Судалгаанаас харахад, цус холилдсон хүүхдүүд холилдоогүй хүүхдүүдээс илүү царайлаг төрдөг нь тодорхой. Холливуд яагаад олон үндэстнээс бүрддэг нь ч ийм шалтгаантай бололтой. Бид алдартай одуудын жагсаалтыг гаргаж, тэдний угсаа гарлыг нь сонирхож үзсэн юм. Тэдний ихэнх нь цус холилджээ. Зарим нэг генийн “коктейль” үнэхээр сонирхол татна.
Зендая (Нигери + Хойд Македон + Герман+ Шотланд)
Зендаягийн генийн мод янз бүрийн төрлөөрөө гайхагдана. Түүний эцэг – македон, исланд гаралтай нигери хүн. Харин эхийн талаас нь авч үзвэл – Герман, Шотланд гаралтай.
Аня Тейлор-жой (Аргентин + Испани + Шотланд + Англи)
“The Queen’s Gambit” олон ангит киноны од бүсгүй олон соёлтой гэр бүлд төржээ. Түүний эх испани-англи гаралтай, гэхдээ амьдралынхаа нэг хэсгийг Замбид амьдарч өнгөрөөсөн. Анягийн эцэг – шотланд гаралтай аргентин, тиймээс залуу жүжигчин бүсгүй бага насаа Буано-Айрест өнгөрөөжээ. Түүний төрөлх хэл нь испани юм.
Тайка Вайтити (Шинэ Зеланд + Ирланд + Еврей гарал)
“Оскар”-ын шагналт Шинэ Зеландын найруулагч эхийн талаасаа ирланд, еврей гаралтай, харин түүний эцэг – маори үндэстний төлөөлөл. Тайка Вайтити өөрийн гарал үүслээрээ бахархан ярьдаг: “Ээжийн минь гэр бүлийн түүх үнэхээр сонирхолтой. Тэд Орост амьдарч байсан, дараа нь азаар Англид очицгоосон, харин дараа нь хувь тавилангийн эрхээр Шинэ Зеландад иржээ. Ингээд аавтай минь учирсан юм”.
Марго Робби (Герман + Шотланд + Серби)
Марго Робби – гайхалтай хувь тавилантай бүсгүй. Дэлхий дахинаа алдартай болохоосоо өмнө 17 нас хүртлээ ээж, 3 ах, эгчийн хамтаар австралийн нэгэн буйдхан тосгонд амьдардаг байжээ. Ээж нь Австралид цагаачилж ирсэн бөгөөд герман гаралтай, бас серби цус холилдсон нэгэн. Роббигийн овог – түүний шотланд гаралтай эцгээс улбаатай юм.
Эмма Стоун (Швед + Герман)
Эмма Стоуны гэр бүл хэдэн үеэрээ АНУ-д амьдарч байгаа ажээ. “Ээж маань АНУ-ын зүүн эрэг дээр төрсөн, харин аав минь швед гаралтай. Тэд Эллис арал дээр ирээд Стоун овогтой болсон” гэж жүжигчин ярьжээ. Швед цуснаас гадна герман, британи цус ч холилдсон байна.
Жереми Аллен Уайт (Украин + Англи + Герман)
Жүжигчний эцгийн талын эмээ нь Елена Васильевна Лисович – украин хүн. Бусад ойр дотнын хамаатнууд нь бүгд Хойд Каролины гаралтай – герман, английн цагаачдаас бүрджээ.
Женнифер Энистон (Грек + Шотланд + Албани)
Дэлхийн хэмжээний одын эцэг нь мөн л жүжигчин байжээ. Грекээс АНУ-д цагаачилж ирэхдээ Яннис Анастасакис гэдэг өөрийн нэрээ Жон Энистон болгон өөрчилсөн байна. Жүжигчний ээжтэй ч танилцаж – Нэнси Доу нь итали-албани гаралтай шотланд бүсгүй.
Ханна Жон-Кеймен (Нигер+ Норвеги)
Британийн жүжигчин бүсгүй “Game of Thrones”, “Black Mirror” болон “Brave New World” олон ангит киногоороо алдаршсан төдийгүй нүүр царайгаараа ч олны анхаарлыг татаж чадсан. Түүнд африк, скандинав цус холилдсон: Ханнагийн эцэг – нигери, харин ээж нь – норвеги.
Уэнтуорт Миллер (Ямайк + Орос + Африк гаралтай)
“Prison Break” олон ангит киноны одын генийн мод үнэхээр олон салаа мөчиртэй. Түүний ээж кавказ, орос, голланд, франц бас ливан гаралтай. Харин түүний эцэг нь африк, ямайк цус холилдсон ажээ.
Элизабет Дебики (Ирланд + Польш)
Элизабет Дебикигийн бага нас адал явдлаар дүүрэн. Жүжигчин бүсгүй Парист төрсөн, дараа нь түүний бүжигчин эцэг, эх Австралид иржээ. Түүний эцэг нь польш, харин ээж нь ирланд юм.
Тимоти Шаламе (Франц + Англи + Беларусь + Австри)
Тимоти эхийнхээ талаас еврей цустай: түүний эмээ болон өвөө нь Оросын болон Австри-Унгарын эзэнт гүрнээс Нью-Йоркод ирсэн еврей гэр бүлд төрцгөөжээ. Харин жүжигчний эцэг нь франц, англи цустай хүн байв.
Яра Шахиди (Иран + Гана)
Залуу жүжигчний аав нь Иран гаралтай бол ээж нь Гана гаралтай. Мөн чокто үндэстний гарал үүсэл ч яригддаг юм. Чокто – Америкийн уугуул иргэдийн нэг ажээ.
София Лиллис (Ирланд + Польш + Швейцар)
София Лиллис “It” киноны Беверли дүрээрээ үзэгч олноо илүү танил – олон үндэстэн ястны цус холилдсон нэгэн. Эхийн талаасаа польш, ирланд гаралтай, харин эцгийн талаасаа швейцар, бас герман гаралтай ажээ.
Лукас Хежес (Англи + Герман)
Лукас Хежес найруулагч Питер Хеджес болон жүжигчин Сьюзан Брюсын гэр бүлд төрсөн. Залуу од англи болон герман гаралтай.
Тати Габриэль (Солонгос + Африк гаралтай)
Тати Габриэль нь Калифорнид солонгос, афроамерик гэр бүлд төрсөн. Бага байхаасаа л жүжиглэх авьяас чадвар нь ил болсон, 3 дугаар ангид “Lemony Snicket” театрчилсан тоглолтод оролцжээ. 2015 онд залуучуудын томоохон олон ангит кинонд гол дүр бүтээж эхэлжээ: “The 100”, “Chilling Adventures of Sabrina” кинонууд нь хамгийн алдартай юм.
Оливия Манн (Хятад + Герман + Англи)
Оливия Маннын ээж Вьятнамд өссөн хятад. Өсвөр насандаа АНУ-д цагаачилж англи, герман гаралтай залуутай гэр бүл болжээ.
Цус холилдсон жүжигчид бусдаас илүү царайлаг харагддаг гэдэгтэй та санал нийлэх үү?