Өдөр бүр хэрэглэдэг хэдий ч бид одоог хүртэл бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй 12 эд зүйл

0

Орчин цагт бидний амьдралыг илүү хөнгөвчлөх асар олон зүйлс хэрэглээнд нэвтрээд буй билээ. Тэгвэл манай сайт уншигч танд бидний гар доор байдаг ч төдийлөн бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй зүйлсийг танилцуулж байна.

1. Хөргөгч доторх нүх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэхүү нүх нь хөргөгч цэвэрлэхэд хүндрэл үүсгэдэг ч үнэн хэрэгтээ хөргөгчинд савлаж хөлдөөсөн бүтээгдэхүүнийг босоогоор тавьж, зай хэмнэх зориулалттай ажээ.

 

2. Түрдэг сагсан дээрх гогцоо

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэ зайд бяцрах, хагарах магадлалтай өндөг, талх, пластик савлагаатай сүү, тараг зэрэг зүйлсийг торонд хийж өлгөх зориулалттай байдаг аж.

 

3. Лаазтай ундааны татуурга дээрх нүх

© Kwonara / Reddit, © Depositphotos.com

Лаазны дээрх татуурга нь ундааг хялбархан нээх боломж олгохоос гадна түүн дээрх нүхэнд соруул хийж уух боломжийг бүрдүүлсэн байдаг байна.

 

4. Жимс дээрх тоон тэмдэглэгээ

© sun_and_sap / Reddit

Жимсний шошго дээрх тоон тэмдэглэгээг бид төдийлөн анзаарч хардаггүй билээ. Тэгвэл тус тэмдэглэгээг PLU код гэж нэрлэдэг бөгөөд тухайн жимсний хэмжээ, хэлбэр, гарал үүсэл зэргийг заах үүрэгтэй аж. Тухайлбал, 4 оронтой кодтой жимсийг тарихад хортон шавжны эсрэг цацлага хэрэглэж байсан гэж үзэх боломжтой. Харин 5 оронтой кодтой жимсний хувьд эхний тоо нь 8 байсан тохиолдолд тус жимс нь генийн өөрчлөлттэй, харин 9 байсан тохиолдолд органик бүтээгдэхүүн гэж үздэг байна.

 

5. Дэвтэрний босоо шугам

© Tara Winstead / Pexels

Орчин цагт дэвтэрний босоо шугамны гадна хэсэгт багш нар сурагчдын дүнг тавьж хэрэглэдэг боловч анх энэ шугамыг бичсэн зүйлс гадны нөлөөгөөр арилах, балрахаас сэргийлэх үүднээс ийнхүү тэмдэглэж хэрэглэдэг байсан гэдэг.

 

6. Сойзны үсний өнгө өөр байх

© AlbanyColley / Pixabay, © lullone / Pixabay, © zinkevych / Freepik

Сойз бүрийн үс голдоо өөр өнгөтэй байх нь түгээмэл. Тэгвэл энэ нь сойзыг илүү өнгө, үзэмжтэй болгох гэсэн энгийн оролдлого биш ажээ. Ийнхүү өнгө ялгаж үс суулгаж тухайн өөр өнгийн үстэй тэнцэх хэмжээний газарт оо түрхэж шүдээ угаах боломжийг хангах зорилготой байдаг байна.

Түүнчлэн тус өөр өнгөтэй хэсгийн үсний өнгө бүдгэрч, өөрчлөгдөж эхлэх үед сойзоо солих болсон гэдгийг ч хэрэглэгчид мөн анхааруулах зорилготой байдаг ажээ.

 

7. Гар дээрх үсгийн байрлал

© yourcrusader / Reddit

Анх цагаан толгойн үсгийн дарааллаар бичгийн машины гарыг бүтээж байсан ч хүмүүс хэт хурдан шивж товчлуурыг эвдэх, гацаах явдал түгээмэл гарах болсон тул хурдан шивэхээс сэргийлэх үүднээс үсгийн байрлалыг хольж байрлуулах болсон гэдэг. Ийнхүү хожим тэр өөрчлөлт нь стандарт болон мөрдөгдөх болжээ.

 

8. Хоёр өөр өнгөтэй баллуур

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Баллуурын улаан өнгө нь харандаагаар бичсэн зүйлсийг, цэнхэр өнгө нь бэхээр бичигдсэн зүйлсийг арилгах зориулалттай гэж эндүүрэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл тус хоёр өнгө нь цаасны хатуу, зөөлөнд тохируулан сонгон хэрэглэх заалттай байдаг аж.

Тодруулбал, цэнхэр өнгийн баллуураар хатуу цаас дээрх бичгийг, улаан өнгийн баллуураар зөөлөн, нимгэн цаас дээрх бичвэрийг арилгадаг байна.

 

9. Хуванцар аяга дээрх нугалаа тэмдэглэгээ

© Depositphotos.com

Хуванцар аяга дээр нугалаа хэлбэрээр тухайн аяганы багтаамжийг тэмдэглэдэг аж. Ихэвчлэн аяганы хамгийн доод нугалаа нь 30 мл, хоёр дахь нугалаа нь 150 мл, гурав дахь нугалаа нь 350 мл хэмжээг заадаг.

 

10. Модон өлгүүр

© Depositphotos.com © Depositphotos.com

Модон өлгүүр нь төмөр болон хуванцар өлгүүрээс илүү бат бөх байдгаас гадна бас нэгэн давуу талыг өөртөө агуулдаг нь шавж, хорхойг үргээх үйлчилгээ давхар үзүүлдэг аж. Түүнчлэн модон өлгүүр нь хувцаст шингэсэн эвгүй үнэрийг дарж байдаг давуу талтай.

 

11. McFlurry халбаганы иш яагаад дөрвөлжин байдаг вэ?

© SaiyanOfDark**** / Reddit

Хөндий дөрвөлжин иштэй энэ халбага нь давхар соруулны үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзэх хүмүүс олон. Гэвч үнэн хэрэгтээ энэ халбага нь зайрмагийг аяганд шахахад сайтар холих үүрэг гүйцэтгэдэг ажээ.

 

12. Зэс хаалганы бариул

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зэс нь өөртөө нян үржүүлдэггүй материал бөгөөд энэ шалтгаанаар хаалганы бариулыг зэсээр хийх явдал түгээмэл байдаг ажээ. Гэхдээ ямар нэгэн хольцгүй цэвэр зэс нян үржихээс хамгаалдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

29
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *