Үнэ цэнэтэй дурсамжийг үүрд хадгалж үлдээсэн, утга төгөлдөр 20 шивээс. Ямар ч хүний сэтгэлийн утсыг хөндөнө

0

Бидний заримынх нь хувьд шивээс хийлгэнэ гэдэг том алхам байдаг. Бусад нь юу шивүүлэх гэж байгаагаа болон одооноос эхлээд үүрд өөрийнх нь биед хамт байна гэдгийг мэддэг. Амьдралд нь онцгой байр суурь эзлэх хүмүүс, түүхэн он цаг хугацаа болон өнгөрч ард хоцорсон хэцүү бэрх зүйлс – шивээс зарим зүйлийг анагаадаг бөгөөд бидэнд өдөр бүр ямар нэгэн дурсамжийг сануулдаг.

Шивээс бүр утга учир илэрхийлдэг гэдгийг мэдсэнийхээ дараа бид та бүхэнд зарим шивээснүүдийн цаана нуугдах түүх, дурсамжийг хуваалцахаар шийдлээ.

1. “Хэзээ ч уулзаагүй бяцхан үрийнхээ дурсгалд зориулан хийлгэсэн шивээс”

© vamp17 / Reddit

 

2. “Эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулж, анх удаагаа шивээс хийлгэлээ.”

© Such-South-7072 / Reddit

 

3. “Балчир насанд маань надад тусалсан муурандаа зориулж, анхныхаа том хэмжээний шивээсийг хийлгэв.”

© BlaBla124x / Reddit

“Энэ бол миний балчир насны минь муур. Би өдөр хоногийг хөөрхий муураа нулимстайгаар тэвэрч өнгөрүүлдэг байлаа. Хэр удаан түүнийг тэврэх нь хамаагүй, хэр удаан түүнтэй цагийг өнгөрөөх нь хамаагүй, эсвэл тэр миний нулимсанд хэр зэрэг норох нь хамаагүй, тэр тэсвэртэйгээр хажууд минь байдаг байв. Хэзээ ч эсэргүүцэж, дургүйцсэн дуу чимээ гаргаж эсвэл намайг хазаж байгаагүй. Тэр ч бүү хэл миний хажуунаас холдох гэж оролдож ч байгаагүй. Би түүнд хэр их хайртай байснаа илэрхийлж чадахгүй нь. Бас түүнийг надад хэрхэн тусалсанд яаж ч талархаад баршгүй. Баярлалаа, цэнхэрхэн минь.”

 

4. “Миний өхөөрдөм хөөрхөн, бяцхан Лил Визи 2 сарын өмнө өнгөрсөн юм. Эцэст нь би түүний дурсгалд зориулж шивээс хийлгэлээ. Зүрх сэтгэл минь маш их догдолж байна. Миний хонгорхон!”

© okimadeone / Reddit

 

5. “Би өнгөрсөн сар өөрийн хөгшин жаал Себастианаа алдчихсан юм. Түүний дурсгалд зориулан, анх удаагаа шивээс хийлгэлээ.”

© KaikesPokeCards / Reddit

 

6. “Эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулан хийлгэсэн миний тогосны шивээс дууслаа.”

© _neverhome / Reddit

 

7. “Саяхан бурхан болсон эмээдээ зориулж шивээс хийлгэв.”

© burrosjr / Reddit

 

8. “Бурхан болсон дүүдээ зориулж шивээс хийлгэлээ. Энэ бол түүний зурсан зургуудын нэг нь…”

© luketheschmook / Reddit

 

9. “Би өөрийнхөө муур болох Ковуд зориулж шивээс хийлгэлээ.”

© lanadeljey / Reddit

 

10. “Миний хийлгэсэн шивээс – Би үүнийг хийлгээд одоогоор 11 жил өнгөрчээ. Зарим өдрүүд бусдаасаа илүү хүнд өнгөрдөг юм.”

© echo852 / Reddit

 

11. “Хэзээ ч уулзахгүй бяцхан үрсдээ зориулж, хийлгэсэн шивээс”

© sleazyweaselneedles / Reddit

 

12. “Ээж бид хоёрын хамтдаа авахуулсан миний хамгийн дуртай зураг”

© connor12496 / Reddit

 

13. “Бурхан болсон бяцхан үрдээ зориулав.”

© eireanne_b / Reddit

 

14. “Миний 4 настай хүү намайг болон өөрийгөө зурсан байсан юм. Харин одоо энэ зураг шивээс болсон!”

© ThickumsMagoo / Reddit

 

15. “Миний анхны шивээс, 19 настай муурандаа зориуллаа.”

© twiistedlogic / Reddit

 

16. “Аавынхаа гэгээн дурсгалд зориулж хийлгэсэн шивээс. Энэ хурууны хээ бол үнэндээ аавын маань хурууны хээ байгаа юм.”

© NorthernLordEU / Reddit

 

17. “Миний өхөөрдөм хөөрхөн Ид шидэнд зориулж хийлгэсэн шивээс”

© JessiicaaAnn / Reddit

 

18.

© mybrotherd*** / Reddit

“Ах бид хоёр хоорондоо ердөө 10 сарын зайтай төрсөн. 4-р сард би түүнийг алдсан юм. Тэр 36 настай байв. Мөрөн дээрээ хийлгүүлсэн эхний шивээс маань 6 настай байхад хамтдаа авахуулсан бидний зураг. Би зүүн талынх нь охин нь…”

 

19. “Бяцхан хүүдээ зориулан хийлгэсэн шинэ шивээс”

© Agonsolis137 / Reddit

 

20. “Эхнэр бид хоёр ойн баяртаа зориулан хос шивээс хийлгэлээ.”

© muddywaffles86 / Reddit

Танд гүн утга агуулсан шивээс байгаа юу? Хэрэв та амьдралын чинь хувьд онцгой нэгэнд зориулан шивээс хийлгэх бол, тэр хүн чинь хэн байх вэ? Бас яагаад?

27
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *