Хоёр гүзээлзгэнийг багахан содтой хольж хэрэглэж үзлээ. Хоёр дахь удаагийн оролдлогын дараа санаанд оромгүй үр дүн гарсан

2

Зун болон намрын эхэн үе нь сайхан цаг үе бөгөөд байгаль дэлхий бидэнд олон янзын хэрэгтэй, үнэлж баршгүй ач тустай зүйл бэлэглэдэг билээ. Цэвэр агаар, сайхан нар шарах тухай ярих ч хэрэг алга. Сэтгэл ханамжтай сайхан цаг.

Эмэгтэйчүүд бидэнд зөвхөн эрүүл арьс төдийгүй гялалзсан сайхан шүд хэрэгтэй.

Шүдний эмнэлэгт шүд цайруулуулах үйлчилгээ нь багагүй өндөр үнэтэй, бас дан химийн бодис хэрэглэх учир хор хөнөөл нь их. Аз болоход байгал дэлхий маань бидний шүдэнд анхаарч маш ашигтай, хоргүй шүд цайруулах эд зүйл бэлэглэсэн байна. Гүзээлзгэнэ тэдний нэг нь юм. Шинэ жимс олдохгүй гэж бүү зов учир нь шинээр нь хөлдөөсөн гүзээлзгэнэ ч ашиглаж болох билээ.

Энэхүү гүзээлзгэний ашигтай, хэрэгтэй чанарыг ашиглан гялалзсан сайхан шүдтэй нүүр дүүрэн инээмсэглэх боломжоо ашиглахгүй байх нь утгагүй явдал гэж үзэж байна.

 

Шүд цайруулах хэрэгсэл

Энэхүү амттай жимсэнд байх органик хүчил нь шүдний пааланг пигментлэх бодисыг устгадаг байна. Мөн сод нь байгалийн гаралтай, бас нэг үр дүнтэй цайруулагч бөгөөд шүдэн дээр тогтсон янз бүрийн толбо болон бусад зүйлийг механикаар цэвэрлэх чанартай юм.

Шүдний эмч нар содтой гүзээлзгэнэ нь тохирсон хэмжээтэй бол шүдийг ямар нэг хоргүйгээр цайруулах үйлчилгээтэй гэдэгтэй санал нийлдэг тул үүнийг ашиглаад үзэхэд буруу зүйл үгүй билээ. Цайруулах холимгийг хийх нь маш амархан! Бидний заавар зөвлөгөөг яг таг дагавал та бусдын атаархал төрөх гялазсан сайхан шүдтэй болох болно.

Орц:

  • 2-3 ширхэг гүйцэд болсон гүзээлзгэнэ
  • ½ цайны халбага хүнсний сод
  • Шүдний сойз

Хийх болон хэрэглэх арга:

Гүзээлзгэнээ угаагаад бяцалж блендерийн тусламжтайгаар зутан маягийн зүйл болгоно. Дээр нь хүнсний содоо нэмээд сайн хольж хутгана. Ингээд шүдний шилдэг цайруулагч бэлэн боллоо! Аль болох шинэ шүдний сойз ашиглан энэ холимгоороо шүдээ угаана. Энэ ооны амт үнэр нь сайхан боловч ууж, идэж огт болохгүй шүү.

Угааж дуусаад цэвэр усаар амаа зайлаад жирийн шүдний оогоор дахин угаана. Хэрвээ шүдний хооронд хавчигдсан элдэв зүйл гарахгүй бол шүдний утас ашиглаарай.

Гүзээлзгэнэ болон содны холимгоор шүдээ 1-2 удаа угааж болно. Үр дүн нь хоёр дахь угаалтаас, заримдаа бүр эхний угаалтаар гардаг байна. Тиймээс энэ аргаар долоо хоногтоо нэгээс илүү шүдээ угаах шаардлагагүй бөгөөд хэтрүүлбэл шүдний пааланг гэмтээх аюултай. Гүзээлзгэнэд байх салицилийн хүчил нь харьцангуй аюулгүй боловч сод нь их хэрэглэхэд нөхөж болшгүй хохирол учруулж мэдэх юм шүү.

Шүд цайруулах тухайд бол амтат гүзээлзгэнэ, содны хослол нь гайхамшгийг бүтээнэ. Энэхүү энгийн, гэрийн нөхцөлд хэрэглэх аргыг хэрэглэж эргэн тойрноо инээмсэглэлээр гийгүүлээрэй. Аль болох их инээмсэглэж бай.

Энэ зааврыг хадгалж аваад найз нөхөддөө хуваалцахаа бүү мартаарай.

13
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *