Гэртээ тарихаас зaйлсхийвэл зохих 15 ургамал. Учир нь ургамал бүхэн ашиг тустай биш!

3

Тасалгааны ургамал, цэцэггүй гэр яагаад ч тав тухтай байж чадахгүй. Тасалгааны цэцэг нь орон зайг чимнэ, үүний зэрэгцээ агаарыг хүчилтөрөгчөөр хангаж цэвэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гэхдээ тасалгааны цэцэг болгон аюулгүй гэж бодож огт болохгүй, бидний бодож байснаас ч аюултай цэцэг гэж байх ажээ.

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох түгээмэл тархсан тасалгааны цэцгийг танд танилцуулахаар бэлдлээ:

1. Гоо даль

Гоо далийг гоёмсог цэцэг, арчилгаа багатайгаас нь болоод тасалгааны цэцгийн хатан хаан хэмээдэг.

Гэхдээ гоо даль – бас аюултай “хатан хаан” юм. Цэцгийн навч нь гликозид гэх хортой бодис агуулдаг ажээ.

Уг бодис хүний биед орвол хордлогод хүргэнэ, амьсгал боох, цаашлаад бүр үхэлд ч хүргэх аюултай. Гэхдээ гликозидыг их хэмжээгээр авсан тохиолдолд л үхэлд хүргэнэ.

Ямар ч тохиолдолд, гэртээ энэ цэцгийг ургуулахаар шийдсэн бол хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхээргүй газар тавихыг анхааруулж байна.

 

2. Гундаахай

Гундаахай цэцгийг олон айл, оффис, эмнэлэг, тэр ч бүү хэл хүүхдийн цэцэрлэгүүдэд ургуулсан байдаг. Ургамал сайн мэддэг хүмүүсийн хувьд хүүхдийн цэцэрлэгт гундаахай тарьж байгааг хараад ихэд болгоомжилж анхааруулдаг. Яагаад гэвэл гундаахай цэцэг хортой цэцгийн бүлэгт хамаардаг байна.

Хор нь ногоон навчинд бүхэлдээ агуулагдана. Хор нь харшлын урвал өгч арьс улайх, нулимс гоожих зэрэг шинж тэмдгээр илэрхийлэгдэнэ. Насанд хүрсэн хүнд ч гэсэн эдгээр шинж тэмдгүүд илрэх ажээ. Тийм учраас энэ гоёмсог хэдий ч хортой цэцгээс хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтдыг хол байлгах тал дээр анхаарах ёстой.

 

3. Хаваршил

Хүүхдийн өрөөний цонхны тавцан дээр жижгэвтэр үсэрхэг навчтай, гоёмсог хурц өнгийн цэцэгтэй цэцгээр чимэхийг ээж болгон л хүснэ.

Гэхдээ хаваршилыг хүүхэдтэй ойр яагаад ч тавьж болохгүй: цэцэглэх үеэрээ алкалоид гэх хортой бодисыг идэвхтэй ялгаруулдаг байна. Уг хортой бодис нь дотор муухайрах, толгой эргэх зэрэг таагүй байдалд хүргэнэ. Тасалгаанд ургуулж байгаа цэцэг хэдий хэр цэцэглэж байна төдий чинээ хордлого гүн явагдана.

Зөвхөн цэцэглэх үеэрээ хортой байгаад зогсохгүй мөн навч нь ч хор ялгаруулж харшлын урвал явуулна.

 

4. Авиргана

Авиргана алдартай цэцэг, гэрийн дотор талд төдийгүй барилгын гадна фасадыг ч өнгө үзэмжээрээ чимнэ.

Мөнхийн ногооноороо байх энэ хөөрхөн цэцэг аюултай байж болно гэж хэн бодох вэ дээ.

Тасалгааны авиргана тийм ч аюулд хүргэх хортой биш, гэхдээ уг ургамал яагаад ч юм муурны сонирхлыг ихэд татдаг бөгөөд навчнаас гарах шингэн нь гэрийн тэжээвэр амьтныг хордоход хүргэдэг байна.

 

5. Монстера

Хэмжээнээс нь болоод олон нийт цугларсан газар тарьж ургуулсан байдаг. Бас зарим хүмүүс гэртээ тарьж ургуулах нь ч бий.

Хэрвээ та энэ “мангас”-ыг гэртээ ургуулахаар шийдсэн бол болгоомжтой байхыг анхааруулж байна. Уг цэцгийн навч нь хортой бодис агуулдаг бөгөөд нүд, аманд орсон тохиолдолд гүн хордлогод оруулах аюултай юм.

Хэрвээ хортой бодис гэдэс ходоодонд орвол эмнэлгийн яаралтай тусламж авах зайлшгүй шаардлагатай.

 

6. Ниллэг

Альпийн нил цэцэг цэцэгт дуртай хүмүүсийн цонхны тавцан дээр элбэг харагддаг. Таатай үнэртэхээс гадна цэцэг нь зөөлөн.

Уг цэцгийн үндэс хүчтэй хор агуулдаг. Тиймээс гэрийн тэжээвэр амьтан ухахаас хамгаалаарай.

 

7. Трихоцереус

Трихоцереус нь кактусын төрөлд багтдаг, гэхдээ бусад кактусыг бодвол зөвхөн өргөсөөрөө аюултай биш.

Уг цэцэгт агуулагдах хортой бодис нь хий зүйл харагдуулаад зогсохгүй төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх аюултай ажээ.

 

8. Брунфельсия буюу өчигдөр, өнөөдөр, маргааш цэцэг

Таатай үнэртэх гоёмсог цэцэгтэй энэхүү ургамал нь Америк болон Европод түгээмэл тархсан.

Уг цэцгийн бүх хэсэг хортой бодис агуулдаг гэдгийг юуны түрүүнд мэдэж байх ёстой. Мэдрэлд сөрөг нөлөө үзүүлэх хор юм. Амазоны зарим нэг аймгууд “сүнстэй харилцах” зорилгоор уг ургамлаар уламжлалт ундаа хийж зориуд уудаг ажээ.

 

9. Гүнгоо

Гүнгоо – дэлгэсэн шүхэр шиг харагдах хурц өнгийн цэцэгтэй тасалгааны гоёмсог ургамал мөнөөс мөн. Гадаад үзэмж нь хүний хайр татам ч гэлээ хүчтэй хор агуулжээ. Их хэмжээний хортой бодис нь мэдээгүй болгох үр дагаварт ч хүргэж болно.

Энэ ургамлыг арчлахад маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Хүүхдүүд уг цэцгэнд хүрэхгүй байх тал дээр өндөр анхаарал хандуулаарай.

 

10. Удамбор

Удамбор – манай жагсаалтад хор агуулдаг гэдэг утгаараа ороогүй юм. Тасалгааны цэцэгт хамаарах энэхүү ургамал нь харшлын хүчтэй урвалд оруулдгаараа аюултай.

Мөн удамбор цэцгийн шүүсэнд маш болгоомжтой хандана – арьс цочроох, тэр бүү хэл арьс түлэх ч тохиолдол бий.

 

11. Пахиподиум Ламе

Энэ ургамал нь нэг талаасаа далдуу, нөгөө талаасаа кактусыг санагдуулна. Цэцгэнд дурлагчид уг цэцгийг мадагаскар далдуу мод гэдэг – бүдүүн иш, сагсгар навч нь далдуу мод шиг харагдуулдаг ажээ. Пахиподиумыг хүүхдийн өрөөнд тарихгүй байхыг анхааруулж байна. Учир нь уг ургамлаас хүчтэй хор агуулсан шүүс ялгардаг, мөн ишний нийт уртад өргөстэй учир хүүхдийн өрөөнд байх аюултай.

Уг ургамлыг арчлахдаа заавал бээлий өмсөнө. Ялгарч байгаа шүүс нь арьсанд таагүй мэдрэмж төрүүлдэг байна, мөн уг цэцэгт хүрсний дараа заавал гараа угааж цэвэрлэхийг битгий мартаарай.

 

12. Броваллия

Броваллия – цагаан, цайвар ягаан болон хөх цэцэг дэлбээлэх бутархаг ургамал юм.

Белладонн болон мандрагорын бүлд хамаарах тул хортойд тооцогдоно: уг ургамлыг арчилсны дараа гараа заавал угааж цэвэрлэх ёстой, цэцэгтэй савыг хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхээргүй газар байрлуулна.

 

13. Саваргана

Саваргана – бутлаг ургамал бөгөөд сүүлийн үед тасалгааны цэцэг байдлаар ихэд тархаж байгаа.

Уг цэцгийг хор багатай бүлэгт хамруулах хэдий ч арьс цочроох, шүүсийг нь дотор хэрэглэвэл гүн хордлогод орох зэрэг гаж нөлөөтэй.

 

14. Глориоза

Цэцэглэж байх үедээ өнгөө өөрчлөх гайхалтай цэцэг юм.

Гэхдээ ширэнгэн ойгоос үүсэлтэй уг ургамлыг дутуу үнэлж болохгүй – ургамлын бүх хэсэг хортой бодис агуулдаг. Хор нь гунигтай үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарна уу.

Аз болж агаарт уг бодис нь ялгардаггүй, тиймээс холын зайнаас гоёмсог ургамлыг хараад баясаж болох юм.

 

15. Сүүт

Цэцгэнд дурлагчдын гэрт сүүт цэцгийг ихээр харж болно. Энэ ургамлын хамгийн чамин төлөөлөл бол гоёмсог сүүт буюу паунсеттия – мөн Вифлейн од гэгдэх цэцэг юм. Уг цэцэг нь Зул сарын баяраар цэцэглэдэг онцлогтой.

Хэдий гоёмсог ч гэлээ сүүтийн бүл маш хортой бодис ялгаруулдаг. Түүнээс ялгарах сүү шиг шингэн нь хор агуулах ажээ.

Цагаан шүүс нь арьсанд хүрвэл түлэх, үрэвсүүлэх аюултай юм. Хэрвээ шүүсийг дотор хэрэглэсэн бол – гүн хордлогод хүргэнэ. Болгоомжгүйгээсээ болоод цагаан шүүсийг нүдэндээ оруулбал сохрох аюултайг анхаараарай.

Хэрвээ гэрт бага насны хүүхэд байдаг бол цэцгээ өөр айлд өгөхийг зөвлөж байна.

Эдгээр ургамлуудын хорны тухай та урьд нь мэдэж байсан уу?

54
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsetsenbuu Demchig

    Tsetsenbuu Demchig

    2019/09/15 at 20:47

    Анхаарууштай мэдээлэл багтааж, гэр орноо цэцгээр чимдэг эзэгтэй, эхчүүдэд чухал сануулга агуулсан байнаа. “Гоё харагдаж байна гэдэг нь муухайгаа далдлахад чиглэгддэг ” гэх эртний ухаантаны үг санаанд орж сайхнаар далдлагдах согог байгальд хүртэл түгээмэл гэдгийг Могойн өнгө гоёмсог бол хор нь илүү байдгаар сануулна.

  2. Enhee Enhee

    Enhee Enhee

    2019/09/15 at 21:19

  3. Б. Анхжаргал

    Б. Анхжаргал

    2019/09/15 at 23:39

    Mygmar Miigaa

  4. О. Энхжин

    О. Энхжин

    2019/09/16 at 08:16

    Garma Saraa

  5. Dulguun Tsetsee

    Dulguun Tsetsee

    2019/09/17 at 20:20

    Byambajaw Ochirbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *