Арьсны “толбот үлд” өвчнөөс болж санаа зовох хэрэггүй: эмчилгээнээс дутахааргүй үр нөлөөтэй 6 найдвартай арга

1

Та толбот үлд өвчнөөс болж зовж шаналж байна уу? Судлаачид энэ арьсны өвчнийг дархлааны систем муудсанаас болж, харшил эсвэл астматай холбоотойгоор үүсдэг болохыг олж тогтоогоод байна. Халуу шатаж, маш ихээр загатнах шинж тэмдэг илрэх энэ өвчин ихэвчлэн шөнө унтаж амрахад саад учруулдаг аж.

Одоогоор өвчнийг ор үндэсгүй эдгээх эмчилгээг олоогүй байгаа боловч гэрийн нөхцөлд өвчнийг намдаах, багасгах, тархалтыг бууруулах хэд хэдэн аргууд бий. Хэрэв толбот үлд өвчин хүндэрсэн нөхцөлд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин харьцангуй гайгүй байгаа бол дараах 6 аргын тусламжтай дээр дурдсанчлан өвчнийг намдаагаад зогсохгүй, энэ өвчнөөр өвчлөхгүй байх ач тустай юм байна.

1. Наранд шарах

Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар толбот үлд өвчинд хамгийн тохирох эмчилгээ бол “лазерын эмчилгээ” гэнэ. Хэрэв та харьцангуй дулаан уур амьсгалтай газар амьдардаг бол өвчилсөн хэсгийн арьсыг нарны хурц туяанд ил байлгаж, хэсэг хугацаанд лазерын эмчилгээ хийлгэвэл уг өвчнийг эмчлэх хэмжээнд үр дүн сайн байдаг байна.

 

2. Чийгшүүлэх

Найрлагандаа их хэмжээний тос агуулсан чийгшүүлэгчийг арьсандаа өдөрт хоёр удаа түрхэх хэрэгтэй болохыг “National Eczema Association”-ийн зүгээс зөвлөж байгаа юм. Орондоо орохын өмнө шүршүүрт орж, дараа нь арьсандаа кокосын тос түрхэх нь эерэг нөлөөтэй аж. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй чийгшүүлэгч хэрэглэх нь бас үр дүнтэй байдаг гэнэ.

 

3. Овьёостой ваннд арьсаа зөөлрүүлэх

Загатнаж байгаа арьсаа ваннд зөөлрүүлнэ. Зөв орцыг сонгож, арьсыг зөөлрүүлэх ванн бэлтгэх нь чийгшүүлэгч хэрэглэснээс өөрцгүй ач тустай. Үүний тулд 3 цайны халбага оливын тос, 1/4 хэмжээтэй хүнсний сод болон 1/2 хэмжээтэй сайтар нухсан овьёосыг усаар дүүргэсэн ваннд хийж, өвчилсөн хэсгийн арьсаа зөөлрүүлээрэй.

 

4. Тохирох хувцас өмсөх

Хөлрөх нь толбот үлд өвчтэй хүмүүсийн хувьд хориглох ёстой зүйлүүдийн нэг юм. Иймд аль болох арьсаа чөлөөтэй амьсгалах нөхцөлийг бүрдүүлж хувцаслах хэрэгтэй ба хөлрүүлэх материалтай хувцас өмсөж огт болохгүй.

 

5. Гидроксортизон агуулсан тос түрхэх

Найрлагандаа гидроксортизон агуулсан тосыг өвчилсөн хэсгийн арьсандаа түрхсэнээр өвчний тархалтыг зогсоох ач тустай аж.

 

6. Өргөст хэмх хэрэглэх

Өргөст хэмх хэрэглэх нь үр дүнтэй болохыг баталсан ямар нэгэн судалгаа байхгүй боловч зарим нэг баттай эх сурвалжууд өвчилсөн хэсгийн арьсан дээр хэдэн хэрчим өргөст хэмхийг 10-15 минут тавих нь өвчний тархалтыг зогсоодог болохыг хэлж байна. Өргөст хэмх өвчилсөн арьсны үрэвслийг намдаана.

Наранд биеэ шарж, арьсаа чийгшүүлж, толбот үлд өвчнөөс ангижирч болно. Иймд та дээрх аргуудыг туршаад үзээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Beat Box Ganzo

    Beat Box Ganzo

    2018/12/12 at 16:30

    Д. Билэгсайхан and iim medeelel yuwj bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *