Бөө нар хүний өдөр тутмын амьдралдаа анзаарч байх ёстой дараах 30 шинж тэмдгийг ийн тайлбарлаж байна

9

1. Гудамжаар алхаж байхад газар шувууны өд хэвтэж байвал аваад гэртээ авчраарай. Вааранд хийж эсвэл хаа нэгтээ өлгөх, тавиур дээр тавьсан ч болно. Энэ бол Тэнгэрээс илгээсэн таны сахиус, хамгаалагч болно. Энэ мэт шинж тэмдгийг байнга анзаарч байгаарай.

2. Голын чулуунаас багаханыг түүж бай. Маш их хүч, энерги агуулсан байдаг.

3. Бие биедээ бүхий л чадлаараа туслах гэж хичээж бай. Баяр баясал өгч чаддаггүй юмаа гэхэд ядаж л бүү саад болж бай.

4. Хүнд хэцүү бэрхшээл… Энэ бол байх л зүйл. Маш хүнд байдал – хэцүү нь хэцүү, гэхдээ бас л байх зүйл. Дээд тэнгэр гэж бий, заримдаа үүлний цаагуур орно, гэхдээ хүчээ шавхвал (жишээ нь онгоцонд суулаа л даа) тэр үүлний цаана та нөгөө л сайхан цэлмэг тэнгэрийг олж харна. Бүгдэд энх амгаланг хүсье.

5. Мөрөөдөлдөө ойртохын тулд заримдаа ганцхан алхам хийхэд л хангалттай байдаг. Бэрхшээлээс бүү ай, тэд байсан, байсаар ч байна. Эхэлсэн аливаа зам тань сүүн цагаан байгаасай.

6. Таны нэн тэргүүнд тавих зарчим бол бусдад хор хөнөөлгүй байх зарчим болно. Амьдралын энэ зарчмаа чанга баримтална: “Би хэнд ч, хэзээ ч муу зүйл хийхгүй”. Сайн бодож яваарай…

7. Хэрвээ та амьд зүйлийн эх сурвалж нь болсон бол та өөрөө хамгийн их аз жаргалтай хүн болно. Хэрвээ та хэн нэгний зовлонгийн эх сурвалж болсон бол та хамгийн түрүүнд аз жаргалгүй хүн болно. Сайтар тунгаан бодоорой…

8. Өдөрт ядаж нэг цаг ч болов чив чимээгүй орчинд байхыг хичээгээрэй. Харилцаа хүнд нэн хэрэгтэй шиг адилхан хэрэгтэй зүйл шүү.

9. Хайрлах чадвар – энэ дэлхий дээр байгаа хамгийн дээд чадвар. Бүгдийг хайрлаж чадна, дайснуудаа ч тэр.

10. Усанд хэзээ ч бүү хог хая. Ямар ч хог. Лусын эзэн маш ихээр хилэгнэж болзошгүй. Лусын эзний таашаалыг хүртэхийн тулд талх, сүү хийж байгаарай.

11. Бид өнгөрсөн цаг хугацаагаа алтан үе байж гэж дурсдаг. Энэ бол буруу зүйл. Бидний амьдралд ирж байгаа мөч болгон – бүгд л алт шиг цаг хугацаа юм.

12. Төгс төгөлдөр эсвэл муу муухай шашин шүтлэг, итгэл үнэмжшил гэж байхгүй, Бурхан ганц. Тэгэхээр хэн дуртайдаа мөргө, гэхдээ нэгэн сургаалыг байнга санаж яваарай: өөрийнхөө ухамсраараа амьдар, өвөг дээдсээ хүндэл, хайрла.

13. Хэрвээ танд дэлхий ертөнцийг өөрчлөх зорилго байгаа бол эхлээд өөрийгөө өөрчил. Баяр баяслын эрч хүчийг мэдэр, хайр дурлалын энергийг олж ав. Энэ нь хүнд маш чухал зүйл. Инээмсэглэл, инээд хөөр, баяр баясал маш их эрч хүчтэй. Та ийм зүйлд суралцахад өөртөө “хайр”-ыг нээх болно.

14. Нэг сайхан зүйр үг байдаг юм: “Өглөг өгч байгаа хүний гарыг бүү хаз”. Боломжоороо бусдад өглөг өгч байгаарай. Ямар хэмжээтэй байх нь хамаагүй, үйл явц нь өөрөө чухал юм.

15. Амьдрал – маш богинохон хугацаа юм шүү дээ. Энэ богино хугацааг уур уцаар, нулимс, хорон муу үг, архинд бүү зарцуул. Та сайхан сайхан зүйл хийж болно, хүүхэд төрүүл, өөр хийж болох сайхан зүйлс их бий.

16. Хэрвээ таны хайртай хүн танд уурлаад байвал, гэхдээ таныг буруугүй байхад уурлаад байвал – түүнийг чангаас чанга тэвэр, тэр тайвширна.

17. Таны сэтгэл тавгүй, хоосон оргиод байвал зүгээр л дуу дуул… Таны сэтгэлд орсныг л дуул. Сэтгэл заримдаа чанга дуугармаар санагддаг юм.

18. Байнга санаж явах зүйл: хамгийн үнэн шашин шүтлэг гэж байхгүй, хамгийн зөв шашин шүтлэг ч гэж байхгүй, хамгийн ухаантай зайран гэж байхгүй эсвэл соёл гэж байхгүй. Бурхан нэг. Бурхан энэ бол уулын орой, харин төрөл бүрийн шашин шүтлэг гэдэг бол тэр уулын оройд гарах олон арга зам. Мөргө – хүссэндээ л мөргө, гэхдээ таны зорилго нүгэлгүй байх ёстой, Бурханг ухаарч хүрэх л хэрэгтэй.

19. Хэрвээ ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол өөртөө бүү эргэлзэж бай. Айдас гэдэг зүйл таныг зөв замаар гаргана эсвэл муу зүйл хийх хэрэгсэл болно. Эхний оролдлого бүтэлгүй болсон ч гэсэн өөрт байгаа итгэлээ алдаж болохгүй. Ганц ч гэсэн өчүүхэн ялалт Том ялалтад ойртуулж байгаа.

20. Амьдралын тухай нэг чухал зүйлийг сайтар санаж яваарай: хүн болгон өөрийн хариугаа авч байгаа. Асуудлыг өөрийнхөө сэтгэл болон бодолд бүү оруул – ингэж чадвал асуудал таны бие махбодийг эзэмдэж чадахгүй.

21. Амьдрал тань руу эгцэлж харж болно эсвэл нүүр бууруулж өөр тийшээ ч харж болно, гэхдээ үнэн хэрэгтээ та өөрөө нүүр бууруулж байж болно. Муу муухай бодол бусдыг нүүр бууруулахад хүргэнэ. Бас атаа хорсол хэзээ ч сайхан зүйлд хүргэхгүй. Ийм амьдрал танд хэрэгтэй гэж үү? Тайван, нэгэн хэмнэлээр амьдар… Атаархах ямар ч хэрэг байхгүй… Тэр хүн том машинтай л биз, тэглээ гээд тэр машины эзний нүүр царай сайжрахгүй.. Алт – ер нь бол маш бохир металл, хошуураад байх зүйл огт байхгүй. Аль болох инээмсэглэ, хажуугаар өнгөрч байгаа хүмүүс ч гэсэн инээмсэглэнэ, ойр дотныхон тэр ч бүү хэл амьдрал инээмсэглэх болно.

22. Хүндлүүлэхийг хүсэж байна уу, тэгвэл бусдад ч гэсэн хүндэтгэлтэй ханд. Сайн сайхан зүйлд сайн сайхнаар хариул, харин муу муухай зүйлийг үл тоо. Муу зүйл хийсэн хүн танаас ч илүү их шаналж зовно, өөрөөр хэлбэл таныг анхаарал хандуулж тоосонгүй гэж тэр шанална.

23. Битгий уу. Ерөөсөө хэзээ ч битгий уу. Спирт бие махбодь, тархи, сэтгэлийг ална. Би Бурхны авралаар олон жил уусангүй. Хэрвээ та бөө ч юм уу, далдыг хардаг нэгэн бол архи уухаар хүч тань суларч байгааг өөрийн биеэр мэдэрсэн л байгаа. Сүнс таныг цээрлүүлэх болно. Архи таныг алдаг, битгий тэнэг зүйл хийгээрэй. Тайвшрахыг хүсэж байвал халуун устай ванн байна, дуу дуулж хөгжилд, хэн нэгэнтэй хэл амаа ойлголцохыг хүсэж байгаа бол аяга цай уу, хэн нэгэн бүсгүйтэй илүү ойр дотно танилцахыг хүсэж байгаа бол чихрээр дайл…

24. Юунд ч битгий харамсаж бай, илүүц зүйл. Болж байгаа бүх зүйл зурлагатай, бүгд сайн сайхан зүйлд хүргэнэ.

25. Амьтантай төстэй чулууг ёслол үйлдэлгүйгээр огт авч болохгүй, гай зовлон авчирдаг юм. Хэрвээ тийм чулуу олсон бол, тэгээд авмаар санагдаад байгаа бол сүнсийг дуудаж чулуу авах зөвшөөрөл заавал аваарай. Дараа нь чулууг газарт байхад нь цагаан даавуугаар бүтээнэ…

26. Сайхан дуу хөгжим сонсож байхад өдрийн турш хуримтлагдсан муу энерги биеэс салдаг. Дуу хөгжим – нэгэн төрлийн бясалгал юм, сэтгэл санааг төлөвшүүлж тайвшруулна.

27. Илүү амар амьсгалахын тулд, зүрхэн дээр буусан ачааг багасгахын тулд уйлж сураарай…

28. Ямар нэгэн нөхцөл байдал шийдэгдэхгүй мэт санагдвал гараа дээш өргөөд огцом буулгахдаа өөртөө “Яршиг цаашаа” гэж хэлээрэй. Тэгээд эргээд нэг бодно. Нэгэн ухаантны хэлсэн үгийг сана “Чамайг хэдий идсэн ч бай хамаагүй чамд хоёр гарц байгаа”.

29. Эмэгтэй хүн хүнс худалдаж авахдаа гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхныг худалдаж авдаг. Шинэ, гоё, бүрэн болсон болгоныг сонгоно бас сайхан үнэртэх жимс, ногоо – энэ бол миний гэр бүлийн аз жаргалтай, тайван амьдрал. Эр хүн энэ утгаараа эмэгтэй хүнийг мөнгөөр хангах ёстой – түүнийг хамгийн чанартай хүнс сонгож авах нөхцөлийг бүрдүүлнэ. Хүнсэндээ хэмнэлт гаргаж байгаа гэр бүл илүү ядуу бас аз жаргалгүй болно, яагаад гэвэл хүнсэн дээр хэмнэлт хийх нь хайртай хүмүүсийнхээ аз жаргал дээр л хэмнэлт хийж байгаа хэрэг.

30. Хэрвээ танд таагүй мэдрэмж төрөх, түгшүүртэй санагдаад байвал бүжиглэж байгаа мэт зөөлөн ууссан хөдөлгөөн хийнэ. Энэ хөдөлгөөний ачаар та айдсыг хөөж өөрийн эерэг энергийг сэргээж чадна.

Энэ тухай найз нөхдөдөө хэлэхээ мартаж болохгүй.

314
ГоёГоё
58
ХөөрхөнХөөрхөн
42
ГайхмаарГайхмаар
35
ТэнэглэлТэнэглэл
35
ХарамсалтайХарамсалтай
17
Ха ХаХа Ха
17
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Aagii Alagaa

    Aagii Alagaa

    2019/03/21 at 12:45

    usand suu hiigeerei gne uu kkk

  2. Gandi Banzragch

    Gandi Banzragch

    2019/03/21 at 13:02

    Үгүй ээ Голын усанд битгий хог хийгээрэй уул усаа шүтэж яв

  3. Сараа Мөнгөнсаран

    Сараа Мөнгөнсаран

    2019/03/21 at 13:17

    Usand talh svv hiihgvi ymar nohoi hoolloj bga bish

  4. Amaa Amana

    Amaa Amana

    2019/03/21 at 13:57

    Хэрэгтэйгээс нь санаа ав.шүүмжлэх хэрэг юун.

  5. Pvrewjaw Dvgermaa

    Pvrewjaw Dvgermaa

    2019/03/21 at 14:12

    Usand suu hezee ch hiij boldoggui bas chuluug ni avch boldoggui gej ertnii uvguduud surgadag

  6. Tuvshinjargal Gansukh

    Tuvshinjargal Gansukh

    2019/03/21 at 16:24

  7. Tsevelmaa Dorjbat

    Tsevelmaa Dorjbat

    2019/03/21 at 16:44

    Энэ ямар сайхан мэдээлэл бэ баярлалаа

  8. Zina Nadmid

    Zina Nadmid

    2019/03/21 at 16:48

    Share hiigerei ylam olon hvmvvs ynshig. saihn zobllogoo bna bayrllaa.

  9. Surenchimeg Bayanbaatar

    Surenchimeg Bayanbaatar

    2019/03/21 at 17:43

    Burama

  10. Zandarmaa Zagd

    Zandarmaa Zagd

    2019/03/21 at 18:17

    Anzaarahad iluudehgui yum bn.

  11. ус болон гал хоёрт сүү хийдэггүй сүүг хамаа замбараагүй өргөхийг цээрэлдэг сүүг дээдлэж сурсан цагт байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж сурсан байх болно одоо цагт сүүг хүмүүс хамаа замбараагүй өргөх болсон энэ бас бодхол асуудал шүү!!!!! юм юмны туханд хүрэлгүй савл хийвл сүү өргөж цацахаа боль гэж хэлмээр бна сүүгээр аривлаж ариусгаж цагаатгаж цайруулаж бна гэж асгаж цутгаж өргөл өргөж байхаар сайтар тунгаан тогтож дотоод сэтгэлээ ариусгаж гэмээн тэр бусдад өргөх чин сэтгэлийн өргөл болно

  12. Gunju Gunju

    Gunju Gunju

    2019/03/21 at 20:02

    Gold suu hiij bolohgui ee

  13. Suqarsuren Dashnyam

    Suqarsuren Dashnyam

    2019/03/21 at 20:24

    qol lusd suu orqoj bolohqui bh shuu

  14. Seke Selengee

    Seke Selengee

    2019/03/21 at 22:27

    Solongoo Svldchimeg

  15. Тэргүүн Бай

    Тэргүүн Бай

    2019/03/21 at 23:18

    svv talx burxan ntr ilvvts bxoo

  16. Unenbat Uka

    Unenbat Uka

    2019/03/22 at 01:37

  17. Unenbat Uka

    Unenbat Uka

    2019/03/22 at 01:38

  18. Tsend Tsend-Ayush

    Tsend Tsend-Ayush

    2019/03/22 at 05:00

    Зөндөө хүнд хүрээсэй баярлалаа

  19. Altantsetseg Magvan

    Altantsetseg Magvan

    2019/03/23 at 12:19

    Hutga mine saihan haragdaj bna shuu duud blaj bna bid buhend nutga ornoo bainga haruulj baidagt amjilt husie…

  20. Одуулаа

    2020/06/22 at 05:00

    Шш ийм юм хаанаас олоод бичсэн ухаантай юм бэ?! Ухаан санаа нь орж гарсан хүн шиг ч юм шиг эсвэл буруу зөрүү орчуулсан ч юм шиг. Сэтгүүлч нар сэдэв дээрээ сайн ажиллаж баймаар юм❗❗❗

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *