Та сайн унтаж амарсан ч гэсэн маш их ядарч байна уу? Тэгвэл дараах 9 шалтгаантай холбоотой!

2

Хэт их унтах нь зөвхөн эрүүл мэнд хор хөнөөлтэй биш, давхар таны амьдралыг сүйтгэнэ. Судалгааны үр дүнгээс харахад, насанд хүрсэн 25 хүн тутмын нэг нь сар бүр хэт их унтдаг болох нь тогтоогджээ. Таны төсөөлж байгаачлан, хэт их унтах нь тийм ч сайн зүйл биш. Түүнчлэн хэт их унтсанаас болж зарим үед ядрах, эцэх шинж тэмдэг илэрдэг байна.

Хангалттай унтаж амарч чадахгүй байх болон стрессээс гадна ямар хүчин зүйлс хүнийг ядраадаг болохыг бид илүү дэлгэрэнгүй байдлаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

1. Цус багадалт

Бие организм төмрийн дутагдалд орсноос болж цус багадалт бий болдог. Өөрөөр хэлбэл эрүүл улаан цусны эс бага хэмжээгээр боловсруулагдана гэсэн үг юм. Түүнчлэн хүчилтөрөгчийн хомсдолд орох ба үр дүнд нь эрч хүч суларч, ядарч эхэлнэ.

Бусад шинж тэмдгүүд:

  • Булчин хүнд санагдах
  • Амьсгал давчдах
  • Арьс цонхийх, шарлах
© Lost in Translation / Focus Features

 

2. Чихрийн шижин

Бие организм инсулиныг буруу арга замаар ашиглах эсвэл хангалтгүй боловсруулах үед чихрийн шижин өвчнөөр өвчилдөг. Яагаад гэвэл энэ үед цусан дахь сахар огцом өсдөг байна. Үр дүнд нь ядарч туйлдана.

Бусад шинж тэмдгүүд:

  • Амархан өлсөж, цангах
  • Арьс хуурайших
  • Жин хасах
© House / Fox

 

3. Гэдэсний өвчин

Энэ өвчин бие организм дахь цавуулгийн хэмжээ хэвийн байхаа болих үед илэрдэг. Глютен болон цоохор майлзын найрлаганд агуулагддаг уураг билээ. Хэрэв та талх эсвэл жигнэмэг идсэний дараа тав тухгүй байвал та магадгүй гэдэсний өвчин туссан байж болзошгүй.

Бусад шинж тэмдгүүд:

  • Хэвлий хийгээр дүүрэх
  • Гүйлгэх
  • Жин хасах
© Before I Go to Sleep / Scott Free Productions

 

4. Цөсний үрэвсэл

Элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг цөсний суваг гэмтэх үед энэ өвчин илэрнэ. Цөс бол бие организмоос хэрэггүй бодисуудыг гадагшлуулах үүрэгтэй, тухайлбал хортой бодис, холестерол болон үхэжсэн цусны эсүүд гэх мэт. Өөрөөр хэлбэл цөсний суваг гэмтсэнээр элгэнд эрүүл биш элементүүд хуримтлагддаг. Элэг өвчилж эхлэхэд бие организм дагаад амархан ядарч, туйлддаг байна.

Бусад шинж тэмдгүүд:

  • Нүд хуурайших
  • Загатнах
© Fight Club / 20th Century Fox

 

5. Гиподиройдизм

Бамбай булчирхайн асуудал нь бамбай бага гормон ялгаруулж байгаатай холбоотой байдаг. Тэдгээр гормон нь бие организмын үйл ажиллагааг дэмжих, энергиэр хангах үүрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажиллагаанд зөрчил үүсэхэд, бие организм цаанаасаа удааширч, хөшүүн болж эхэлдэг. Үр дүнд нь та магадгүй маш их ядарна.

Бусад шинж тэмдгүүд:

  • Жин нэмэх
  • Булчин сулрах
  • Депресс
© Lost in Translation / Focus Features

 

6. Альцгеймер

Саяхан судлаачид хэт их нойрмог байх нь Альцгеймер өвчний шинж тэмдэг болохыг илрүүлжээ. Тэд өдрийн цагаар нойрмог байдаг хүмүүсийн толгойд бета-амилойд хуримтлагддаг болохыг олж тогтоосон байна. Үр дүнд нь Альцгеймер өвчний эх үүсвэр тавигддаг. Энэ нь таныг өдрийн турш ядрааж, эрч хүчгүй болгоно.

Бусад шинж тэмдгүүд:

  • Хайхрамжгүй байдал
  • Ой санамж муудах
  • Цочих
© The Hitchhiker’s Guide to the Galaxy / Spyglass Entertainment

 

7. Амраагүй хөлийн эмгэг

Энэ мэдрэлийн системийн нөхцөл байдал унтаж байх үед хөлөө хөдөлгөдгөөс болдог. Өөрөөр хэлбэл таны хөл унтаж байх үед чинь амралгүй, идэвхтэй байна гэсэн үг. Үүний үр дүнд та ядрах болно.

Бусад шинж тэмдгүүд:

  • Гар болон хөл мэдээ алдах
  • Хөл болон гар өвдөх
© Mr. Nobody / Magnolia Pictures

 

8. Унтах үед амьсгал түр зогсох

Амьсгал түр зогсох нь унтаж байх үед агаарын урсгал боогдож, улмаар амьсгалах боломжгүй болдог. Энэ зогсонги байдал нь 20 хүртэлх секунд үргэлжилдэг ба нэг шөнийн турш хэдэн зуун удаа илэрч болно. Үр дүнд нь та хэд хэдэн удаа сэрнэ гэсэн үг юм.

Та сэрснээ мартаад буцаж унтаж болох боловч, унтаж байх үедээ тогтмол сэрэх нь нойрны дутагдалд оруулж, өдрийн турш эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг байна.

Бусад шинж тэмдгүүд:

  • Хамраараа хүчтэй дуу гаргах болон хурхирах
  • Дуу чимээтэй амьсгалах
© The Insult / Cohen Media Group

 

9. Архаг ядаргааны эмгэг

Хэрэв 3-4 сарын хугацаанд нойрмог байвал, архаг ядаргааны эмгэг болсон гэж бодоход буруудахгүй. Энэ ядаргаа ажил хийсний дараа бүр ч илүү нэмэгдэнэ. Мөн вирусын халдвар авах эсвэл гэмтэж бэртэх үед улам ядарч, туйлдана.

Бусад шинж тэмдгүүд:

  • Үе мөч өвдөх
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх болон анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх
© Supernatural / The CW

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал яаран дүгнэлт гаргах гэсний хэрэггүй, өөрөө дур мэдэн оношилж болохгүй. Мэргэжлийн эмчид очиж үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Та хэр олон удаа нойрмог байдалтай байдаг вэ? Нойрмог байдлыг та хэрхэн шийдвэрлэдэг вэ? Бидэнтэй арга туршлагаасаа хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayraa Bayraa

    Bayraa Bayraa

    2019/04/28 at 10:32

    6khjnhhk