2050 он хүртэлх хугацаанд хүн төрөлхтөнд тохиолдох онцлох 30+ үйл явдлууд. Ойрын ирээдүйд биднийг ийм зүйл хүлээж байна

2

2030-аад онд дэлхийд бяцхан мөстлөгийн үе тохиож, 2050 онд хүмүүс хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмж ашиглаж аливаа зүйлсийн амт, үнэрийг шалгах боломжтой болно гэх мэт олон үйл явдлууд бидний ирээдүйд хүлээж буй билээ. Манай сайт уншигч танд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамагласан, ойрын ирээдүйд хүн төрөлхтөнд тохиох онцлох үйл явдлуудыг танилцуулахаар бэлдлээ.

2025 он

© shutterstock.com
  • Оюун ухаанаар удирдах боломжтой хиймэл эрxтэн нийтлэг байдлаар хэрэглээнд нэвтэрнэ.
  • Биоинженерчлэлийн тусламжтайгаар арьс бүрэлдүүлэн бий болгох боломжтой болно.
  • Дэлхий даяар 7 сая орчим цахилгаан хөдөлгүүртэй машин худалдаалагдана.
  • Дэлхийн дундаж хэм 1.5-аар нэмэгдэнэ.
© depositphotos.com
  • Дэлхийн хүн ам 8 тэрбум болно.
  • Нэг хүн дунджаар 9.5 ширхэг цахилгаан төхөөрөмж хэрэглэдэг болно.
  • Хүн бүр утасгүй сүлжээ ашиглан гар утсаа цэнэглэх боломж бүрдэнэ.
  • Ухаалаг гал тогоо амтат хоол хийх чадамжтай болно.

 

2030 он

© shutterstock.com
  • Мэдрэлийн судал зэргийн чиглэл өөрчлөх мэс ажилбар хийх боломжтой болсноор саажилттай хүмүүс гараа чөлөөтэй хөдөлгөх боломжтой болно.
  • Телевизорийн эрин үе дуусч, интернэт телевизор хэрэглээнд нэвтэрнэ. Энэ нь танд аливаа хөтөлбөрийг гүйлгэх, зогсоох, танд таалагдаж болох хөтөлбөрүүдийг санал болгохоороо онцлогтой.
  • Компьютер хүний хийсэн нууц үгийг хялбархан тайлж чадах чадамжтай болох тул нууц үг хийнэ гэх ойлголт үгүй болно.
© depositphotos.com, © depositphotos.com
  • Бид амьдарч буй орчин, хоол хүнсний хангамж, авч буй дэд бүтцийн үйлчилгээ зэргээс хамаарч өөрсдийн үнэлгээтэй болж эхэлнэ. Энэ нь ч бидэнд давуу талыг авч ирэх бөгөөд татвар тогтооход хялбар болж, цахим сүлжээнд бүх мэдээлэл байршдаг болно.
  • Эрдэмтэд дэлхийн манти давхарга хүртэл өрөмдөж судалгаа хийх магадлалтай.
  • Зарим орнуудад шатахуун хөдөлгүүртэй машиныг xориглож эхэлнэ.

 

2035 он

  • Нисэх онгоцноос 3 дахин хурдтай шинэ технологийн галт тэрэг зохион бүтээнэ.
  • Нарны үйл ажиллагаа 1 орчим хувиар буурч, дэлхийн дундаж хэм буурна. Хамгийн сүүлд ийм үзэгдэл 1645 онд тохиож байв.
  • Эрдэмтэд генийг хувиргах технологитой болно.
  • Тээврийн хэрэгсэл хоорондоо хурд, чиглэл гэх мэт мэдээллээ солилцож, хурд сааруулах үйлдлийг өөрөө хийх чадамжтай болно.
  • Хүн төрөлхтөн илүү мэдрэмжтэй болохоор хөөцөлдөж эхэлнэ. Тэрхүү нэмэлт мэдрэмж нь дохио хүлээн авах чадамжийг хүнд олгодог байх магадлалтай.

 

2040 он

© Black Mirror / Endemol Shine UK
  • Эрдэмтэд хүний тархинд дурсамж суулгах, тархинаас дурсамж устгах үйлдлийг хийх боломжтой болно.
  • Дурсамж арчих боломжтой болсноор гэмт xэрэгтнүүдийн ялын дээд хэмжээ нэг хоног болно.
  • Хоол хүнсний хангамжгүй болсноор өнөөгийн бидний нийгэм нуран унана.
© shutterstock.com
  • Хүн төрөлхтөн 9 тэрбум болно.
  • Нэг хүнд оногдох цахилгаан хэрэгслийн тоо 19 болж өснө.
  • 2026-2045 оны үеийнхэн буюу Хайбрид үеийнхэн өсч торниж эхэлнэ.
  • 1985 оноос өмнө төрсөн хүмүүс шинэ техник технологитой хамт амьдрахад хүндрэлтэй болж эхэлнэ.
  • Цахилгаан хэрэгслүүдийн хэмжээ улам бүр жижиг болох боловч хүчин чадал, санах ой маш өндөр түвшинд хүрнэ.

 

2045 он

© Black Mirror / Endemol Shine UK
  • Тархи шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж эхэлнэ. Гэвч үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эсвэл хөгжилдөхийг хүссэн хүмүүс л хийлгэнэ.
  • Хурууны хээнээс гадна тархины хээ мэдрэгч бий болно.
  • Далайн түвшин нэмэгдэж эрэг орчмын бүс нутаг усанд автана.
© shutterstock.com
  • Швед улс нүүрсний хэрэглээгээ 85 хувь хүртэл бууруулна.
  • Хүн амын нягтаршил өндөр нутгуудад агаар дээр суурин байгуулагдана. Тэнд амьдрах нь цэвэр агаар, цэвэршүүлсэн ус гэх мэт олон давуу талтай.

 

2050 он

© I, Robot / Overbrook Entertainment
  • Хиймэл оюун ухааны тусламжтайгаар амтлах, үнэрлэх үйлдлийг хийх боломжтой болно. Бүх мэдээлэл дижитал архивт хадгалагдана.
  • Өнөөдөр бид 1990-ээд оныг эргэн дурсахад таатай санагддаг шиг 2050 онд хүмүүс өнөө үеийг туйлын сайхан нийгэм байснаар нь санаж дурсах болно.
  • Хиймэл оюун ухаан бүхий л салбарт нэвтэрч, хиймэл оюун ухаанд суурилсан цагдаа, мэс засалч бий болно.
  • Ангараг гараг 1 сая оршин суугчтай болсон байх болно.
© shutterstock.com
  • Дэлхийн хүн ам 9.7 тэрбумд хүрч, түүний 2 тэрбум нь тогтмол ундны усны эх үүсвэргүй нөхцөлд амьдарч, агаарын бохирдол хүн төрөлхтний насжилтад сөргөөр нөлөөлж эхэлнэ.
  • Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр кофе тансаг хэрэглээ болж хувирна.
  • Дэлхий 2 хэмээр дулаарна.
  • Хүн төрөлхтний тал хувь нь холын хараа муутай болсон байх болно.
  • Нисдэг машинууд хэрэглээнд нэвтэрч эхэлнэ.

Таны хувьд ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ? Хиймэл оюун ухаан бидэнд ямар давуу талыг авч ирэх бол? Манай жагсаалтад багтсан аль зөгнөлүүд нь биелэх магадлал хамгийн өндөр вэ?

15
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/04/28 at 18:53

    Яг иим болохиймуу

  2. Отгонцэцэг

    2022/04/28 at 18:53

    Яг иим болохиймуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *