Бразилийн нэгэн гэр бүл хоосон зэлүүд газрыг ширэнгэн ой болгож чаджээ, тэд 20 жилийн хугацаанд 2 сая гаруй мод тарьсан байна

3

Бразилийн гэрэл зурагчин, сэтгүүлч Себастьян Салгаду ширэнгэн ойд өссөн – байгалийн үзэсгэлэнт газар амьдрал цэцэглэж байжээ. Дараа нь Себастьян гэрээ орхин яваад олон жилийн дараа эргэн иржээ. Нутагтаа эргэж ирээд Минас-Жерайс гэх төрсөн мужаа таниагүй гэдэг, тэр байгаль орчин танигдахын аргагүй сүйдсэн байв. Өтгөн ой модыг огтолж, харин хөрсийг нь амьгүй цөл болгожээ. Себастьян нэг хэсэг байж суух газраа олсонгүй, энэ гамшигтай тэмцэхээр шийдэв. Энэ үед түүний гэргий Лелии Делуиз Ваник Сальгадо маш зоригтой санаа гаргаж ирсэн байна – ой модыг дахин суулгацгаая.

Гэрэл зурагчин, сэтгүүлч Себастьян Салгаду төрсөн нутагтаа ирээд амьгүй цөл л олж харжээ

 

Урьд нь энэ нутагт ширэнгэн ой байсан – ургамал, амьтнаар баялаг. Ой модыг сүйтгэсний дараа ан амьтад нь дайжиж ургамал ч ургахаа больжээ.

 

Тэрээр байгаль орчныг нь сэргээхээр шийдэв, хүмүүсийн сүйтгэснийг сэргээхээр болжээ.

 

Тэгээд тэр гэргий Леллитэйгээ хамтран Instituto Terra (Дэлхийн институт) гэх нэртэй байгууллагыг байгуулсан байна

 

1999 оны 12 дугаар сард тус байгууллага эхний үрээ суулгах ажлыг эхлүүлсэн, энэ бол ирээдүйн сайн сайхан өөрчлөлтийн эхлэл байлаа

 

Тэд 300 гаруй нэр төрлийн мод суулгаж энэ нутгийн ан амьтан, ургамлын төрлийг эргэн сэргээжээ

 

Гэрэл зургаас тус газрын амьдрал хэрхэн сэргэж байгааг та харж болно

Тэдний уйгагүй хөдөлмөрийн ачаар хөрс нь сэргээд зогссонгүй усны эх үүсвэрүүд ч сэргэж чаджээ. Ой мод устсаны дараа дайжсан амьтад ч эргэж ирсэн байна. Шинэ ойд 172 нэр төрлийн шувуу, 33 нэр төрлийн хөхтөн амьтан, 15 нэр төрлийн хэвлээр явагч амьтад, 15 нэр төрлийн хуурай газрын амьтад эргэж иржээ. Тэр дундаа дэлхий дээр устах аюулд орсон амьтад хүртэл суурьшиж эхэлсэн байна.

 

Минас-Жерайс дахин ширэнгэн ой болж олон ан амьтад, ургамлын хувьд диваажин нь болов

 

Амьгүй цөл одоо зурган дээр л түүх болон үлдлээ

20 жилийн дараа байгаль орчныг нь сэргээж чадлаа, угтаа бол тэр үед хэн ч энэ газрын байгаль дахин сэргэхгүй гэж бодож байсан юм. Instituto Terra байгууллага хүн зөвхөн сүйтгэж чадахгүй мөн байгаль орчныг нөхөн сэргээж чадна гэдгийг баталсан. Энэ газрыг нөхөн сэргээгээд тэд ажлаа зогсоосонгүй, дэлхий дахины экологийг хамгаалах өөрийнхөө санааг улам хөгжүүлэхээр шийджээ.

24
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Dagvadorj Narantsetseg

    Dagvadorj Narantsetseg

    2019/04/27 at 08:48

    goe yma manaihn demduu zalhuu.

  2. Erdene Tsogt

    Erdene Tsogt

    2019/04/27 at 08:53

    Mod taricgay irgedee.,amralt zugaalgiin tosovoo mod zuleg tarihad zoriulj ur ach hoid uedee saihan orchin burduulcgie…daraa bish odoonoos margaash bish onoodor ehelcgeie..

  3. Nansalmaa Radnaa

    Nansalmaa Radnaa

    2019/04/27 at 08:55

    Бахархмаар юмаа!

  4. Ichkob Baagdai

    Ichkob Baagdai

    2019/04/27 at 08:56

    яасан сайхан сэтгэл вэ.бид суралцмаар юм

  5. Naagii Naagii

    Naagii Naagii

    2019/04/27 at 09:00

    Манайд ч бас Сэлбэ голыг моджуулсан ? мундаг өвөө байгаа. Бид л сайн сайхнаа анзаардаггүй болохоос…

  6. Baljka Baljka

    Baljka Baljka

    2019/04/27 at 09:03

    Vneheer gaigamshig mash ih hodolmorch hvmvvs bna

  7. Bayarkhuu Lkhagva

    Bayarkhuu Lkhagva

    2019/04/27 at 09:09

    ?

  8. Gerelt-Od Tsegmed

    Gerelt-Od Tsegmed

    2019/04/27 at 09:20

    Манайд харин яаж байна хотын дарга нь бургасаа хядаж байна шдээ

  9. Sarangerel Perenleilhundev

    Sarangerel Perenleilhundev

    2019/04/27 at 10:28

    Манайхан бол эсрэгээр нь….

  10. Goloi Hero

    Goloi Hero

    2019/04/27 at 12:01

    энэ уулын амнуудыг тэр чигээр нь хашчихаад байгаа улсуудад болзол тавиад мод бут тариулах , ургуулсаныг урамшуулах ,юм хийдэггvйг нь цуцлах гээд маш их гарц байна даа манай энэ дээдэст …

  11. Baljinnyam Uyumaa

    Baljinnyam Uyumaa

    2019/04/27 at 15:17

    Ямар мундаг хүмүүс вэ

  12. Otgonbulag Choijoo

    Otgonbulag Choijoo

    2019/04/27 at 15:37

    гайхалтай бахархамаар. сайхан сэтгэлтэй хүмүүс байна…..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *