АНУ-д жолооч нар яагаад цaгдаагийн машинаас илүү сургуулийн автобуснаас их айдаг вэ?

0

Энэ тээврийн хэрэгсэл №1 бөгөөд түргэн тусламжийн машинаас илүү давуу эрхтэйд тооцогдоно. Хэн нэгэн мөргөх, тэр бүү хэл хөдөлгөөнд саад учруулахыг ч хүсэхгүй – “гэмт xэрэгтэн”-ийг маш өндөр торгууль хүлээгээд зогсохгүй эрхээ хасуулна эсвэл шоpонд сууна.

Тус тээврийн хэрэгсэл зогсоод сурагчид сууж болон бууж байх үед автобусны урд, арын хэсэгт тусгай гэрэл асдаг. Харин жолоочийн талаас ЗОГС тэмдэг бууна.

rg.ru

Ингээд бүх жолооч нар зогсох ёстой. Ард нь явж байсан жолооч төдийгүй эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч ч мөн адил. Улаан гэрэлтэй, буулгасан тэмдэгтэй автобусны хажуугаар гүйцэж гарахыг хатуу хориглоно. Уг зохицуулалтыг зөрчсөн жолоочид өндөр торгууль ноогдуулаад зогсохгүй. Жишээ нь, Аляскад гэхэд л 3000 ам.доллараар торгоод 90 хоног xорих заалттай.

nashiusa.com

Автобусны ойр орчимд хүн байхгүй байсан ч хамаагүй, гэхдээ улаан гэрэл асаж анхааруулах тэмдэг буулгасан л байвал – бусад жолооч нар хөдөлгөөнд оролцохыг эрс хориглоно. Цөөн хэдэн мужид мөн олон эгнээ замтай газруудад л арай зөөлөн зохицуулалттай. Жишээ нь, олон эгнээ замын эсрэг урсгал тусгаарлалтын ханатай тохиолдолд эсрэг урсгалд явж байгаа жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно. Нью-Йорк, Миссисипи, Калифорн, Хойд Дакота болон Пенсильванд гэхэд л хэчнээн эгнээтэй зам байсан ч хамаагүй бүх хөдөлгөөн зогсох ёстой.

dzen.ru

Мөн сургуулийн ойр орчимд хурдны хязгаар үйлчилнэ – цагт 15-20 миль. Байнга мөрдөгдөх зохицуулалт биш, өөрөөр хэлбэл тусгай гэрлэн дохио асаж байгаа үед л мөрдөх дүрэм.

dzen.ru

Ямар ч тохиолдолд – хүүхдийн аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой.

87
ГоёГоё
9
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Bat Baterdene

    Bat Baterdene

    2023/02/06 at 13:08

    Манайд хэрэгжвэл зүгээр юм

  2. Таван Шарын Батаа

    Таван Шарын Батаа

    2023/02/06 at 13:19

    Bat Baterdene хэдэн хүн торгуулах бол?

  3. Таван Шарын Батаа

    Таван Шарын Батаа

    2023/02/06 at 13:19

    Bat Baterdene бараг хиараараа авахуулах байх аа

  4. Цэрмаа Энхтулга

    Цэрмаа Энхтулга

    2023/02/06 at 13:36

    Монголд угаасаа бүгд түгжрээд зогсож бдагшд

  5. Baska Lhagvaa

    Baska Lhagvaa

    2023/02/06 at 13:45

    Хүүхдээ хүндэлдэг. Харгалзах хүнгүй гэртээ бага насны хүүхдээ орхиж болохгүй хуультай. Гэтэл манайх олон жижиг хүүхдүүдээ цоожилж яваад галын аюулд оруулдаг. Хуулиар бол эцэг эхийг шийтгэх ёстой. Зөв хууль.

  6. Erkaa Ochroo

    Erkaa Ochroo

    2023/02/06 at 14:23

    Ингэвэл л хүүхдэд ээлтэй орон болох юм байна

  7. Бат Аранжин

    Бат Аранжин

    2023/02/06 at 15:01

    Манайп ббүүр эсрэгээрэ юмаа яяаахаара?

  8. Baast Ganchimeg

    Baast Ganchimeg

    2023/02/06 at 15:43

    үр хүүхдээ хайрладаг хүмүүс ийм л байгаа, манайх шиг хүчирхийлэлж л байдаг, зодуулж л байдаг, эцэг нь хүчирхийлж л байдаг, хүүхдийн мөнгө харамлаж ялгаж ангилж байдаг Улс орон гэж байхгүй шүү дээ, Монгол улс хүүхэд хүчирхийлэхдээ Супер хуультай орон доо, надаас ухаантай хүмүүс л Төр засагт байдаг л байх гэж боддог доо….

  9. Aaya Dawka

    Aaya Dawka

    2023/02/06 at 16:05

    Манайд эсрэгээрээ зарим нь дайрана зарим нь үл тоон түрүүлж гарах гэж ядаргаа болно Хүүхдийг үл тоосон хүний унаагүй төмөрийг уначихсан юм шиг хий хоосон онгирч давхидаг дүрмээрээ явж чаддаггүй ухамсаргүй онгироо жолооч нар зөндөө байдаг нь харамсалтай 😡😡😡

  10. Темка Г.

    Темка Г.

    2023/02/07 at 00:47

    Bat Baterdene манайд 200 жилийн дараа хэрэгжих байх

  11. Ganbold Itgel

    Ganbold Itgel

    2023/02/07 at 00:50

    zam tawiad hvn gargah hoorond senaldaad vheh geed bdag hvmvvs shdee sonin

  12. Баатарын Отгон

    Баатарын Отгон

    2023/02/07 at 02:06

    😅😅😅 нээрээ ч энэ золигоос айдаг шүү

  13. Kokushibo Aku

    Kokushibo Aku

    2023/02/07 at 02:12

    Хха манайд няцалж алхаал бодно юун хүүхдийн эрх худ шаана биз диваажинлдч тийм үлгэр баыхгүй гээд тамхиа татаал явнашдээ хэзээ нэг нэгнийхээ хүүхдийг хүүхэд гэж харах юм болдоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *