Орой үдэш хийх зүйлгүй уйдаж суухад чинь яг тохирох 13 хөгжилтэй вэб сайт. Та өмнө нь хэзээ ч ийм сайт харж байгаагүй…

2

Хийх юмгүй эсвэл юм хийхээс залхуу хүрэх үедээ хүн дуулж, чимээгүй сууж, фейсбүүк ухаж болох ба аргаа барахад хөлөө савж ч байж болох юм. Гэхдээ цаг өнгөрөөх хамгийн үр дүнгүй, хортой гэмээр арга бол интернетээр ямар ч зорилгогүй дэмий тэнэх явдал байх. Тийм байдалд орсон хүмүүст энэхүү цуглуулга хэрэг болох биз ээ.

1. Харагдахгүй байгаа үхрийг ол

findtheinvisiblecow.com

“Сow, cow, cow, cow” гэх дуугаар (энэ нь Питер Гриффиний хашхирах дуу бололтой) харагдахгүй байгаа үхрийг олох ёстой. Дуу хэдий чинээ чанга байна та үхэрт төдий чинээ ойрхон байна гэсэн үг. Баруун дээд буланд байгаа тооцоолуур нь энэ дэлхийд нийт хичнээн үхэр олсныг болон та өөрөө хэдэн үхэр олсныг тань харуулна. Үхэр олох үед “хулганы” тэмдэглэгээ хэлбэрээ өөрчилнө. Яахав илүү хүнд болгоё гэвэл тохируулгоо руу нь орж “хулганы“ тэмдэглэгээг өөрчилж болно шүү.

 

2. Төгсөшгүй байдал бол хязгаар биш

zoomquilt.org

Төгсөшгүй зүүм нь (төгсгөлтэй ч байж магадгүй, би лав хувьдаа тэнд нь хүрсэнгүй) зурж бий болгосон сюрреалист ертөнцөөр улам бүр гүн гүнзгий аялуулна.

 

3. Мууран бороо

cat-bounce.com

Унаж байгаа муурыг эргэлдүүлж, хурдыг нь сааруулж болох ба хар цагаан мууран бороо оруулж ч болно. Мууранд дуртай уйдсан хүмүүст дажгүй тохирох эд.

 

4. Өнгийг таа

kolor.moro.es

50 секундын 20 оролдлогод та аль болох олон өнгийг тааж олох ёстой. Өнгөтэй дугуйнууд дундаас та дээр байх хөндлөн өнгөний өнгийг ялгаж олох ёстой ба эхлээд танд 4 янзын хувилбар байгаад цаашдаа улам бүр хүндрэн, хувилбар ч их болж өнгөнүүд ч хоорондоо ялгахын аргагүй болох билээ.

 

5. Хөгжмийн релакс

musiccanbefun.edankwan.com

Хулганаараа хөх тойргийг дагуулан явуулж хөгжим сонсоно. 2000 оны үед Windows-д байсан эквалайзер бүхий тоглуулагчийг сонирхдог байсан хүнд таалагдах болов уу.

 

6. Анхны тетрис

firstpersontetris.com

Ретро харагдах уг тетрис нь хуучнаасаа нэг л зүйлээр ялгарах ба энэ удаа дүрсний байрлал өөрчлөгдөх биш харин дэлгэц өөрөө эргэн хөдөлж өөрчлөгдөнө.

 

7. Боттой хийх ярилцлага

p-bot.ru

Ямар нэг зүйлийг харааж загнан уураа гаргамаар байгаа бол бот-той хэрэлд. Таны сэтгэл тайвширна, бот ч ярилцаж сурахад хэрэгтэй шинэ зүйлээ чамаас мэдэж авна.

 

8. Роршахын дүрс зурах

weavesilk.com

Өнгөт утаагаар тэгш хэмтэй дүрс зураарай

 

9. Бит цуглуул

www.incredibox.com

Танд 7 битбокс болон 20 дүрс байх ба тэдгээр нь битбокс-д ер бусын бит өгөх болно.

 

10. Борооны үеийн сэтгэл санаа

Зүгээр л бороо орох дуу чимээ, өөр юу ч үгүй

 

11. Сүүлээр шавхуурдуулах

eelslap.com

Хулганаа дэлгэцийн баруун хэсгээс зүүн тийш болгох байдлаар танихгүй хүнийг шавхуурдна

 

12. Хакерын симулятор

Ажил хийж байгаа дүр үзүүлэх эсвэл Холливудын кинонд гардаг хакер шиг харагдахыг хүсвэл энэ сайт руу орж дайралдсан товчлуураа дар.

Хамгийн гол нь дэлгэцийн доор байгаа товчлуурын холбоог дарж болохгүй бөгөөд ингэвэл таныг криптовалютын биржид аваачих болно.

 

13. Хэрэггүй сайтын цуглуулга

theuselessweb.com

Хэрвээ танд эдгээр сайтууд бага санагдаж байгаа бол theuselessweb.com-ын PLEASE товчлуур дээр дарж хамгийн хэрэггүй, утгагүй сайтууд руу орох боломжтой болно. Зарим нэгээс нь та өөрийн тань компьютер хэр сайн ажиллаж байгаа, ямар нэг гэмтэл байгаа эсэх зэргийг мэдэхээс гадна гурилд ороосон зайдас хэрхэн нисэж байгаа, пиксел фак гаргах, дуусашгүй морь харах… гэх мэт олон, олон хачин сонин зүйлийг үзэж болох нь.

12
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/09/16 at 10:02

    ene caak.com deer baisiishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *