Алдартай одууд гэдгийг нь л мэдэхээс биш эгч дүүс байсныг нь огтхон ч мэдээгүй 10 алдартнууд

0

Эгчтэй хүн илүү аз жаргалтай бөгөөд өөдрөг байдаг гэдгийг эрдэмтэд баталсан. Алдартнуудын хувьд ч мөн адил, бусдаас илүү ойлгох эгч, дүүтэй байх азтай хэрэг. Олон нийтийн анхаарлын төвд “орсон” эгч дүүс ч гэж байна. Тэдний авьяас чадал, бие биенээ дэмжиж туслах хүсэл тэднийг улам илүү алдартай болоход нь нөлөөлжээ.

Та бүхэндээ хамгийн алдартай 10 эгч дүүсийг танилцуулж байна.

1. Эль болон Дакота Феннинг

Эль болон Дакота нар бага байхаасаа л олны анхаарлын төвд байсан. Тэд олон кинонуудад бяцхан охидын дүрийг бүтээж байсан бөгөөд өнөөдөр ч Холливудыг байлдан дагуулсаар байна.

 

2. Зои болон Эмили Дешанель

© Wiese / face to face

Эгч дүүс хит-шоунд оролцдогоороо алдартай. Эмили “Bones” цуврал киноны гол дүр, харин Зои “New Girl” шоуны гол дүр. Мөн Зои “She & Him” хамтлагт дуулдаг байна.

 

3. Ноа болон Майли Сайрус

© East News / Instagram

Майли болон Ноа нар оддын гэр бүлд төрсөн. Тэдний эцэг Билл Рэй Сайрус алдартай дуучин, харин ах Трэйси Сайрус нь тухайн үедээ алдаршиж байсан хамтлагийн дуучин байжээ. Майли “Hannah Montana” шоуны гол дүрд тоглоод алдаршсан гэдэг, гэхдээ бидний дунд поп дуучнаараа илүү танил болжээ. Ноа эгч Майлигийнхаа замаар алхаж мөн дуучин болсон.

 

4. Соланж болон Бейонсе Ноулс

© Frank Micelotta/ PictureGroup

Соланж болон Бейонсе нар гайхалтай дуулдаг гэдгээрээ алдаршиж чадсан эгч дүүс. Тэд хоёулаа гоцлол дуучид, гэхдээ Бейонсе илүү алдаршиж чадсан. Соланжийн хувьд өөрийн гэсэн олон тооны шүтэн бишрэгчтэй нэгэн.

 

5. Серена болон Венера Уильямс

© shutterstock.com

Эдгээр бүсгүйчүүд шилдэг теннисчид гэх жагсаалтын дээгүүрт бичигдэнэ. Заримдаа эгч дүү хоёр бие биетэйгээ өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрдэг нь үнэн. Гэхдээ тэднийг багаар тоглож байгааг нь хараад хэн ч дуу алдана.

 

 

6. Белла болон Жижи Хадид

© Instagram

Белла болон Жижи нар ээжийнхээ мэргэжлийг залгамжилсан буюу хоёулаа загвар өмсөгч болцгоожээ. Эгч, дүүс 20 гарсан, загварын алдартай сэтгүүлийн нүүрийг чимээд олон жил болж байна.

 

7. Эшли болон Мэри-Кейт Олсен

Мэри-Кейт болон Эшли хоёр байгаасаа л алдартай хүүхдүүд байжээ, тэд “Full house” цуврал кинонд тоглож байсан юм. Тэд богино хугацаанд саятнуудын жагсаалтад багтаж 18 нас гэхэд Dualstar компанийг өөрийн удирдлагад оруулан авч чадсан. Тус компанийг тэд 6 настай байхдаа үндэслэн байгуулж байсан түүхтэй. Өнөөдөр тэд хэд хэдэн хувцасны үйлдвэрлэл эрхэлж байна.

 

8. Руни болон Кейт Мара

© Mark Ralston / AFP PHOTO

Руни болон Кейт нар Холливудад алдартай жүжигчид. Руни “The Girl with the Dragon Tattoo” киногоороо илүү алдаршсан бол Кейт “American Horror Story” болон “House of Cards” цуврал киногоороо алдаршжээ.

 

9. Ники болон Пэрис Хилтон

Тэд бол Хилтон зочид буудлын өв залгамжлагчид. Залуу охидууд байхдаа галзуурмаар үдэшлэг зохион байгуулдгаараа алдартай байлаа. Пэрис мөн загварын ертөнцөд хүч үзсэн, гэхдээ одоо өндөр орлоготой дижейгээр ажиллаж байна. Никигийн хувьд загварын цүнх, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа ажээ.

 

10. Хайли болон Хилари Даф

Хилара хүүхдийн киноны жүжигчин гэдгээрээ алдартай, тэрээр Диснейн сувагт зориулж “Lizzie McGuire Turbo Racer” цуврал кинонд тоглож байсан юм. Хейли мөн жүжигчин бөгөөд “7th Heaven” киноны гол дүрээр олны танил болсон.

Та эгч эсвэл охин дүүтэй юу? Тэд таны амьдралыг үлгэрийн мэт болгодог гэдэгтэй санал нийлж байна уу?

17
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Арга Билиг

    Арга Билиг

    2020/04/01 at 23:03

    Dakota Elle 2 l sonin bla sto tm gj bodhoorgyi byr Dakota-g Elle-s egch gj ch bodoogyi kk

  2. Yoko Yoko

    Yoko Yoko

    2020/04/02 at 18:52

    Ali negiig n amidraldaa ogt harj bgaaguin bna kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *