Пранк бичлэг хийдэг залуу коронавирус туссан мэт жүжиглэж, Москвагийн метронд олон нийтийг сандралд оруулснаасаа болж 5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ!

1

Тэнэг зүйлээр тогловол, хариу нь ч гэсэн тэнэг л байна!

Сүүлийн үед хүмүүс коронавирустэй холбоотойгоор их пранк хийдэг болжээ. Та бидэнд итгэхгүй байна уу? Та зүгээр л интернетээс хайгаад үзээрэй. Хэдэн арван ширхэг бичлэг хайлтын үр дүнд гарч ирэх болно.

Моксвад хийсэн нэгэн пранк бичлэг хэрээс хэтэрсэн бөгөөд метроны зорчигчид гэнэт нэгэн эр хүмүүсийн дунд татаж унахыг хараад сандралд орцгоожээ.

Цөөн хүн түүнд туслахаар очсон ч, хэн нэг нь “коронавирус байна!” гэж хашгирах нь тэр. Үүнийг сонссон хүмүүс түүнээс зайгаа барьж, ийш тийшээ зугтаасан байна.

Уг бичлэгийг Оросын пранк бичлэг хийдэг залуу болох “Kara.Prank” өөрийн YouTube болон Instagram хуудсууддаа оруулжээ.

Оросын интернет хэрэглэгчид уг бичлэгийг үзээд ихэд уурсангүй байгаа аж. “Пранк хийж буй этгээдүүдийг Ухань руу явуулж, тэнд хөгжилд гэж хэл.”, “Хэн нэгэнд нь үнэхээр ийм явдал тохиолдвол, хэн туслах болж байна вэ?”, “Коронавирус гэж хашгичангуут бүгд зугтах болж байна уу?” гэх мэтээр тэд санал сэтгэгдлээ бичсээр байгаа аж.

Дээрх пранк бичлэгийг хийсэн залууг цагдаагийнхан барьсан байна. Тажикастанаас гаралтай пранк бичлэг хийдэг залуу Каромат Жабаров олон нийтийг сандралд оруулсан хэргээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Жабаровын өмгөөлөгч тэр олон нийтийг сандралд оруулахыг хүсээгүй, зүгээр л хүмүүст иймэрхүү явдал болоход хэрхэн хүлээж авахыг нь туршилтаар харахыг хүссэн, бас маскаа зүүгээсэй гэсэндээ ийм пранк бичлэг хийсэн гэж хэлсэн байна.

Түүний метрон дотор хийсэн пранк бичлэг:

 

Тажикастанаас гаралтай залуугийн цагдаад баригдаж буй бичлэг:

Үүнтэй ижил бас нэгэн явдал болсон нь James Potok гэх нэртэй Канад залуу Торонтогоос Монтего руу нисэх үеэр онгоцон дотор дараах зүйлийг хэлжээ: “Хүмүүс ээ, над руу түр анхаарлаа хандуулаач. Би саяхан Хунань мужаас ирсэн. Энэ газар бол коронавирусын голомт. Миний бие сайнгүй байна. Баярлалаа.”

Нисэх онгоцны ахмадад түүний хэлсэн үг инээдтэй санагдсангүй. Онгоцны зорчигчид пранкчин залууд маск болон бээлий зүүлгэж, Пийрсен нисэх онгоцны буудал руу буцаж нисэх хүртэл түүнийг арын суудал дээр ганцааранг нь суулгаж явсан байна. Нисэх онгоцны буудал дээр ирэх үед эмнэлгийн ажилтнууд хэдийнээ ирчихсэн байсан бөгөөд залуугаас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ. Удалгүй цагдаагийнхан залууг баривчлан авч явсан байна.

Түүнээс гадна зорчиж явсан бусад 243 хүний хувьд, амралтаараа Ямайк улсыг зорьж байжээ.

28 настай пранкчин залуу хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, “Би зүгээр л олон хүний анхаарлыг татсан бичлэг хийхийг хүссэн. Би бол уран бүтээлч. Би олон нийтийн өмнө ил гарах үедээ үргэлж л зөв зүйл хийхийг хичээдэг. Намайг баривчилсан нь утгагүй санагдаж байна. Миний хийсэн буруу зүйл гэвэл би 200 гаруй хүний нислэгийг хойшлуулсан. Тэгээд л болоо. Өөр зүйл байхгүй.” гэжээ.

Энэ увайгүй залуугийн өөрийгөө өмөөрч буй бичлэг:

Та эдгээр пранкчин залуусын үйлдлийг юу гэж дүгнэж байна вэ?

45
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

49 Сэтгэгдэл

  1. Tumursoli Turbat

    2020/02/16 at 18:03

    Togloom tootoi ni deer…

  2. Jak Sambuu

    2020/02/16 at 18:07

    ТОГЛООМ НЬ ШОГЛООМ БОЛНО ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙХГҮЙ ЮУ

  3. Н. Сосорбарам

    2020/02/16 at 18:15

    харамсалтай л байна

  4. Terbish Idish

    2020/02/16 at 18:19

    Аргаа барсан хүн нөгөөдхөөрөө оролдоно гэдэгтэй адилхан ойролцоо юм

  5. Bamaa Bat Ulzii

    2020/02/16 at 18:23

    Хуультай улс гоё юм өө.

  6. Ider Ch

    2020/02/16 at 18:31

    Энэ аягүй бол нөгөө Путины зураг лифтэнд хийдэг нөхөр бхдаа ккк

  7. Izinagi Izinami

    2020/02/16 at 18:33

    баяр хүргэе

  8. Sodnom Ganchimeg

    2020/02/16 at 19:44

    Togloom tootoi n deeree gej

  9. Baaska Baaska

    2020/02/16 at 22:24

    Зарим нэгэн хүмүүсийг малнаас ялгахаас байлаа

  10. Bayarjavhlan Odbayar

    2020/02/16 at 22:49

    hohiish

  11. Ж. Мөнхтунгалаг

    2020/02/16 at 22:53

    eee huudii huuli aimaar bn te

  12. С. Чинлхагва

    2020/02/16 at 23:03

    Их сурвалж нь хаана бна хоромыхоон

  13. А. Сүхбат

    2020/02/16 at 23:09

    Togloom tootoi ni deer l gd bh ym uuriinhuuruu bj bolhoo baitsiinmu haashenn gants prank hiigeel bz ghde ene hud bho eh surwalj ch bhgui

  14. Dorjoo Dorjoo

    2020/02/16 at 23:28

    Даагнаас биш дарвагараасаа болж дээ одоо яая гэх вэ дээ хөөрхий

  15. Бааска

    2020/02/16 at 23:56

    huultai ulsad bol engiin uzegdel baih xaxxa

  16. Тоглоом биш л юмсан

  17. Ganchimeg Oyuka

    2020/02/17 at 00:23

    ergvv teneg ym bna

  18. Tvmentsetseg Damdinsvkh

    2020/02/17 at 00:48

    Kvei neeree xiix yumaa olj yadsan yuma iim yumaar togloj bdag

  19. B Ragchaa Ragchaa

    2020/02/17 at 00:51

    Хойд Со-д төрөөгүйн зол болждээ өдийд буудуулцан байгаа.Харинч 5 жил авдаг азтай пранк байна.!!!👏👏👏

  20. Badamzul Sededsuren

    2020/02/17 at 05:05

    Тоглоом тоотойн дээр 😞 Короноогоос болж дэлхий нийтээрээ айдас хүйтэстэй байхад ккк

  21. Батбаяр Тэгшбаяр

    2020/02/17 at 09:33

    uuruu oichson huuhed uildgv ym 😂😂😂

  22. Munguu Munkhtuya

    2020/02/17 at 09:35

    Uvchin togloom bishdee huseh yum bish

  23. Sod Naraa

    2020/02/17 at 10:01

    Sawaagvi noxoi sarand xutsaw

  24. Myagmarsuren Ulaankhuu

    2020/02/17 at 10:02

    20jil ogoxgui muu erguud

  25. Наяа Наяа

    2020/02/17 at 10:02

    huulia murddug uls shn ymdaa

  26. Цээгий Цээгий

    2020/02/17 at 10:18

    togloh yumara togloosoi

  27. ミ. アルタントヤ

    2020/02/17 at 11:29

    sain bolj togloh zuilee mun olvoo

  28. Kreser Avrora Avrora

    2020/02/17 at 12:42

    ёссссстой хохино гэдиймдааа

  29. Чингүн Барсүрэн

    2020/02/17 at 12:45

    Тэнэг байхаа

  30. Б.Бат- Ирээдүй

    2020/02/17 at 13:36

    өвчинээр тоголд ямар хүн бна аа

  31. Ц.Б. Цоож

    2020/02/17 at 13:45

    Манайх бол өвчтэй хужаа оруулж ирж монголыг устгана гэж байхад яахчгүй ажлаас нь хална гэнэ үү

  32. Jargalma Suhbaatar

    2020/02/17 at 13:50

    Korona togloom bish shuu, humuusee

  33. Tamir Bayartsengel

    2020/02/17 at 14:09

    Яасан тэнэг юм бэ худлаа жүжиглээд шоронд орлоо хаха

  34. Tamir Bayartsengel

    2020/02/17 at 14:09

  35. Erdenecog Bumbayar

    2020/02/17 at 14:13

    gohine

  36. Kkk daljigar gar hetsvv l bgaa daa

  37. Tulgaa

    2020/02/17 at 15:07

    Teneg hog

  38. Uuganaa Uugaa

    2020/02/17 at 15:21

    togloom tootoi n deer gedeg chin l ene dee

  39. Manda Sunny

    2020/02/17 at 15:54

    Togloom tootoi n deer gej 🤣

  40. Anhaa Anujin

    2020/02/17 at 16:24

    hogchinee

  41. Ц. Жавзаа

    2020/02/17 at 16:37

    Hun er ni ymar ch ued zov uildeltei bh ni chuhal Korono virus bol hunii togloh togloom bish hun torolhtoniig aidast avtuulj bui tsar tahil!!!!!!!!

  42. Khongor Bold

    2020/02/17 at 16:57

    ymar aimar ym bee

  43. Bulgantuul Zaya

    2020/02/17 at 17:02

    тоглоом тоотой нь дээр хха

  44. Gerel Gerelee

    2020/02/17 at 17:06

    Manaid har tamhi hereglej bgad barigdsan nuhur 2 jil tgd 2 7honood garch bnda

  45. Э. Золбоо

    2020/02/17 at 17:45

    Хаха

  46. Naljka Chinguun

    2020/02/17 at 19:34

    togloom tootoi ni deeree gj

  47. Gake Musuko

    2020/02/17 at 21:26

    Ymar surtei sheesnuud ve 5jil jhshig arai2 hhaha

  48. Э. Дөлгөөн

    2020/02/17 at 22:47

    хохино хаха

  49. Сосор Цэрэнянжин

    2020/02/18 at 08:40

    Тэнэг хүн үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *