Хөл хорионы үеэр байшингийн дээвэр дээр бүжиглэж байсан эмэгтэйтэй дроноор  танилцаж байсан залууг санаж байна уу? Тэр аварга том хийлдэг бөмбөлөг дотор орж байгаад түүнтэй болзжээ

0

Коронавирусын халдварын үед ч романтик харилцаа болон болзоо хийх боломжтой. Үүний тулд хүмүүс бага зэрэг бүтээлч байх шаардлагатай. Нью-Йоркийн гэрэл зурагчин Jeremy Cohen орон сууцны дээвэр дээр бүжиглэж байсан бүсгүйг хараад өөрийнхөө дугаарыг дроноор явуулж, түүнтэй зайнаас оройн зоог барьсан байна. Тэдний шинэхэн харилцаа цааш үргэлжилжээ. Учир нь Jeremy түүнтэй жинхнээсээ уулзаж, болзохыг хүсжээ.

Хөл хорионы үед хүмүүс бие биенээсээ зайгаа барих ёстой – Jeremy энэ асуудлыг шийдэж чадсан. Тэр хийлдэг бөмбөлөг дотор орж, тэр ч бүү хэл Tori-д (дээвэр дээр бүжиглэж байсан эмэгтэй) сарнай цэцэг болон гар ариутгагч бэлэглэжээ.

Тэднийг уулзаж, болзоогоо хийж байх үед цагдаа нар Jeremy-ийг түр саатуулсан байна – гэхдээ санаа зовох хэрэггүй, түүнийг баривчлаагүй. Ингээд та бүхэн дэлхий нийтээрээ хөл хорионд ороод байгаа энэ үед тэдний болзоо хэрхэн өрнөсөн, анх юу болсон, одоо ямар харилцаатай байгаа талаарх сонирхолтой мэдээг хүлээн авна уу.

Нэг өдөр Jeremy Cohan гэх залуу Tori гэх эмэгтэйг дээвэр дээр бүжиглэж байхыг нь олж харжээ

jermcohen / Instagram

 

Тэгээд Jeremy өөрийн дугаараа дроноор дамжуулан түүн рүү нисгэсэн байна

jermcohen / Instagram

 

Цагийн дараа Tori-гоос мессеж иржээ!

jermcohen / Instagram

 

Тэд хамтдаа зайнаас оройн зоог барьсан байна

jermcohen / Instagram

 

Энэ үеэр Jeremy эмэгтэйд хандан үзэсгэлэнтэй харагдаж байна гэж хэлэв

jermcohen / Instagram

 

Коронавирусын тархалтын үед бие биенээсээ зайгаа барьж, тусгаарлах нь ямар чухал болохыг Jeremy мэдэж байв

jermcohen / Instagram

 

Иймээс тэр Tori-д зориулан бяцхан гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ

jermcohen / Instagram

 

Ямар гэнэтийн бэлэг барьсныг нь та тааж чадах уу?

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Тэр болзоондоо зориулж, хийлдэг бөмбөлөг авчээ. Яагаад гэвэл энэ цаг мөчид хүмүүс бие биенээсээ зайгаа барих ёстой

jermcohen / Instagram

 

 

Тэр ч бүү хэл Jeremy түүнд зориулан баглаа цэцэг болон гар ариутгагч худалдаж авчээ

jermcohen / Instagram

 

Гэвч тэр хийлдэг бөмбөлөг дотроо бэлгээ аваад орсон учраас Tori-д өгч чадсангүй

jermcohen / Instagram

 

Тэр хийлдэг бөмбөлөг дотроо алхаж явсаар Tori-гийн гэрийн гадаа ирэв

jermcohen / Instagram

 

Энэ үед Tori сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байлаа

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Түүнд бэлэг нь ч гэсэн маш их таалагдсан бололтой

jermcohen / Instagram

 

Дараа нь тэд Нью-Йорк хотын гудмаар хамтдаа алхжээ

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

…мэдээж хөгжилдөхөө юу гэж мартахав

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Гэнэт цагдаагийн машин гарч ирэв

jermcohen / Instagram

 

Цагдаа нар Jeremy-ийг хөл хорионы үеэр нэгэн эмэгтэйтэй өвөрмөц оройн зоог барьсан залуу гэдгийг мэдээнээс олж харсан учраас таньжээ

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Цагдаагийн ажилтнууд тэдэнтэй хамт зургаа авахуулаад амжсан байна

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Болзоо амжилттай болжээ!

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

jermcohen / Instagram

 

Хамтдаа жинхнээсээ нүүр нүүрээ харж уулзаж, хэрхэн болзсон бичлэгээ Jeremy Инстаграмдаа оруулсан байна

View this post on Instagram

How to date a Quarantined Cutie, Part 3.

A post shared by JEREMY COHEN (@jermcohen) on

 

Тэднийг дараагийн болзоогоо хэрхэн хийхийг харахыг хүсэж байгаа хүн маш олон байгаа ажээ

jermcohen / Instagram

 

Та бүхэнд Jeremy-гийн Tori-ийг бүжиглэж байхыг нь харсан эхний бичлэгийг үзүүлье:

 

…мэдээж хэрэг оройн зоог барьж буй 2 дахь бичлэг:

Хөл хорионы үеэр өвөрмөц болзоо хийх санааг бодож олсон Jeremy гэх энэ залуу болсон явдлын талаар ярилцлага өгсөн бөгөөд тэр “Энэ хүнд хэцүү цаг үед гэртээ хөл хорионд байгаа олон хүмүүст инээд хөөр, баяр жаргал мэдрүүлж чадсан бол надад сайхан байна. Ингэж л бид хар бараан цаг хугацааг хамтдаа даван туулна шүү дээ. Болзоо амжилттай болсонд баяртай байна. Би ээж минь байхгүй байсан бол энэ бүгдийг санаачилж, хийж чадахгүй байсан юм. Тэр надад олон гайхалтай түүхүүдийг ярьж өгдөг байлаа.” гэжээ.

Танд түүний романтик болзоо ямар санагдаж байна вэ? Өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

26
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *