
Та орлого нь сая доллароор хэмжигддэг оддыг үргэлж тансаг, гялалзсан амьдралаар амьдардаг гэж боддог уу? Гэхдээ зарим нь тийм биш ээ. Учир нь сүүлийн үед хүмүүс илүү минималист байдлыг эрхэмлэх болсон бөгөөд хэрэгцээгүй тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн байна. Үүнийг Холливудын супер одууд дундаж цалинтай хүмүүсийн унадагтай ижил машин унах болсноос харж болно.
1. Камерон Диаз – Toyota Prius

Тэрээр карьерынхаа ид үед Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг байсан бөгөөд Toyota Prius унадгаараа бахархдаг.
2. Жастин Тимберлейк – Volkswagen Jetta

Жастин Тимберлейк бол дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг хэдий ч тийм ч үнэтэй машин унадаггүй. Тэрээр Volkswagen Jetta хөлөглөдөг.
3. Том Хэнкс – Scion xB

Сүүлийн үед олны танил эрхмүүд байгальд ээлтэй машин сонирхож эхэлсэн бөгөөд Том Хэнкс ч мөн тэдний нэг юм. Тэрээр Scion xB машиныг олон жилийн турш жолоодож байгаа бөгөөд энэхүү цахилгаан автомашины ачаар бензиний хэрэглээгээ бууруулсандаа туйлын баяртай байдаг гэнэ.
4. Женнифер Лоуренс – Volkswagen Eos

Академийн шагналт жүжигчин Женнифер Лоуренс карьерынхаа оргил үед “Фольксваген Еос” автомашинтай байсан юм. Тэрээр ердөө ганцхан киногоор 653 сая доллар олдог хүн гэхэд илүү сайн машин авах боломжтой байсан ч энгийн хэрэглээг сонгохыг илүүд үзжээ.
5. Жефф Безос – Honda Accord

117 тэрбум долларын хөрөнгөтэй Жефф бол дэлхий дээрх хамгийн баян хүн боловч машин нь очир эрдэнийн шигтгээгүй гэхээр гайхаж байна уу? Дэлхийн хамгийн тансаг машиныг сонгох ёстой тэрээр олон жилийн турш Honda Accord автомашиндаа үнэнч байжээ. Харин түүнээс энэ тухайг нь асуухад “маш сайн машин” гэж хэлээд үнэтэй зүйлд сонирхолгүй гэдгээ илэрхийлжээ.
6. Бритни Спирс – BMW Mini Cooper

Итгэхгүй байж магадгүй ч… Поп гүнж Бритни BMW Mini Cooper-ийн эзэн гэдгээрээ бахархдаг байна.
7. Лили Аллен – Форд Фокус

Алдарт дуучин Лили Аллен ногоон өнгийн Ford Focus автомашинтай.
8. Даниэль Рэдклифф – Fiat Grande Punto

Харри Поттер франчайз амжилттай болсны дараагаар Даниел өөртөө зориулан Fiat Grande Punto машин худалдаж авсан талаар мэдээлэл гарсан юм. Харин түүний энэ шийдвэрийн ард байгаль орчноо хамгаалах гэсэн сэтгэл байгаа гэдгээ тэрээр илэрхийлжээ. Даниелийн хувьд тэрээр 110 сая долларын хөрөнгөтэй.
9. Клинт Иствуд – GMC Typhoon

Домогт жүжигчин Клинт Иствуд Жимми Фаллонтой хийсэн ярилцлагынхаа үеэр GMC тайфун автомашин жолооддог гэдгээ хэлж байжээ.
10. Конан О,Браян – Ford Taurus

Конан нь дэлхийд алдартай хошин урлагийн жүжигчин биш байхдаа ч түүний хамгийн үнэ цэнэтэй өмч болох Ford Taurus автомашинаа жолоодсоор байжээ.
11. Кристиан Бэйл – Toyota Tacoma

Тэрээр дэлгэцээр гарахдаа хамгийн супер технологи эзэмшдэг Брюс Уэйн байж болох ч бодит амьдрал дээрээ 17 жилийн турш нэг машинаа солилгүй унаж байгаа нэгэн юм. Учир нь тэр Toyota Tacoma-д маш их дуртай бөгөөд “эвдэршгүй” гэж боддог гэжээ.
12. Леброн Жэймс — Jeep Wrangler

Америкийн сагсан бөмбөгийн супер од тоглогч Леброн Жэймс жил бүр уламжлал болсон улбар шар өнгийн жийп Вранглертайгаа зугаалж харагддаг. Жийп машин ердөө 28-30 мянган долларын үнэтэй. Энэ нь иймэрхүү алдартнуудын хувьд харьцангуй бага мөнгө юм.
13. Бруно Марс – Cadillac Allanté

Бруногийн хит болсон 24K Magic дуун дээр гардаг машиныг санаж байна уу? Одоо бол тэр машин түүнийх. Учир нь уран бүтээлийн баг дууны клипэнд зориулж 1995 оны хар өнгийн Кадиллак Алланте ашигласан бөгөөд түүнд зураг авалтын үед уг машин маш их таалагдаж шууд худалдаж авахаар болсон байна.
14. Леонардо Ди Каприо – Toyota Prius

Байгаль орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг Леонардо Ди Каприо Камерон Диаз шиг байгальд ээлтэй Toyota Prius машинтай. Мөн тэрээр Блэйк Ливлитэй үерхэж байхдаа Приус бэлэглэж байжээ.
15. Марк Уолберг – Toyota Sienna Minivan

Итгэх үгүй тань хамаагүй, энэ царайлаг залуу Sienna Minivan машинтай, бүр түүндээ ч маш их дуртай. Тэрээр нэгэн удаа Еллений шоунд орж байхдаа 4 хүүхэд маань энэ машинд маань хайртай гэж хэлж байсан юм.








Tumenjargal Tumee
2020/03/31 at 20:01
Заавал үнэтэй машин унах ёстой юм уу,хүний хэрэглээ шүү дээ.
Юм энгийн бх тусмаа соёлтой, сайхан харагддаг ш дэ.
Цэдэвдулам Гаваа
2020/03/31 at 21:55
Yavj l bval rolik ch goyo sh de
Jambaa Tsetsegmaa
2020/04/01 at 07:11
Мөнгийг олох нас богино үрэх нас урт шүү дэ.
S.D. Suldbaatar
2020/04/01 at 07:14
Цаанаа үнэтэй машин нь бас байгаа ш дээ давхар унадаг машин дунд нь ийм хямд машин байдаг
Tseden Lhagvasuren
2020/04/01 at 08:10
Жинхэнэ толгойтой хун ийм бдгийм даа
иргэн
2020/04/01 at 08:52
Монголын өөрийгөө од гээд итгэсэн хүн бүхэнд!- эрдэмтэй хүн номхон, Их мөрөн дөлгөөн. гэж энийг л хэлдэг юм даа. Хэзээ юм үзэж нүд тайлна даа хөөрхий!
Arm Devilsdashka
2020/04/01 at 08:53
hh yioy lebron jeep unadagguuma lambo camarro edr unadii hahah😂😂😂😂😂
Төрболд Алтансүх
2020/04/01 at 09:58
Дэлхийн одуудыг олны танил гэмээргүй байна.аа
Марал Б.
2020/04/01 at 10:38
uuuuuuuu
Batka Device
2020/04/01 at 11:07
Bmw mini cooper gj mashin bhgu shuu
Honda accordiig bol delhii dayaraa edelgee daah chadwartai sn mashin gj tootsdog
Tony Stad
2020/04/01 at 11:13
Xopom aldaagaa zasaarai. 1 kinogoor 1 jujigchin 600 say $ oloh bolomjgui shu. Taslal aldsan u yasan
Дожил Довчин
2020/04/01 at 11:56
Манай дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр хамгийн үнэтэй машин унадаг
Oyuna Batdeger
2020/04/01 at 13:21
teneg bayan unetei mashin hooson tolgoitoi bol….harin aguu bayan ingiin jiriin negniil adil amdardag..tedend buhel ymaa b.gaa boloh.r
Purewkhaidav Bayarsaikhan
2020/04/01 at 13:42
mark wellberg rr unadag ym ba le
Oko Touka
2020/04/01 at 15:02
prius биш нь л яамай тэглээ ч баян мөртлөө ядуу юм шиг харагдаж амьдрах дуртай хүмүүс байдагшд
Enkh Ser-Od
2020/04/01 at 15:15
amidral egel tusmaa saihan bhsan
Munkhsaruul Tsendee
2020/04/01 at 18:08
Тархи нь ядуу хүмүүс үнэтэй машин унадаг……..за за бариад идчихэв үнэн шүү ккккккк
Chimedtseren Namdag
2020/04/01 at 18:34
Энгийн хүмүүс
Chamin Luvsan
2020/04/01 at 19:24
Manaihaas busad ni unetei mashinaas golduu tatgalzdag shuu.
Baigal Hello
2020/04/01 at 19:53
Hereglee gedgiig oilgoson mundag humuus bn
Yadamsuren Enkhamgalan
2020/04/01 at 21:18
mashin sonin bish bainaa.ter tusmaa odoo ued
Цогоо Тунгаа
2020/04/02 at 00:26
Мөнгөндөө биш сэтгэхүйндээ л бгаа шүү дээ. Хоосон мөртлөө жип унадаг нь ч бгаа ш дээ
Erdenechimeg Lubsandorj
2020/04/02 at 08:52
Er ni engiin deer
Dashdorj Batjargal
2020/04/02 at 09:37
ta bidnees gehiin ta bidnii mashinaas geechdee kk
Лайк Гэж Мэгээл
2020/04/02 at 10:06
ta hed hereldeed yahav ee zugeer uzel bodloo bicheed yvtsgaa busdan unshaal analiz hiigeel eron tiim baildaa
Г. Баяржавхлан
2020/04/02 at 14:17
robert pattinsan bur mashin ch unadaggui omsoj hereglej baidag yum n bidentei adilhan bainga niitiin teevreer uilchluuldg
Рагчаа Алтанцэцэг
2020/04/02 at 16:27
Мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс
Ihee Ihee
2020/04/02 at 17:17
ted bug ehnertei bolhor
Saaral Chono
2020/04/02 at 17:29
Угаасаа юм үзээгүй хүмүүс нэг их юм үзсэн сүрхий амьтан бодох гэж хачин хачин шаардлага тавьж элдэвлэж байдгийг та нар анзаарсан байх. Андашгүй. Нүнжиг суугаагүй байдаг юм
Naran Budragchaa
2020/04/02 at 19:21
одоо мөнгөтэй нь даруухан хэрэглээтэй болж бгшдээ.харин хоосон нь нэрэлхэж чадвараасаа хэтэрсэн хэрэглээтэй бх нь ихдээ
До Болормаа
2020/04/02 at 21:03
Үнэтэй ч үнэ багатай машин ч адилхан л үүрэг гүйцэтгэх бх😜
김진주
2020/04/02 at 21:40
Эд материал нь биш хүн нь брэнд
Bayraa Bayraa Bayraa
2020/04/02 at 22:06
Unetei yum unhaar tsagaan hel am hureed ovdood bdag hetsuu bdag yum tegeel kkkk
Orgil Tengis
2020/04/02 at 22:32
Ataarhuu humuus ih bnaa hun yugaa unah hamaa bh
Одко Г.
2020/04/02 at 22:53
Lebron chn ennees gadna nileen ih mashin bgaa
Erdenetsetseg Erka
2020/04/03 at 00:17
Zarim hvmvsin setgegdelig unshhar uu dush gemer sanagdtal awhima bas 😂😂😂
Төгөө Бн
2020/04/03 at 00:40
lebronii zaluu uyiinh ni zurg bn
Зочин
2020/04/03 at 21:04
Боломжтой бол сонирхсон зүйлээ эдлэж хэрэглэж таашаал авах хэргэцээндээ тааруулах нь хүн болгонд байх л асуудал. Зарим нь бол бусдыгаа үнэтэй өнгөтэй юм хэрэглэлээ гэсэн атаарлаа л энд бичиж