Интернэтэд байхгүй юм гэж үгүй, юу хүссэнээ олоод авч болно. Сайтууд дээрх барааны нэр төрөл хэтэрхий олон болохоор нүд ч тогтож харж чадахгүй тул сонголтоо ч хийж чадахгүй хоцорно. Ялангуяа бүсгүйчүүдэд зориулсан эд зүйлс гэж яасан ч их юм.
Өнөөдөр уншигч авхай нартаа туслахаар шийдэж хэмнэлттэй, гэхдээ ашиглалтын хувьд өндөр ач холбогдолтой эд зүйлсийг танилцуулахаар бэлдлээ. Аль ч насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд энэ удаад ашигтай наймаа болно гэдгийг баттай хэлж байна.
1. “1-д 3-ыг” ажлын ширээний хэрэгсэл: гэрэлтүүлэг, харандааны сав, утас тогтоогч, USB цэнэглэгч

2. Нүүрний будгийг ул мөргүй арилгах олон удаагийн хэрэглээт шидэт салфетка (мицелляр болон нүүрний будаг арилгах шингэн одоо огт хэрэггүй, салфеткаа усаар норгоход л хангалттай)

3. Хиймэл цээнэ цэцэг – гэрийн тань чамин чимэглэл болно

4. Гэрэлтдэг утасгүй цэнэглэгч

5. Муужгайн сарвуу шиг нүүр будалтын багс

6. Үсний хог цэвэрлэх мини ролик (их биеийг солих шаардлагагүй, угаагаад л цэвэрхэн)

7. Цэнэглэгчний утсыг муудаж тасрахаас хамгаалсан өхөөрдөм углуурга

8. “Огторгуй” шөнийн гэрэл – тагийг нь авахад одод гэрэлтэнэ

9. Шүршүүрт зориулсан ус үл нэвтрэх Bluetooth спикер

10. Торон углааш

11. Арьсыг зөөлөн цэвэрлэх силикон сойз

12. Нимгэн гарын саван – жижигхэн цүнхтэй цэвэрч бүсгүйчүүдэд зориулав

13. Халуун цай эсвэл амттай десерт идэх зориулалттай эвхэгддэг аяга

14. Загварлаг бас зөөлөн оймс – намрын улиралд дулаан хувцсаа бэлдэх гэж байгаа бол

15. Шөнийн цагаар ном уншихад зориулсан зөөлөн гэрэлтэй номын хавчуурга

16. Гэрэлтүүлэгтэй чийгшүүлэгч – тэгэхээр шөнийн гэрэл ч гэж бас хэлж болно

17. Байгалийн талсттай гоёмсог бугуйвч

18. Хумсмны будгийг хурдан бас цэвэрхэн будахад туслах хавчуурга. Арьсаа хажуугаар нь будахгүй

19. Дотроо үнэртүүлэгчтэй панда – автомашины өхөөрдөм үнэртүүлэгч

20. Алимны хэлбэртэй гар цүнх

Өөртөө эсвэл найз бүсгүйдээ авахаар зүйл сонгов уу?
Гоё
Хөөрхөн
Буруу
Ха Ха
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл



