35 настай 10 хүүхдийн ээж – тэрээр өнөр өтгөн гэр бүлгүй бол амьдралаа огтхон ч төсөөлж чадахгүй талаараа ийн ярьжээ

1

Орчин үед өнөр өтгөн гэр бүл – улам л их цөөрч ховор тааралдах болж дээ. Кортни Рожерс (Courtney Rogers) 35 настай, энэ бүсгүй 10 хүүхдийн эх хүн. Түүнтэй таарах хүмүүс их олон асуулт асууна, зарим нь бүр арай л бүдүүлэг гэмээр асуулт асуух нь энүүхэнд ажээ.

Кортни олон хүнээс асуудаг асуултын хариултыг хэлжээ – яагаад өнөр өтгөн гэр бүлтэй байхыг хүсдэг вэ – түүний хувьд бол үнэхээр том аз жаргал, харин бусдын хувьд давж дийлшгүй үүрэг мэт санагдана.

Нөхөр бид хоёр 10 хүүхэдтэй, тэдний насны зөрүү маш бага. Бидэнд ихрүүд ч бий, бас 12 сарын зөрүүтэй төрсөн хүүхдүүд ч бий, тэр ч бүү хэл нэг жилд багтаж төрсөн хүүхдүүд ч бий.

© littlehouseinthehighdesert / instagram

Нөхөр бид хоёр хоёулаа олон хүүхэдтэй айлуудын ууган хүүхдүүд (6 болон 10 хүүхэдтэй). Гэрлэхээсээ өмнө хүүхдүүдийн тухай ярьж л байсан, тэр үед хүүхдийн тодорхой тоо зааж ярьцгаана. Нөхөр маань 10 хүүхэдтэй болно гэж хэлж байсныг би сайн санаж байна, яагаад гэвэл ээж нь 10 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Тэр үед би инээгээд надад ч арай ахдах юм байна гэж хэлж байж билээ. Хамгийн том хүү маань төрөхөд би 26 настай байсан юм.

© littlehouseinthehighdesert / instagram

Хувь тавилан нөхөр бид хоёрын яриаг сонссон гэмээр, гэр бүл болоод ердөө 10 жилийн хугацаанд бид 10 хүүхэдтэй болчихсон, хамгийн бага охиноо саяхан төрүүллээ. “Дандаа жирэмсэн явах хэцүү биш үү?” – гэж олон хүн надаас асуудаг юм. Аз болж миний бие жирэмслэлтийг маш хөнгөн хүлээж авдаг, итгэнэ үү байна уу таны хэрэг, би жирэмсний тест эерэг гарахаар сэтгэлээсээ хөөрч баярладаг хүн. Бид өөрсдийнхөө амьдралд бас найз нөхөд маань ч бидний амьдралд дасаад уджээ. Нөхөр маань намайг жирэмсэн боллоо гэхэд бас нэг их гайхдаггүй, яагаад гэвэл бидний амьдралын жирийн л нэг хэсэг шүү дээ. Ихэнх хүмүүсийн хувьд этгээд гаж сонсогдохыг би ойлгож байна, гэхдээ олон жил жирэмсэн биш явах нь бидний хувьд буруу мэт санагдах байсан.

© littlehouseinthehighdesert / instagram

Энэ олон хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой. Заримдаа намайг ёстой галзууруулна, гэхдээ би өөр зүйлээс аз жаргал авч чадна гэж огт бодохгүй байна. Мөнхийн живх солих ажил, нэг удаадаа нэгээс илүү асрагч хайж олох, зочид буудлын өрөөний захиалгын хувьд бас л том өрөө хэрэгтэй, 15 хүний багтаамжтай фургон жолоодох, хэдэн тоннын хувцас угаах, гэрээ эмх цэгцтэй байлгах мөнхийн манаанд – гээд миний ажил хэзээ ч дуусахгүй.

© littlehouseinthehighdesert / instagram

Би өдөр болгон хэдэн мянган хүнээс ямар олон төрлийн сэтгэгдэл хүлээн авдаг гэж бодож байна? Бидний амьдралд онигоо шиг хөгжилтэй явдал байнга тохиолдоно. “Чи ямар их ажилтай байдаг бол оо?” би гэхэд л хоёр, гурван хүүхэд салхилуулах гэж заримдаа ч ёстой будилж өгөх юм. Тэд мэддэгсэн бол! Нэг удаа хоёр охинтойгоо зугаалж явтал “Одоо хүү гаргавал яасан юм бэ?” гэж нэг ээж хэлж билээ. Хариуд нь би чинь 6 хүүтэй хүн гэсэн чинь бүр гайхаад итгэж өгөөгүй. Бас таагүй хүлээж авах хүмүүс ч их таарна. Надаас нэг удаа “Таны энэ олон хүүхдүүд нэг хүнийх үү?” эсвэл “Хэдэн хүүхэдтэй юм бэ? Энэ ч арай дэндэнэ ээ” гэж билээ.

© littlehouseinthehighdesert / instagram

Насны бага зөрүүтэй байхын нэг том давуу тал бол – тэдний сонирхол, төлөвшил, хөгжил нэгэн зэрэг явагддаг. Тийм ч учраас тэд цугтаа тоглох дуртай, нэг төрлийн ажлыг ямар ч зөрөлдөөнгүйгээр цугтаа хийж өөрсдийгөө саатуулдаг. Надад таалагддаг бас нэг зүйл бий – Зул сарын баяр. Бидний л мэдэрдэг тэр сайхан мэдрэмж, энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй – бид гэр бүлээрээ бөөндөө аялж зугаалдаг юм. Хүүхдүүд маань өсөж том болцгоогоод бужигнаан дунд аялж зугаалж байснаа, бас дэлгүүрээс бэлгээ сонгож байснаа дурсах болно доо. Тэд ямар их баяр хөөртэй байдаг гэж санана.

© littlehouseinthehighdesert / instagram

Та хоёр дахиж хүүхэдтэй болохоор төлөвлөж байна уу гэж биднээс асуудаг юм. Би хэлж мэдэхгүй юм. Сүүлийн хоёр жирэмслэлтийн үеэр хүйсээ ороосон байсан тул би 2 ч удаа кесарево хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон. Аз болж манай хотын их сургуулийн эмнэлэг чадварлаг эх баригч нартай. Би одоо тэдний байнгын үйлчлүүлэгч болсон гэж бодож байна, эмч нар миний биеийн байдлыг сайн мэддэг болсон.

© littlehouseinthehighdesert / instagram

Олон хүн миний эрүүл мэндийн байдалд бас санаа тавьж асуудаг. Миний жирэмслэлт ерөнхийдөө ямар нэгэн хүндрэлгүй өнгөрдөг. Гэхдээ ирээдүйд чухам юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй, ямар нэгэн хүндрэл гарахыг ч үгүйсгэхгүй. Бид гэр бүл төлөвлөлтийнхөө хувилбаруудыг сайтар эргэж харах болно.

© littlehouseinthehighdesert / instagram

Тэр болтол би тэднийгээ ирсэн бол ямар ч эргэлзээгүй хүлээн авах нь мэдээж. Жирэмсний тестийн эерэг хариу болгоны цаана бяцхан өхөөрдөм амьдрал бий, би үүнийг аз жаргал л гэж хүлээж авна. Хүүхэд – үнэхээр том бэлэг.

Та олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн хүлээж авдаг вэ? Та ийм зоригтой алхам хийж чадах уу?

18
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ж.Туул Ж.Туул

    Ж.Туул Ж.Туул

    2020/02/16 at 20:32

    Oyu Batbayar 🤗 бодогдов

  2. Эрхэс Өнөө

    Эрхэс Өнөө

    2020/02/18 at 02:48

    Wow heleh ug alga

  3. Bayrmaa Nyam

    Bayrmaa Nyam

    2020/02/19 at 13:48

    Bi 4 huuhedtei 5 jiliin dotor kkk hajuudan yuch bish yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *