2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд

0

Хэрвээ та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээс “Та ухаалаг гар утасгүйгээр амьдралаа төсөөлж чадах уу?” гэж асуувал олон хүн “Өө яалаа гэж дээ” гэж хариулах бизээ. Маш олон хүмүүс ухаалаг гар утсыг өөрсдийн амьдралын чухал хэсэг мэтээр мэдэрдэг болжээ. Хэрвээ та боломжийн хэмжээний мөнгөтэй бөгөөд хамгийн сайн ухаалаг гар утас худалдан авахыг хүсэж байгаа бол олон загваруудаас сонгох хэрэгтэй болно. Энд бид 2015 оны хамгийн үнэтэй 25 ухаалаг гар утсыг нэрлэж байна.

25. HTC One /M8/ – 649 доллар

2014 оны 3-р сарын 24-нд танилцуулагдсан энэ төхөөрөмж Android 4.4 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 3

24. Amazon Fire Phone – 649 доллар

13 мегапикселийн камер, флаш бүхий энэ ухаалаг гар утасны техник хангамж зэгсэн сайн боловч зах зээл дээрх хамгийн шилдэг нь биш. Мөн бүхнийг скан хийх ачаалсан баркод сканнер Firefly-тай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 2

23. Samsung Galaxy Note 4 – 673 доллар

5,7 инчийн Quad HD Super AMOLED дэлгэцтэй энэ утас нь 16 мегапикселийн ухаалаг OIS арын камертай. Төхөөрөмжийн S үзэг нь текстээс хүссэн контентоо сонгох боломжийг олгодог.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 4

22. Samsung Galaxy Beam – 680 доллар

Суугдмал Texas Instruments DLP pico projector бүхий энэ ухаалаг гар утас нь 1GHz хос цөмтэй Nova Thor CPU-тэй.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 5

21. Huawei Ascend P6 – 691 доллар

Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дэлхийн хамгийн нимгэн утас гэгдэж буй энэ утасны зузаан ердөө 6,2 мм. 8GB дотоод санах ой, microSIM, microSD оролтуудтай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 1

20. Asus Padfone Infinity – 698 доллар

LTE-гийн хүчирхэг ухаалаг гар утас нь 3G, 5,0 инчийн Super IPS + LCD багтаамжтай мэдрэгч дэлгэц, 13 мегапикселийн камер, Wi-Fi, GPS болон бусад олон зүйлсийг санал болгодог.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 6

19. Sony Z Ultra Google Play Edition – 700 доллар

Гайхмаар тод, өнгөлөг дэлгэцтэй энэ гар утас Android 4.4 KitKat OS-ыг дэмжиж ажилладаг. Мөн усны хамгаалалттай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 7

18. Motorola Nexus 6 – 730 доллар

6 инчийн Quad HD дэлгэц, стерео дуу гаргагч хос спикер, 13 мегапикселийн камераар тоноглогдсон.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 8

17. Apple iPhone 6 – 755 доллар

4,7 инчийн 1334х750 дэлгэцтэй энэ гар утас А8 чиптэй учир илүү хүчирхэг.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 9

16. ZTE Grand X IN – 800 доллар

140,8 гр жинтэй энэ ухаалаг гар утас Android 4.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг. Мөн 8 мегапиксел камертай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 25

15. Samsung Galaxy Round – 750 доллар

5.70 инчийн 1080х1920 дэлгэцнээс гадна 2,3GHz процессор, 3GB RAM, 13 мегапикселийн арын камераар тоноглогджээ.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 10

14. Apple iPhone 6 Plus – 815 доллар

5,5 инчийн дэлгэцтэй энэхүү фаблет нь 172 гр жинтэй, Apple iOS 8 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг. Хос цөмтэй 1,4 GHz Apple A8 чип, М8 хөдөлгөөнт ко-процессор, PowerVR GX6450 CPU, 1GB RAM-тай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 11

13. Fujitsu Loox F-07c – 860 доллар

QWERTY гулгагч гар бүхий Fujitsu Loox F-07c нь ганцхан товчлуур дараад Symbian болон Windows 7-гийн хооронд шилжинэ. Энэ өвөрмөц төхөөрөмж өндөр нягтаршил бүхий дэлгэцтэй.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 12

12. Huawei U8860 Honor -879 доллар

Android 2.3 Gingerbread үйлдлийн систем бүхий энэ гар утас ярианы горимд 6 цаг, идэвхгүй горимд 380 орчим цаг цэнэгээ барина.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 13

11. Asus Padfone 2 -898 доллар

3G ярианы горимд 16 цаг цэнэгээ барих энэ гар утасны SonicMaster технологи нь гайхалтай акустикыг санал болгодог.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 14

10. Pantech Vega Secret Note – 924 доллар

Хурууны хээ танигч, үзэг бүхий энэ төхөөрөмж 3GB RAM, 13 мегапикселийн үндсэн камертай.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 15

9. Panasonic Lumix DMC-CM1 – 1160 доллар

Мэдрэгч дэлгэц бүхий энэ гар утас 204 гр жинтэй. Android 4.4.2 KitKаt үйлдлийн систем бүхий энэ ухаалаг гар утас 4,7 инч дэлгэцтэй бөгөөд 1920х1080 нарийвчлалтай дэлгэц нь 1080 HD дэлгэцтэй.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 16

8. Gresso Radical Black R3 – 2500 доллар

Тэргүүлэх зэргийн ухаалаг гар утас үйлдвэрлэгч Gresso брэндийн 4,5 инчийн QHD хоёр симтэй энэ ухаалаг гар утас Android 4.1.2 Jelly Bean үйлдлийн системтэй. 1,2GHz хос цөмтэй CPU болон 8 мегапикселийн камер, 32GB дотоод санах ойтой.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 17

7. Gresso Radical Black R1 – 2500 доллар

Gresso Radical Black R3-тай гол онцлогууд нь адилхан. Гараар өнгөлсөн Gresso-гийн титан лого болон титан мэдрэгч түлхүүрнүүдтэй.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 18

6. Gresso Radical R1 – 2500 доллар

Android үйлдлийн системийг дэмжиж ажилладаг тансаг зэрэглэлийн энэ ухаалаг гар утас 5-р зэргийн титанаар хийгдсэн. 1,2GHz процессор бүхий хоёр симтэй энэ гар утас 36GB суугдмал санах ойтой.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 20

5. Gresso Radical Black R2 – 3000 доллар

Гэр болон арын таг нь нисэх хүчний үйлдвэрлэлд ашигладагтай адил 5-р зэргийн титанаар хийгдсэн. Мөн мэдрэгч түлхүүрнүүд нь хар титанаар хийгджээ.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 19

4. Gresso Radical R2 – 3000 доллар

Android 4.1.3 үйлдлийн систем бүхий энэ гар утас 18 каратын шар алтан Gresso логотой. 219 гр жинтэй энэ утас нь 36GB дотоод санах ойтой.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 21

3. Gresso Radical R3 – 3000 доллар

Хоёр симтэй, хос цөмтэй 1,2 GHz процессор, 8 мегапикселийн камер, 4,5 инчийн дэлгэцээр тоноглогдсон.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 24

2. Gresso Regal Black R3 – 5000 доллар

18 каратын цагаан эсвэл шар алтан хүрээтэй, титан гэр бүхий энэ ухаалаг утас нь 5 инчийн дэлгэц, 1,5GHz процессор, 2GB RAM, 32GB санах ой, 13 мегапиксел камер зэрэг олон зүйлсийг агуулжээ.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 22

1. Vertu Aster – 6900 доллар

Гайхалтай үзэмжтэй, онцгой хүчин чадалтай энэ гар утас нь титан, арьс, 5 дахь үеийн сафир чулуугаар хийгджээ. 64GB дотоод санах ой бүхий Vertu Aster гар утас нь Android 4.4.2 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг.2015 оны хамгийн үнэтэй ухаалаг гар утаснууд 23

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *