2011 онд Япон улсад тохиолдсон аймшигт цунамигийн үеэр сураггүй болсон эхнэрээ одоог хүртэл хайсаар байгаа үнэнч эр

0

2011 онд Япон улсад тохиосон хамгийн том байгалийн гамшигт үзэгдэл цунамигийн үеэр эхнэрээ алдсан нэгэн эр одоог хүртэл гэргийгээ хайсаар байгаа ажээ. Stuff хэвлэлийн мэдээлснээр өдгөө 64 настай Яасуо Такамацү 10 жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр эхнэрээсээ салаад ахин түүнийгээ олж хараагүй юм.

BBC News & The New York Times

Тэр явдлаас хойш Яасуо Такамацү номхон далайгаас эхнэрээ хайж олохын тулд усанд шумбаж сурчээ. Ийнхүү гүний шумбалт хийх эрхээ олж авснаар тэрээр долоо хоног бүр эхнэрээ хайхаар шумбалт хийдэг болсон бөгөөд өдгөө 470 орчим шумбалтыг хийгээд байгаа юм.

BBC News & The New York Times

Тэрээр энэ тухайд, “Би түүнийгээ дахин олж харахын тулд үргэлж шумбадаг юм. Би түүнийг ойр байгаа гэдэгт итгэдэг” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр эхнэрээ хайхын зэрэгцээ нутгийн удирдлагуудтай хамтран усан доор эрэл хайгуул хийдэг болсон байна. Түүний амьдардаг хотын бүс нутагт далайн гүнээс 2500 орчим хүний цoгцос олдож байсан юм. Яасуо Такамацү далайн гүнээс хувцас хэрэглэл, зургийн цомог зэрэг олон зүйлсийг олж байсан боловч харамсалтай нь эхнэрийнхээ юуг ч олж чадаагүй байгаа ажээ.

BBC News & The New York Times

Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй, эхнэрээ олохын төлөө үлдсэн амьдралаа зориулна хэмээсэн байна. Учир нь эхнэр нь түүн рүү бичсэн хамгийн сүүлчийн зурвастаа, “Чи зүгээр биз дээ? Би гэртээ харьмаар байна” гэж бичсэн аж. Яасуо Такамацү эхнэр нь одоо ч гэсэн гэртээ харихыг хүсч байгаа гэдэгт гүнээ итгэлтэй явдгаа мөн илэрхийлжээ.

13
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *