Шамбарам өвчнөөс болж шаналах хэрэггүй: бага дээр нь эмчлэх, уг өвчнөөс сэргийлэх найдвартай 9 арга

3

Шамбарам бол тоолгүй өнгөрч болох өвчин биш. Цус алдаж, өвдөж, тав тухгүй мэдрэмжийг төрүүлнэ. Шулуун гэдсэн дэх хураагуур судас хавдаж, улмаар өвдөлт мэдрэгдэх ба ариун цэврийн өрөө орохоос өөр аргагүйд хүргэнэ.

Нэгэнт танд шамбарамын шинж тэмдэг илэрсэн бол тосон эм түрхэж эмчлэх хэрэгтэй. Мөн энэ аргаас өөр шамбарамыг дахин гаргахгүй байхад туслах хэд хэдэн аргууд бий.

1. Ширхлэг ихтэй хоол хүнс хэрэглэх

Харвардын эрүүл мэндийн сургуулийн зүгээс хоол хүнсэндээ ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд үр, самар болон үр тариа зэрэг хоол хүнс багтана.

 

2. Хэт их ачааллахаа болих

Хэвлийн үйл ажиллагааг хэт их ачаалуулах нь дээрх хураагуур судас хавдах үндэс болдог байна. Үр дүнд нь өтгөнөө гадагшлуулахад хүндрэл үүсэх ба иймд та дараах аргуудын тусламжтай асуудлыг шийдвэрлээрэй.

 

3. Угаах

Энэ бол энгийн аргуудын нэг юм. Шамбарам гарсны дараа ариун цэврийн өрөө орж тухайн хэсгийг угаах хэрэгтэй. Энэ нь үр дүнтэй байх болно.

 

4. Удаан суухаа болих

Шамбарам гарах нэг том шалтгаан бол босож хөдөлгөөн хийлгүй удаан хугацаагаар суух явдал юм. Сууж мэдээж болноо, гэхдээ тодорхой хугацааны дараа босож, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.

 

5. Удаан хугацаагаар ном уншиж суухаа болих

Ихэнх хүмүүс ариун цэврийн өрөө орох үедээ ном уншдаг ба ингэхдээ өөрөө ч мэдэлгүй багагүй хугацааг зарцуулдаг байна. Энэ нь дээрх хураагуур судас хавдах үндэс болдог тул өөр газар ном уншиж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

 

6. Дасгал хөдөлгөөн хийх

Харвардын эрүүл мэндийн сургуулийн зүгээс хэвлийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг анхааруулж байна. 7 хоногт дунджаар 150 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулснаар шамбарам гарахаас сэргийлж болох ажээ.

 

7. Аль болох их явах

Аль болох хөдөлгөөнтэй байж, алхаж явж байхыг эрхэмлэх хэрэгтэй. Шамбарам гараад эхлэх үед удаан суух эсвэл зогсох нь хураагуур судсыг нэмж хавдахад хүргэдэг эрсдэлтэй.

 

8. Амрах

Сайн амрах нь дасгал хөдөлгөөн хийхтэй адил ач тустай байдаг байна. Аль болох бага ачаалал өгөх хэрэгтэй ба сайн амралт шамбарам дахин гарахаас сэргийлэх ач холбогдолтой.

 

9. Зааврын дагуу туулгах эм хэрэглэх

Хэвлийн үйл ажиллагаа асуудалтай болсон бол туулгах эм хэрэглэнэ. Гэхдээ зааврын дагуу хэрэглэх ёстойг анхаарна уу. Энэ нь доголдсон хэвлийн үйл ажиллагааг хэвийн болгоход тусална. Таны бие организмыг цэвэрлэнэ.

Та эдгээрийг аргуудыг ашигласнаар дахин шамбарамаас болж санаа зовохгүй гэдэгт итгэж болно.

10
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mgl Xaan

    Mgl Xaan

    2018/09/12 at 08:55

    Talst Mgl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *