Эдгээр нууц код нь таны утсан дахь санаанд оромгүй функцуудыг ашиглах боломж олгоно

10

Бид ухаалаг утсаа байнга ашигладаг бөгөөд ажилдаа, хичээлдээ, утсаар ярих, мэдээлэл дамжуулах, тоглож наадахад хэрэглэдэг. Зарим нэг нь утасгүйгээр ажил амьдралаа төсөөлөхийн аргагүй болсон байдаг билээ. Гэхдээ бид ухаалаг утасны тухай бүгдийг мэдэх үү? Гэтэл бидний санаанд ч оромгүй янз бүрийн нууц боломжууд бас байдаг байна.

Ингээд танд маш сонирхолтой функц хэрэглэх боломж олгодог нууц кодын тухай танилцуулъя.

 

Ухаалаг утасны нууц кодууд

Эхлээд аюулгүй байдлын тухай ярих хэрэгтэй. Луйварчдын арга улам бүр нарийсаж байгаа бөгөөд бидний утасны тусламжтайгаар биднийг хянах болон бусад хорт үйлдлээ хэрэгжүүлэх нэг хэрэгсэл болгодог. Гэхдээ үүний эсрэг хамгаалалт бий. Зарим нэг нууц код хийж таныг хэн нэг нь хянаж байгаа эсэхийг мэдэж болно.

Аюулгүйн код

1. *#21#

Энэ код нь таны утсанд ирсэн дуудлага болон мэдээлэл өөр утсанд очиж байгаа эсэхийг хянана. Энэ кодыг хийхэд танд ирж байгаа мэдээлэл өөр ямар утсанд очиж байгааг мэдэж болдог. Хэрвээ ямар ч дугаар гарахгүй бол аюулгүй гэсэн үг.

2. ##002#

Хэрвээ таны утсыг хянаж байгаа тухай ямар нэг сэжиг байгаа бол энэ кодыг хий. Энэ нь бүх л дамжуулалт хийх тохиргоог үгүй болгодог. Бүх утсанд хэрэглэж болно.

Гадаад улс руу явах үедээ энэ кодыг бас хийх хэрэгтэй. Ингэснээр роумингд байх үедээ мөнгөө алдахаас хамгаална. Дуудлага нь данснаас мөнгө авах дуу хоолойн командыг ажиллахгүй болгож байгаа учир мөнгө чинь хамгаалалттай болсон гэсэн үг юм.

3. *#06#

Энэ кодоор IMEI хэмээх утас тодорхойлох дугаарыг харах бөгөөд эдгээр тоог мэдэж авснаар та хулгайлагдсан утсаа олж болдог.

Аюулгүй байдлын тухай ярихад таниас маш их юм шалтгаалах билээ. Өөрийн аюулгүй байдалд анхаарч байх хэрэгтэй. Утсаа танихгүй хүнд ганц минут ч гэсэн өгч болохгүй. Зөвхөн шалгагдсан апп ашиглаж, сэжигтэйг татаж авч болохгүй. Бусдаас хаалттай мессенжер хэрэглэж бай.

Одоо өөр бусад ашигтай кодын тухай ярилцъя. Энэ нь Android системийн утсанд таарах бөгөөд бусад үйлдлийн систем бүхий утсанд таарахгүй. Болгоомжтойгоор энэ кодыг хэрэглэх хэрэгтэй бөгөөд зарим нэгийнх нь ажиллагааг зогсоох боломжгүй болдог юм шүү. Хэрвээ эргэлзэж байвал ашиглахгүй байсан нь дээр.

ANDROID утасны кодын тохируулга

1. *#*#7780#*#* – бүх апп-ыг устгаж, тохиргоог Reset хийнэ. Үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй.

2. *2767*3855# – үйлдвэрийн тохиргоонд тохируулах буюу Reset хийх ба утасны дотоод санах ой дахь бүх тохиргоо, мэдээллийг устгана болгоно.

3. *#*#4636#*#* – утасны тухай бүхий л мэдээллийг харуулна

4. *#*#34971539#*#* – камерын тухай бүх мэдээллийг харуулна

5. *#*#273283*255*663282*#*#* – файлын backup

6. *#*#232339#*#* / *#*#526#*#* – утасгүй сүлжээний хурдны тест

7. *#*#1472365#*#* – GPS-ийн хурдны тест

8. *#*#0673#*#* / *#*#0289#*#* – аудио тест

9. *#*#0842#*#* – гэрэлтүүлэг болон чичирхийллийн тест

10. *#*#232337#*#* – Bluetooth тест

11. #31# (утасны дугаар) – таны дугаарыг нууцлана

12. #*2562#/ #*3852# – утсыг шинээр ачааллах

13. #*5376# – бүх мессежийг арилгах

Код нь хэд хэдэн дугаар оруулах байдлаар хийгдэх бөгөөд дугаарын тоог оруулж, дуудлага хийх товчийг дарахгүйгээр оруулна. Одоо та өөрийнхөө утасны тухай илүү ихийг мэддэг болж бүрэн боломжоор нь ашиглаж чаддаг боллоо.

Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхдөдөө хуваалцаарай.

293
ХөөрхөнХөөрхөн
73
ГайхмаарГайхмаар
43
ТэнэглэлТэнэглэл
42
ГоёГоё
40
БахархмаарБахархмаар
22
Ха ХаХа Ха
21
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. huslen

    2020/01/08 at 19:33

    utasni duu haagdchlaashde hereggu ym oruulj bhin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *