Бид ирээдүйд хор уршиг учруулж болохыг нь анзааралгүй хүүхдүүддээ авч өгдөг 10 төрлийн бараа бүтээгдэхүүн

0

Хүүхдүүдээ аз жаргалтай бас юугаар ч дутахгүй өсөөсэй гэж бид хүсдэг. Мэдээж тэднийгээ цаг мөч болгон эрхлүүлж баярлуулахыг хичээнэ. Хүүхдийг шинэ тоглоомноос өөр юу тэднийг баярлуулж чадах вэ дээ? Гэхдээ тоглоом болгон хүүхдэд хэрэгтэй биш ажээ. Хүүхдэд ямар тоглоом ээлтэй болон ямар тоглоом хор уршигтай болохыг танилцуулахаар бэлдлээ. Таны гэрт байх ёсгүй хэд хэдэн төрлийн хүүхдийн бараа бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

Аудио ном

© Depositphotos © Depositphotos

Хүүхэд үлгэр сонсож байх ёстой. Хүүхдийн тархийг бие дааж ном уншихад нь бэлдэж хөгжүүлнэ, хүүхдийг хэл бичгийн ирээдүйн соёлд сургах үндэс болно. Эрдэмтдийн тогтоосноор хүүхдэд зөвхөн чангаар уншиж өгөхөд л үр дүнтэй ажээ. Аудио бичлэгээр сонсож байгаа үед хүүхэд түүхийн үйл явцыг муу ойлгодог, уншлагаар боловсрол олгох мөн чанар нь алдагддаг байна.

 

Насанд нь тохироогүй тоглоом

© Depositphotos © Depositphotos

Тоглоомны савлагаан дээрх насны заалтыг анхаарч байхыг хүүхдийн эмч нар зөвлөж байна. Хүүхдэдээ том хүүхдийн тоглоом түрүүлж авч өгөх нь буруу. Насанд нь тохироогүй тоглоом таны хүүхдийг уурлуулж мэднэ, мөн аюултай орчин бий болгох ч эрсдэлтэй. Сургуулиас өмнөх насны хүүхдүүдэд тохиромжтой тоглоомыг мэргэжилтнүүд дараах байдлаар ангилжээ:

  • 6 сар хүртэл: шажигнадаг тоглоом, хагардаггүй толь, төрөл бүрийн материалаар хийсэн бөмбөлгүүд, шүд цухуйхад хаздаг тоглоом.
  • 7 сараас 1 нас хүртэл: хүүхэлдэй, модон машин, усанд ороход хөвдөг тоглоом, том дөрвөлжин тоглоом, бөмбөг.
  • Нэг наснаас: зурагтай ном, өнгийн харандаа, тоглоомон утас, хүүхэлдэй болон дагалдах тавилга, хүнд биш сүлжээ.
  • Хоёр наснаас: модон паззл, тоглоомон сав суулга бас хоол хүнс, том эд ангитай эвлүүлдэг тоглоом, жижгэвтэр дүүжин шат, самбар болон шохой.
  • 3-6 нас: тоглоомын цуглуулга, үгийн сүлжээ, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн гоёл чимэглэл, хэрэгсэл, зураг болон текстэй ном, гурван дугуйтай унадаг дугуй, арай өндөр дүүжин шат.

 

Боловсрол олгох болон хөгжүүлэх тоглоом

© Depositphotos © Depositphotos

Тоглоомны савлагаан дээр бичигдсэн “хөгжүүлэх” эсвэл “боловсрол олгох” гэсэн тодотгол нь маркетингийн нэг арга заль юм. Хүүхдэд хэрэгтэй гэх тоглоомны нэрийн дор зайгаар ажилладаг бараа бүтээгдэхүүн зардаг: хурц тод өнгийн, дуу хөгжимтэй, гэхдээ тийм ч их хэрэглээтэй бус. Энэ төрлийн тоглоом хүүхдэд шүлэг цээжлүүлнэ, цагаан толгой таньж сургана. Эцэг эх хүүхдээ хөгжүүлээд байна гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хүүхдэд цагаан толгойн ойлголт нь уран бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар шиг тийм ч чухал биш. “Хөгжүүлэх” нэртэй энэ мэт тоглоом хүүхдийг улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог байна.

 

Хүйсийн ялгавартай тоглоом

© Depositphotos © Depositphotos

Харахад гэмгүй ч гэсэн зарим нэг тоглоомнууд хүүхдийг багаасаа хүйс болон арьс өнгөөр ялгаварлах үзэл бодолтой болгон хүмүүжүүлэх нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Инээмсэглэж байгаа охины зурагтай хайрцганд савласан ягаан өнгийн гал тогооны сав суулгын цуглуулга хөвгүүдийг түлхээд зогсохгүй мөн хоол хийх, гэр цэвэрлэх нь зөвхөн эмэгтэй хүний ажил гэсэн ойлголтыг өгч байдаг. Хүүхэд болгон төрөл бүрийн тоглоомоор тоглож байх ёстой, үүнд хүйсийн ялгаа байх ёсгүй. Тиймээс хүүхдээ дэлгүүрийн лангуун дээрээс тоглоом сонгоход нь “цэнхэр” болон “ягаан” гэсэн зааг битгий тавьж байгаарай.

 

Хөдөлгөөнт, олон үйлдэлт тоглоом

© Depositphotos © Depositphotos

Өөрийнхөө өмнөөс ярьдаг тоглоом хүүхдийн сэтгэхүйг нэг хүрээнд барьдаг. Хүүхэд болон эцэг эхийг тоглоомын явцад хязгааргүй сэтгэх боломжийг хаана, хоорондоо хөгжилтэй яриа хөөрөө өрнүүлэх боломж ч алга болдог. Тиймээс хүүхдийн хөгжилд шууд сөрөг үр дагавар үзүүлж байгаа хэрэг юм. Дуугүй байдаг, дүр төрх нь нэг түүхтэй холбогдоогүй тийм л тоглоомоор тоглох нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлнө.

 

 

Гэнэтийн бэлэгтэй тоглоом

© Depositphotos © Depositphotos

Хүүхэд гэнэтийн бэлгэнд дуртай, гэхдээ айх дургүй. YouTube дээр “Хайрцаг дахь Жек” тоглоомыг хүүхдэд үзүүлж байгаа бичлэг хэдэн мянгаараа бий. Хайрцгаас үсэрч гарах зүйл хүүхдийг нус нулимстай нь хутгаж айлгахаас өөр юу ч тэр бичлэгээс олж харахгүй. Энэ төрлийн тоглоом худалдаж авах нь хүүхдээ үл мэдэх зүйлд итгэлгүй хандах сэтгэлгээнд сургаж байгаа хэрэг.

 

Бэлэг дурсгал

© Depositphotos © Depositphotos

Бүжиглэх Өвлийн өвөө, алиалагч, дуулах загас эсвэл өөр бусад төрлийн тоглоом томчууд бидэнд сонирхолтой санагдаж болох юм. Гэхдээ хүүхдэд юу ч өгөхгүй. Ганц хоёр удаа хачирхалтай бүжгийг нь харж зөөлөн дууг нь сонсоно биз, хэсэг хугацааны дараа ямар ч хэрэггүй хог болох эд. Энэ төрлийн тоглоом хүүхдэд сэтгэл хөөрөл болон сэтгэл зүйн ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Бэлэг дурсгалаас хүүхдийн сэтгэл зүй хохирохгүй байж болох юм, гэхдээ ямар ч ашиггүй, хүүхдэд ээлтэй өөр тоглоомын зай эзэлж байгаа юм биш биз?

 

Асрагч тоглоом

© Depositphotos © Depositphotos

Хүүхдийг удаан хугацаагаар саатуулах маш олон төрлийн тоглоомууд дэлгүүрийн лангуун дээр байх болжээ: түүх ярина, хүрэхэд эсвэл хүүхдийн ярианд хариу үзүүлнэ, зарим нэг нь бүр тавьсан асуултанд хүртэл хариулж байна. Энэ тоглоомын хамгийн том аюул бол эцэг эхчүүд амьд харилцааг орлож чадаж байна гэсэн ойлголт юм. Үгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар. Хүүхдийн хөгжлийг удаашруулна, тэдний хооронд нэг л сэдвээр яриа өрнөж байгаа юм. Мэдээж тэд хүүхдийг сонсож чадахгүй, тэднийг дэмжиж энгэртээ тэвэрч чадахгүй.

 

Хуучин тоглоомыг шинээр солих

© chelly1 / Reddit

Хүүхдэд хамгаас илүү таалагддаг тоглоом хурдан муудаж өнгө зүсээ алддаг. Хүүхэд гадаа салхинд гарахдаа авч гарна, нойрсохдоо хажуудаа өвөртлөнө, усанд орохдоо авч орно. “Элэгдэж муудсан” тоглоомыг шинээр солих санаа эцэг эхэд төрөх нь аргагүй. Гэхдээ хүүхдийг гомдоож болзошгүй. Хүүхэд шинэ тоглоомтой тийм ч их дотно харилцаа үүсгэж чадахгүй л болов уу.

 

Дурын тоглоом, хэрвээ хэтэрхий их тоглоомтой бол

© Depositphotos

Хүүхэд хэдий хэр их тоглоомтой байна төдий чинээ чанартай удаан тоглож сууж чадахгүй болохыг эрдэмтэд баталжээ. Хүүхдийн өрөө олон төрлийн гоё тоглоомоор дүүрэн байгаа үед хүүхэд анхаарлаа тэр болгон төвлөрүүлж чаддаггүй байна. Энэ нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой, ялангуяа анхаарал хандуулах тал дээр асуудлууд гарч эхлэх ажээ.

 

Хуучин тоглоомоо ухаж гаргаж ирэх гэж бас яарсны хэрэггүй шүү

Бидний бага насанд хамгийн гоё, гэгээлэг зүйл байж дээ гэж бид боддог. Энэ бодол хайртай үрдээ хуучны тоглоомоо ухаж гаргаж ирээд тоглуулах хүсэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Энэ хүсэлд буруу зүйл байхгүй, өмнөх үеийн тоглоомыг шинээр “сэлбэж” чадаж байгаа цагт л тоглоом өөрийн зорилгоо биелүүлж чадна.

Тоглоом болгонд цаг хугацааны ул мөр үлдэнэ. Он цаг улиран солигдохын зэрэгцээ эд зүйлс ч бүгд даган өөрчлөгддөг, үүнд хүүхдийн тоглоом ч мөн хамаарна. Зурагтаар сурталчлах тоглоом хүүхдийг одоогийн нийгэмд бэлдэнэ, үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхах боломжийг олгоно.

Таны хүүхэд ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Ямар нэгэн этгээд зүйл сонирхож байна уу? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *