Японы тухай сонирхолтой 20 баримт

1

Япон орноор сонирхолтой виртуаль аялал хийхийг урьж байна. Энэ орны тухай та илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

1. “Гонго Гуми” – зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн хамгийн “өндөр нас”-тай компани (бараг 1400 жил ажиллаж байна). Компанийг 578 онд үндэслэн байгуулсан, 2006 он хүртэл удам дамжин ажиллаж байгаад Такамацу компани худалдан авчээ.

2. Туулайгаар дүүрсэн нэгэн арал Японд бий бөгөөд жуулчид үзэхээр маш их очдог газруудын нэг нь ажээ.

3. Японы тарвас тариалагчид дөрвөлжин тарвас тарьдаг, тээвэрлэж хадгалахад амар гэнэ дээ.

Японы тухай сонирхолтой 20 баримт 2

4. Японы төрөлт маш доогуур, хүүхдийн живхнээс илүү томчуудын живх илүү борлогддог байна.

5. Японы иргэн Хосоно Масабуми Титаникийн ослоос амьд үлдсэн зорчигч. Харин эх оронд нь түүнийг бусад зорчигчидтой далайд үхээгүй өөдгүй эр гэж үздэг гэнэ.

6. Японд “Муужгайн кафе” гэж бий, муурнуудтай цуг сайхан цайлаарай.

Японы тухай сонирхолтой 20 баримт 3

7. Ажлын байрандаа унтах бол энгийн үзэгдэл, энэ нь “хүмүүс их ажиллаж, бага унтаж байгаа”-гийн илрэл гэж үздэг. Зарим компаниуд ажилчиддаа 13-16 цагийн хооронд 30 минутын унтлагын цаг хүртэл олгодог бөгөөд үүнийг “Инэмури” гэдэг ажээ.

8. Японд 2015 он хүртэл шөнө оройн цагаар бүжиглэхийг хорьсон байжээ.

9. Японд сурагчид нь багш нартайгаа нийлж сургуулиа цэвэрлэдэг. Сургуулиудад цэвэрлэгч гэж байдаггүй.

Японы тухай сонирхолтой 20 баримт 4

10. 1997 онд 685 хүүхэд “Pokemon” үзсэнийхээ дараа толгой нь эргэх, дотор нь муухайрах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хүргэгдэн очжээ. Тус хүүхэлдэйн киноны эхний цувралын 38-р анги дээр Пикачу өөрийн нэг дайралтыг хийдэг бөгөөд энэ үед телевизийн дэлгэц улаан, цэнхэр өнгөөр анивчдаг байна.

11. Японд жилд 24 сая хос хоолны савх хэрэглэдэг.

12. Японд маш олон хүн KFC-гээр үйлчлүүлдэг тул хэдэн сарын өмнөөс захиалга өгөх тохиолдол ч байдаг.

Японы тухай сонирхолтой 20 баримт 5

13. Якуза нараас болгоомжилдог тул шивээстэй хүмүүсийг олон нийтийн угаалгын газар оруулахыг хүсдэггүй.

14. Японы соронзоор явдаг галт тэрэг цагт 500 км хурдлах хүчин чадалтай, дэлхий тэр даяараа атаархаж байна.

15. Японы галт тэрэг – дэлхийд яг таг цагтаа явдаг галт тэрэг. Хоцорлоо гэхэд л 18 секундээс хэтрэхгүй.

Японы тухай сонирхолтой 20 баримт 1

16. Японы гар утасны 90% нь ус үл нэвтэрдэг гар утас байдаг. Үүний учир шалтгаан нь Япончууд усанд орж байхдаа ч гар утастайгаа байдгийг нотолж байгаа хэрэг гэжээ.

17. Испанид 700 орчим хүн “Япон” гэдэг нэртэй. 17 дугаар зуунд Испанид үлдсэн 6 самурайгийн үр удмууд аж.

18. Японд зарим нэг гудамжнууд нэргүй байдаг. Яаж ч тэр газраа олдог юм, од эрхэсээр баримжаалдаг юм болов уу?

Японы тухай сонирхолтой 20 баримт 6

19. “Наки Сумо” гэх тэмцээнээр хэн нь хэнээсээ давж чанга хашгирч чадахыг үздэг ажээ.

20. Гозилла саяхан Японы албан ёсны иргэн болж Токиогийн Синзюки дүүрэгт бүртгэгджээ.

21. Хикикомори – эрчүүд нь нийгмээс тусгаарлагдаж өөрөө өөртэйгөө үлдэх байдлыг хэлнэ. Орчин үед эрчүүд нь өрөөнөөсөө хэдэн жил гарахгүй байх ч тохиолдол бий ажээ.

8
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *