Кино бүтээгчид өөрсдийн уран бүтээлдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулдгийг илтгэх хүүхэлдэйн киноны 17 үзэгдэл

2

Коко киноны Мигуэл дуулах хүслээ даган гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл тоон олон км замыг туулдаг. Энэ бол хамгийн энгийнээр үзэгч бидэнд өөрийн хүслээ даган юу ч хийж чадна гэдгийг далдуур ойлгуулах гэсэн хүсэл нь юм. Үүнтэй адил кино бүтээгчид бидэнд анзаарагдаагүй олон жижиг зүйлсийг бүтээлдээ шингээсэн байдаг бөгөөд бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад та гайхшрах болно.

1. “CARS” хүүхэлдэйн кинон дээр цаад хэсэгт нь харагддаг уулс хуучин машины хэлбэртэй байдаг

© Cars / Buena Vista Pictures Distribution

 

2. Мөн тэнгэрт харагдах үүлсийг машины дугуйн мөр шиг харагдахаар бүтээжээ. Ямар догь гээч!

© Cars / Buena Vista Pictures Distribution

 

3. “Toy Story 2” хүүхэлдэйн киноны эхлэл дээр гардаг шөнийн оддыг сайтар ажиглавал дунд нь “Pixar” компанийн лого буюу ширээний чийдэн харагдана

© Toy Story 2 / Buena Vista Pictures Distribution

 

4. “Zootopia” хүүхэлдэйн кинон дээр Ник хүүхэд байхдаа зүүдэг байсан скаутын алчуураа том болсон хойноо ч нандигнан хадгалсаар байсныг харж болно

© Zootopia / Walt Disney Studios Motion Pictures

 

5. Алладин хүүхэлдэйн кинонд Бирд ингэж дуулдаг: “Алибаба 40 дээрэмчинтэй шиг, Шерехеразад мянган үлгэр бий”

© Alladin / Buena Vista Pictures

Гэхдээ үнэн хэрэгтээ Шерехеразад 1001 үлгэр байдаг бөгөөд Алладин бол тэдгээр үлгэрийн нэг нь юм. Сонирхолтой биш гэж үү?

 

6. Мөн Бирд Алладины хүслийг бичихдээ яг л Араб хэл шиг баруунаас зүүн тийш чиглэлтэй бичиж авдаг

© Alladin / Buena Vista Pictures

 

7. “The Princess and The Frog” хүүхэлдэйн кинон дээр Доктор Фасилиерийн сүүдэр ханын цаасан дээр тусахад цаасан дээрх хээ гавал болж харагддаг

© The Princess and The Frog / Walt Disney Studios Motion Pictures

 

8. “Moana” хүүхэлдэйн кинон дээр азарган тахиа “Хэй-Хэй” хэд хэдэн удаа чулуу идэхийг оролддог

© Moana / Walt Disney Studios Motion Pictures

Дашрамд дурдахад Мауигийн хоолойг Дуэйн Жонсон буюу “The Rock” оруулсан юм. Дуэйн Жонсон бол чулуу хочит жүжигчин гэдгийг санаж байна уу?

 

9. “UP” хүүхэлдэйн киноны Карлын дүр маш зөрүүд, өөрийн байшиндаа өөрийгөө хорьсон учраас кино бүтээгчид түүний хэлбэрийг дөрвөлжин харагдахаар зурсан

© Up / Walt Disney Studios Motion Pictures

Харин Рассел бол эсрэгээрээ юунд ч баригддаггүй, эрх чөлөөт хүү учраас бөөрөнхий хэлбэртэй харагддаг.

 

 

10. Гэхдээ Карлын хүүхэд насны дүрийг харвал арай илүү бөөрөнхий дүрслэлүүдтэй байгааг харж болно. Энэ нь түүнийг хүүхэд байхдаа Расселтай адил адал явдалд дурлагч нэгэн байсныг илтгэнэ

© Up / Walt Disney Studios Motion Pictures

 

11. “Big Hero 6”-д Хонни Лемоны цүнхэн дээрх товчлууруудыг сайтар ажиглавал химийн үелэх систем байгааг харж болно. Энэ нь түүнийг химийн элементүүдийг хольж бүтээлээ гаргаж авдгийг илтгэж байгаа юм

© Big Hero 6 / Walt Disney Studios Motion Pictures

 

12. “Monsters University” дээр гардаг нэрийн хуудас дээр байдаг хаяг нь Pixar студийн жинхэнэ хаяг юм

© Monsters University / Walt Disney Studios Motion Pictures

 

13. “Toy Story” хүүхэлдэйн кинон дээр Эндигийн арын тавиур дээрх номууд нь Pixar студийн өмнө нь бүтээж байсан богино хэмжээний кинонуудын нэртэй байдаг

© Toy Story / Buena Vista Pictures Distribution

 

14. “Inside Out” хүүхэлдэйн кинон дээрх аз жаргал буюу Жойгийн дүр төрх маш тод өнгөтэй бөгөөд ямар ч сүүдэр гаргадаггүй нь гэрлийн эх үүсвэр гэсэн утгатай ажээ

© Inside Out / Walt Disney Studios Motion Pictures

 

15. “Wreck-It Ralph 2”-т Диснейн гүнж нар түүнийг аврах үед арын хөгжим нь гүнж тус бүрийн өөрсдийнх нь тоглосон хүүхэлдэйн киноны дуунууд байдаг

 

16. “Zootopia” дээр Жуди iPod дээрээ амьтдын сэдэвтэй хөгжилтэй дуунууд татсан байдаг

© Zootopia / Walt Disney Studios Motion Pictures

 

17. “Monsters, Inc.” хүүхэлдэйн кинон дээр бяцхан Бүүгийн өрөөнд “Тоглоомын түүх”-ийн Жесси хэвтэж байдаг төдийгүй Pixar-ийн алдарт бөмбөг байгааг ч харж болно

© Monsters, Inc. / Buena Vista Pictures

 

Бонус: Мулан хүүхэлдэйн кинон дээрх мюзикл хэсгүүд киноны тал хүртэл буюу тосгоны сүйрлийг харах хүртэл л үргэлжилдэг. Энэ нь хүүхэлдэйн киног тун ч эмзэг мэдрэмж төрүүлэхүйц болгосон юм

© Mulan / Buena Vista Pictures
191
ГоёГоё
69
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Нин Жин

    Нин Жин

    2020/03/31 at 18:57

    Woow uneher setgel gargaj hiideg baihnee🤗💛jijig hesguuded hurtel anhaaral handuulj ajillasan bn⚡⚡⚡

  2. Shizu Shizumi

    Shizu Shizumi

    2020/04/01 at 02:54

    Тгхээр Boo Жэссигийн өмнөх эзэн нь гсн үг үү? Жэссигийн өмнөх эзэн нь Andyгийн ээж гсн таамг бдг гхээр 😮 Boo Andyгийн ээж юм бншдээ

  3. Б. Нямка

    Б. Нямка

    2020/04/01 at 06:56

    ёстой хөөрхөн юмаа😊❤️

  4. Uul ni 1000n ulger l dee ehnii shunu tal ulger suuliin shunu tal ulger dundah 999 n shunud ni umnuh udriin tal ulger deer bas neg tal ulger ingeed 1001n shuniin tursh 1000n ulger l yrisan bdin maanag shaass 1001 shunu genguut 1001 n ulger gj boddiimuu haashaa ym tgd ch menget al addinii ulger chin shal uur zuwhun duruudiinh ni ner l ni adilhan al addin chin bayn ailiin gants huuhed jasmine chin biye unelegch jafar harin al addinii zurhnii and amiig ni awarch amidrah gazriig ni beldej jasmine tai uchruuldag buyntai zaluu

  5. Энхээ Энхээ

    Энхээ Энхээ

    2020/04/02 at 15:02

    Gravity falls iig medehgui l bndaa 😏

  6. Togoldor Toogii

    Togoldor Toogii

    2020/04/02 at 23:01

    ghdee disney chin huuhduuded hund yum nuutaaar harruldag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *