Таны биеийг төгөлдөржүүлэх маш энгийн 7 дасгал

0

Та сул махгүй, илүүдэл өөхгүй, өв тэгш, чанга биетэй болох ямар нэгэн арга зам хайж байна уу? Дараах цөөн тооны дасгалууд нь таныг фитнесийн зорилгодоо хүрэхэд чинь тусална. Биеийг чийрэгжүүлж төгөлдөржүүлэх үр нөлөө бүхий эдгээр дасгалууд нь мөн калори шатаах үйлчилгээтэй. Гэхдээ мэдээж хэрэг зөвхөн энэ дасгалуудыг хийгээд л бие чинь төгс болчихгүй. Дасгалуудтай хамтатган эрүүл хоолны дэглэм баримталж, хангалттай нойр авч байх ёстой. Юунд хэрэгтэйг нь ч мэдэхгүй олон дасгалууд хийж цаг алдахын оронд дараах 7 дасгалыг хийдэг байхад л та өөрийн биеийг төгөлдөржүүлж чадна.

1. Дээс тоглох

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 1
Та хамгийн сүүлд хэзээ дээс тоглосон бэ? Мэдээж хүүхэд байхдаа л болов уу. Дээс тоглох бол хаана ч хийж болох хамгийн энгийн бөгөөд хямд дасгал юм. Нэг минутанд шатаах илчлэг нь бусад ямар ч дасгалуудтай харьцуулшгүй энэ хөдөлгөөн нь зүгээр нэг дасгал төдий бус хөгжилтэй тоглоом билээ. Түүнчлэн булчин, зүрхний үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөтэй.

2. Явган суух

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 2
Явган суух нь зөвхөн нэг бүлэг булчинг бус биеийн бүхий л булчинг хөдөлгөөнд оруулдаг. Илүүдэл өөхийг шатааж, булчинг чангалах нөлөөтэй энэ дасгалын үсрэлттэй суултыг хийх нь үр дүнг илүү нэмэгдүүлдэг. Мөн гартаа хүндрүүлэгч бариад суулт хийх нь ч сайн. Хэрвээ та өдөржин суугаа ажил хийдэг бол хэсэгхэн хугацаанд суулт хийснээр эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

3. Суниалт

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 3
Хийхэд хэцүү учир олон хүн энэ дасгалаас зайлсхийдэг. Гэтэл энэ нь биед гайхалтайгаар нөлөөлдөг дасгалуудын нэг. Гар болон мөрний булчинд нөлөөлөх олон төрлийн суниалтууд байдаг ба долоо хоногт цөөн өдрөөр хийх нь хэт ядрах, залхахаас сэргийлнэ. Зүрх судасны үйл ажиллагаанд тустай энэ дасгалыг зөв хийснээр нуруу эгцэрч, нуруу өвдөхгүй болдог.

4. Урагш алхам хийж суух

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 4
Хөл, өгзөгний булчинд нөлөөлөх энэ дасгалыг илүү эрчимтэй болгохыг хүсвэл бага зэрэг үсрэлттэйгээр хийж болно. Өдөрт 3 төрлийн алхамтай суултыг 10, 10-аар хийснээр таны бие гайхалтай өөрчлөлтийг мэдэрнэ.

5. Усанд сэлэх

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 5
Усанд сэлэлт бол бие галбирыг төгөлдөржүүлэх гайхалтай аргуудын нэг. Олон булчингуудыг ажиллуулж, бие махбодийг чийрэгжүүлдэг энэ спорт нь эрүүл мэндийн олон талын ашигтай. Цусны даралтыг бууруулж, зүрхний үйл ажиллагааг сайжруулахын хамт биеийн уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн энэ бол гэр бүлээрээ эсвэл найз нөхөдтэйгээ хөгжилдөх гайхалтай арга.

6. Гүйлт

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 6
Гүйлтийн ашиг тус маш их. Стрессийг арилгаж, зүрхний эрүүл мэндийг дэмжиж, депрессийн эрсдлийг бууруулж, их хэмжээний калори шатаахын дээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Гүйлт шиг биеийг төгөлдөржүүлдэг спорт үгүй.

7. Дугуй унах

Таны биеийг төгөлдөржүүлэх энгийн 7 дасгал 7
Дугуй унах нь хөл, гар, нурууг бэхжүүлэх бөгөөд зүрхний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө. Түүнчлэн жин хаяхад их үүрэг гүйцэтгэдэг. Мөн унадаг дугуй нь хямд төсөр, байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл учир урин дулаан цагийн хамгийн шилдэг унаа юм.

3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *