Дэлгүүр болгонд зарагддаг дэлхийн алдартай брэнд бүтээгдэхүүнийг санаачлан бий болгосон хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?

0

Дэлхий дахинд маш олон янзын брэндүүд бий. Эдгээрийн зарим нэгийг нь дэлхийн хүн болгон мэддэг, бараг л алхам тутамд байдаг брэндүүд. Өдийг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж буй эдгээр брэндүүдийг хэн үүсгэн байгуулсныг харин тэр болгон сонирхдоггүй нь харамсалтай. Pampers живхийг нас өндөр гарсан эрэгтэй хүн, харин Барби хүүхэлдэйг эмэгтэй хүн зохиож охиныхоо Барби нэрийг нь хайрласан байх юм. Дэлхийд алдартай бусад брэндүүдийг үүсгэн байгуулагчдын тухай үргэлжлүүлэн уншаарай.

Жон Пембертон болон Coca-Cola

American Battlefield Trust / FlyingHippoWeb

Дэлхийд алдартай хийжүүлсэн ундааг 19 дүгээр зуунд толгойн өвчин, гэдэс ходоодны хямрал, мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтийг эмчлэх эм гаргаж авахыг оролдож байсан эмийн санч зохион бүтээжээ. Нутгийн эмийн санд нэг стакан ундаа таван центээр зарагддаг байв. Жон өдөрт ойролцоогоор 9 аяга ундаа зарж чаддаг байсан бөгөөд үүндээ ихэд сэтгэл хангалуун байсан гэдэг.

 

Рут Хэндлер болон Барби хүүхэлдэй

Mattel / SilentBobert

Хамгийн анхны Барби хүүхэлдэйг 1959 онд Нью-Йоркод гарсан үзэсгэлэнгийн үеэр хоёр хувилбараар танилцуулж байжээ. Барби – шаргал үст, бас нэг Барби – хүрэн, бор үст. Хүүхэлдэйг Рут Хэндлерийн охин Барбарагийн нэрээр нэрлэсэн. Охин нь ээждээ үсийг нь самнаж болдог, загварлаг хувцаслаж болдог хүүхэлдэй хийх санааг өгчээ.

 

Исаак Карассо болон Danone-ы бүтээгдэхүүнүүд

barcelonamemory / AutoNewsAdmin

Компанийг Карассогийн хүүгийн нэрээр нэрлэсэн – Даниэль. 1919 оноос хойш зөвхөн тараг үйлдвэрлэдэг байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсээр иржээ.

 

Уильямом Колгейт болон түүний шүдний оо

American Baptist publication society / thebetterdurka

Компани 1806 онд АНУ-д байгуулагдсан. Өнөөдөр компанийн бүтэн нэр “Colgate — Palmolive” хэмээгдэх болжээ.

 

Пьетро Ферреро болон шоколадны крем

Bruno Murialdo / Nutella

1966 онд Nutella мөнгөлөг цаасанд ороосон хатуу хэлбэртэйгээр зарагддаг байжээ. Таван жилийн дараа л крем байдлаар дэлгүүрийн лангуун дээр үзэгдэх болсон гэдэг.

 

Фриц Хенкель болон ахуйн цэвэрлэгээний бодис

Henkel / So.lushka_magazin_b.x

1907 онд Persil нэртэй угаалгын нунтаг худалдаанд гарч байсан түүхтэй. Угааж цэвэрлэхээс гадна цайруулах үйлчилгээтэй анхны угаалгын бодис байв.

 

Виктор Миллс болон Pampers живх

Gobonobo / AjinkyaTagwale

Викторт ачийнхаа даавуун живхийг сольж байгаа явц ихэд таалагддаггүй байсан тул амьдралыг хөнгөвчлөх нэг удаагийн живх зохион бүтээхээр шийджээ. Бүтээгдэхүүний анхны хувилбар 1960-аад онд худалдаанд гарч байв.

 

Эжен Шюлле болон  L’Oréal-ын гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Mayns / L’Oréal Paris

1909 оноос хойш уг брэнд зөвхөн үсний будаг л худалддаг байлаа. Төд удалгүй бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж баяжжээ.

 

Чарльз Льюис Тиффани болон гоёлын зүүлт, чимэг

New Jersey Historic Preservation Office / ciskate

1837 онд Чарльз Льюис Тиффани эцгээсээ багахан мөнгө зээлж сургуулийн найзын хамт анхны дэлгүүрээ нээж байсан түүхтэй.

 

Карл Генри Кнорр болон амтлагчууд

Fr. Berrer / Knorr

Карл Генри Кнорр 1873 онд хурдан уусдаг амтлагчийг Европт анх худалдаанд гаргаж байжээ.

 

Калеб Брэдхем болон Pepsi

North Carolina Museim Of History / Pepsi Tajikistan

1893 онд Pepsi ундаа “Брэдхемийн удаа” гэдэг нэртэйгээр зарагддаг байлаа. Тухайн үедээ гэдэс, ходоодны хямралыг эмчлэх зориулалттай байв.

 

Томас Жонстон Липтон болон түүний цай

Library of Congress / Lipton

Цайгаар оролдохоос өмнө хэд хэдэн мэргэжил сольж үзжээ. Томас нягтлан бодогч, худалдагчийн туслах, тэр бүү хэл тариан талбай дээр хүртэл хар ажил хийж байсан гэдэг. 1871 онд Липтон өөрийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.

 

Форрест Марс – Mars амттаны брэндийг үүсгэн байгуулсан Франк Марсын том хүү

Associated Press / jcpinbkk

Франк Snickers (1923)–ийг зохион бүтээсэн юм, харин Форрест Mars (1932)-ыг зохион бүтээжээ.

 

Адольф Даслер болон Adidas брэндийн гутлууд

ЭтоРетро / Red Deals

1949 онд Adidas брэндийн түүх эхэлсэн гэж үздэг. Адольф төрсөн ах Рудольфын хамт дуртай ажлаараа оролдох болжээ. Харамсалтай нь ах дүү хоёр хамтран ажиллахаа больцгоосон. Рудольф гутлын өөрийн Puma брэндийг үүсгэн байгуулж тусдаа гарчээ.

 

Оле Кирк болон Lego тоглоом

XtraCheezPizza / LEGO Historic Classic Space Resort

1930-аад оны үед Дани эр Оле Кирк индүүний суурь, шат үйлдвэрлэх үйлдвэрээ нээжээ. Удалгүй чиглэлээ эрс өөрчилж модон тоглоом хийх болсон бөгөөд энэ нь ирээдүйд бидний мэдэх Lego болсон юм.

Эндээс дэлхийд алдартай автомашинуудын анхны загваруудыг сонирхож болно.

16
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *