залуу, телевизийн хөтлөгч, продюссер IQ-ийн маш өндөр үзүүлэлттэй. Түүний бага нас хүндхэн өнгөрсөн, тэрээр ихрийн өрөөсөн бөгөөд ах Майкл нь кардиомиопатаар шаналдаг байв. Эштон Айовийн их сургуульд элсэн орж инженер-биохимич болохоор уйггүй суралцаж ахынхаа өвчнийг анагаах эмийг гарган авахын тулд юу ч хийхэд бэлэн байжээ. Мөнгө олохын тулд зуныхаа амралтаар “General Mills” үйлдвэрт ажиллаж байснаас гадна цусаа өгдөг байв. Түүнийг Айова-Ситигийн нэгэн баранд сууж байхад нь загварынхан сонирхож моделийн тэмцээнд оролцохыг санал болгожээ. Энэ санал нь Эштоны алдарт хүрэх боломжийг нээн өгчээ.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 11

1. Жеймс Вудс – 184

“Алтан бөмбөрцөг”-ийн эзэн муу талын дүрээр алдаршсан нэгэн. 1965 онд Род-Айлендийн сургуулийг дүүргэн Массачусеттсийн технологийн их сургуульд элсэн орж “политологи”-оор суралцжээ. 1969 онд сургуулиа хаяж Нью-Йорк руу нүүж жүжигчин болохоор шийджээ. Тэрээр Холливудад IQ-гийн хамгийн дээд оноотой жүжигчин юм.

Хамгийн өндөр IQ-тэй Холливудын одууд 12

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/25 at 09:24

    agluu haana bnaa tsaad chin 200 shdee

  2. Зочин

    2015/10/25 at 17:35

    yun agluu Холливудын одууд!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *