
Алдартай зохион бүтээгчдийн нэрийг бод доо гэхээр бидний толгойд зөвхөн эрчүүдийн нэр л орж ирдэг. Үүнд гайхаад байх зүйлгүй, учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл утга, уран зохиолд эрчүүдийн нэрс л дурдагддаг нь үнэн. Гэхдээ түүхэн баримтуудаас харахад эмэгтэйчүүд ч гэсэн шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж дэлхий дахинд ашиг тустай шинэ санаачилга гаргасан байх ажээ. Тэдний зохион бүтээсэн олон зүйлсийг бид одоо ч гэсэн ашигласаар байгаа юм.
Тиймээс бидний дунд гараад байгаа өчүүхэн шударга бус байдлыг засахаар яаран энэхүү нийтлэлээ бэлдлээ. Яагаад гэвэл хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгдэх ёстой, үүнд хүйсийн ялгаа яагаад ч яригдах ёсгүй. Та бүхэндээ зохион бүтээгч эмэгтэйчүүдийг тэдний шинэ санаачилгын хамт танилцуулж байна.
Хеди Ламарр

Зохион бүтээсэн зүйл: Дамжуулалтын хэлбэлзлийг эрс өөрчилсөн нууц холбооны хэрэгслийг зохион бүтээсэн. 1962 оноос хойш уг төхөөрөмжийг америкийн торпедод ашиглаж эхэлсэн бол өнөөдөр үүрэн холбоо болон Wi-Fi-д ашиглаж байна.
Стефани Луиза Кволек

Зохион бүтээсэн зүйл: Кевлар – бат бөх чанараараа гайхагдах даавуу. Өнөөдөр сум үл нэвтрэх хантааз, дуулганд ашиглаж байна.
Патрисия Биллингс

Зохион бүтээсэн зүйл: Геобонд – асбестыг бүрэн орлох анхны бодис. Дараа нь силикон герметик зохион бүтээхэд үндсэн суурийг нь ашиглажээ.
Марион Донован

Зохион бүтээсэн зүйл: Живхэнд зориулсан ус үл нэвтрүүлэх давхарга.
Эль Долорес Жонс

Зохион бүтээсэн зүйл: Акустик дуу намсгагч
Мелитте Бенц

Зохион бүтээсэн зүйл: Кофены цаасан шүүлтүүр
Мэри Андерсон

Зохион бүтээсэн зүйл: автомашины шил арчигч
Жозефина Кокрейн

Зохион бүтээсэн зүйл: аяга таваг угаагч машин
Табита Бэббитт

Зохион бүтээсэн зүйл: тойрог хөрөө.
Ада Лавлейс

Зохион бүтээсэн зүйл: тооны машины анхны алгоритм. Түүхэн дэх анхны программист хэмээгддэг.
Патрисия Бат

Зохион бүтээсэн зүйл: нүдний лазер мэс заслын арга.
Мари Ван Бриттан Браун

Зохион бүтээсэн зүйл: видео хяналтын систем.
Грейс Мюррей Хоппер

Зохион бүтээсэн зүйл: Компилятор – машины кодны цуглуулгыг программчлалын хэл рүү хөрвүүлдэг программ.
Нэнси Мария Дональдон Жонсон

Зохион бүтээсэн зүйл: Зайрмагны хөлдөөгчийг бариултайгаар загварчилсан
Бетт Несмит Грэм

Зохион бүтээсэн зүйл: штрих буюу цагаалуур
Мария Телькеш

Зохион бүтээсэн зүйл: Нарны эрчим хүчээр халаах систем.
Пэтси Шерман

Зохион бүтээсэн зүйл: “Скотчгард” – даавууг ус, чийгнээс хамгаалах бодис
Бонус: Элизабет Мэги

Зохион бүтээсэн зүйл: “Monopoly” тоглоомын өвөг эцэг болох “The Landlord’s Game”-ийг зохион бүтээсэн.
Охин, бүсгүй, эмэгтэй хүн болгоны дотор үлэмж их хүч нуугдаж байдаг бөгөөд бүгд шинийг мэдэх тэмүүлэлтэй явдаг юм.
Эндээс та бүхэн алдартай брэндүүдийг төрүүлсэн хүмүүстэй танилцаарай. Өнөөдөр эдгээр брэндийг дэлхийн өнцөг булан бүрээс олж болох юм.







