Загварлаг эмэгтэйчүүдэд зориулсан намрын гутлын бүрэн зааварчилгаа

0

Намар аль хэдийн иржээ, өдөр ирэх тусам цаг агаар хүйтэрч дулаан пальто, гутал өмсөхөд хүргэнэ. Дулаахан гутал гэхээрээ л уйтгартай, сонголтгүй байх ёстой юу? Үгүй дээ.

“Гутал” гэдэг ойлголт маш өргөн хүрээтэй. Үнэн хэрэгтээ намрын гутлын загвар таны бодож байснаас ч их сонголттой шүү. Дизайнерууд дэлхий дахины эмэгтэйчүүдэд улирал болгоноор өмсөх гутлын загварын өргөн сонголтыг өгч байна.

Энэ улиралд ямар загварын гутал моод болж байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Бонус болгож – гутлын нэршил таны мэдлэгийг өргөжүүлнэ гэж найдаж байна. За ингээд дараах тайлбар зурагтай танилцана уу.

Намрын эхэн сард илүү тохиромжтой гутал: зузаан ултай туфли, өсгийтэй лофер, мокасин, лофер, монки ба топсайдер.

Намрын дунд сараар дараах гутлуудыг сонгож өмсөөрэй: ботильон, оксфорд, челси, брог, оймсон түрийтэй ботильон.

Намрын сүүлчийн саруудад: тимберланд, мартинс, дезерт, өвдөг хүртэл түрийтэй сонгодог загварын гутал, мөн брог, челси, хоёр төрлийн ботильон – хэрвээ цаг агаар дулаахан байгаа бол шүү дээ.

Энэхүү жагсаалтад орох бас нэгэн эвтэйхэн гутал бий: пүүз болон резинэн гутал. Пүүзийг хүссэнээрээ өмс, харин резинэн гутлыг бороотой өдөр өмсөөрэй.

Эндээс харахад намрын гутал өргөн сонголттой байгаа биз дээ? Өөрийнхөө хэв маягт тохирсон гутал сонгож өмсөхийг зөвлөж байна эсвэл үнэхээр сэтгэлд нийцэж байгаа гутлаа өмссөн ч болно. Мөн ямар ч улиралд тохирох гуталтай байхыг ч зөвлөмөөр байна – пүүз болон резинэн гутал. Хэзээ ч хэрэг болох гутлууд шүү. Танд одоо ямар загварын намрын гутал байна вэ?

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *