Та эдгээр хоол хүнсийг идэж хэвших үед биеийн илүүдэл өөх аяндаа л шатаж алга болно

5

Бид бүгд л турахыг хүсдэг. Хэн нэг нь илүү гоолиг харагдахын тулд хэдэн кг хасах, зарим нэг нь 10 кг хасах гэж олон жил бодож яваа гэх мэт. Хавар болоход ийм хүсэлтэй хүн улам бүр олон болох боловч үүний тулд ямар нэг хүч, хичээл зүтгэл гаргах сонирхол тэр болгон төрдөггүй билээ. Энэ нь байдаг л үзэгдэл бөгөөд бид бүгд ийм хүмүүсийн л нэг. Гэхдээ турах сонирхолтой хүний мэдэх ёстой нэг зүйл бий.

Биеийн тамирын зааланд хичээллэснээс дутуугүй өөх шатаах олон янзын хүнс байдаг. Энэ удаа тураах, өөх хайлуулах эдгээр хүнсийг та бүхэнд танилцуулъя.

Өөх шатаах хүнс

1. Овьёос

Энэ бол хамгийн ашигтай, хэрэгтэй үр тарианы нэг юм. Овьёос нь таны биеийг витамин, хүнсний ислэгээр хангана. Мөн энэ нь өөх хайлуулах хүчирхэг ургамал бөгөөд цусан дахь сахарын хэмжээг багасган муу холестериныг гаргахад дэм болно. Овьёос нь хэрэглэж буй калорийн хэмжээг багасган, ходоод гэдэс дэх өөхний болон сахарын молекултой харилцан үйлчлэлд ордог байна. Хамгийн сайн өглөөний хоол гэж зүгээр ч нэг хэлдэггүй билээ.

 

2. Мөөг

Бага хэмжээний D витамин нь турахад саад болдгийг шинжлэх ухааны судалгаа баталсан байдаг. Тиймээс энэ тухай бодох хэрэгтэй юм. Энэ витамины дутагдлыг мөөг маш сайн нөхдөг билээ. Ямар ч хоолонд нэмж болдог ба шөл, шарсан хоол болон энгийн хачиртай талханд ч хийж болно.

 

3. Тарвас

Турж байгаа хүний үнэнч туслах. Харамсалтай нь зөвхөн зун л олддог билээ. Тарвас нь бие доторх шингэнийг нэмдэг бөгөөд хортой бодисыг биеэс гаргахад их чухал үүрэгтэйг баталсан байна. Энэ бол турахад маш сайн тохирох хүнс юм. Тиймээс энэ жилийн ургацыг бүү өнгөрөөгөөрэй.

 

4. Бөөрөлзгөнө

Амттай зүйлд дуртай хүний бас нэг сайн найз. Хэрвээ та амттай юм идмээр бол шоколад идэж байхаар хэдэн ширхэг бөөрөлзгөнө ид. Бөөрөлзгөнө ямар ч байдалдаа ихээхэн хэмжээний ширхэглэг агуулах бөгөөд энэ нь өөхтэй сайн тэмцдэг билээ. Ялангуяа гүзээний өөхтэй.

 

5. Ногоон өнгөт ногоо

Ногоон өнгөт ногоо нь хэрэгтэй витамин, эрдэс агуулах бөгөөд хамгийн бага калори, хамгийн их ширхэглэг агуулдаг хүнс юм. Янз бүрийн ногоог бүтэн жилийн турш дэлгүүр, захаас шинээр нь авч болох учир сайн хэрэглээрэй. Харин зуны цагт эдгээр нь маш хямдхан байх учир өдөр болгон ид. Ногоогоор хийсэн смузи хамгийн сайн өөх хайлуулагч, шатаагч юм шүү.

 

6. Өндөг

Хоол хүнсэнд тань байх ёстой бас нэг хүнс. Өндөг нь маш их уураг агуулдаг бөгөөд өндөгнөөс болж гэдэсний өөх зүгээр л хайлдаг гэхэд болно. Өглөө хоёр өндөг иддэг хүн нь өглөө адил хэмжээний калори бүхий гурилан бүтээгдэхүүн иддэг хүнээс 65%-иар их жин, 34%-иар их эзлэхүүн алга болгодог гэсэн судалгааны дүн бий.

 

7. Бүйлсэн самар

Самар бол турахад хэрэгтэй нэг чухал зүйл юм. Ялангуяа бүйлс, энэ нь моно-ханаагүй болон поли-ханасан өөх, тосоор баялаг учир хэт их идэхээс хамгаалдаг байна. Хэсэг бүйлс нь таны өлсгөлөнг дарж хортой, илүү зүйл идэх хүслийг үгүй болгоно. Мөн их хэмжээний магни агуулдаг учир булчингийн масс нэмэхэд нөлөөтэй.

 

8. Тослог загас

Загас ашигтай гэдгийг хүн болгон мэдэх бөгөөд бас өөх хайлуулахад их тустай билээ. Хар амар загас, яргай загас, туна загас нь бидний биед хэрэгтэй Омега-3-аар баялаг юм. Мөн тослог загас нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир өөх хайлуулахад их дэмтэй байна.

 

9. Нимбэгтэй ус

Гашуун, исгэлэн хүнс нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах ба турах гэж байгаа хүнд энэ нь их чухал юм. Бие илүү их тэжээл шингээн авах учир биеийн жин хэвийн хэмжээнд байна. Өглөөд аяга нимбэгтэй ус ууж сурвал таны бие хэрхэн өөрчлөгдөхийг удахгүй үзэх болно.

Одоо та ямар хүнс өөх шатааж хайлуулдаг болохыг мэддэг болсон ба хоолондоо хэрэглэх л үлдлээ. Хэдийгээр турах нь хүнд ажил боловч бүх л насны ажил болгож хэрэггүй юм шүү. Үүний төлөө бүх л амьдралаа зориулж хэрэггүй ба хэдхэн сарын дотор хүссэн үр дүндээ хүрч болох ба дараа нь үүнийгээ хадгалах нь чухал.

Тиймээс дээрх жагсаалтад орсон хүнсийг хэрэглэж биеийн ачаалал авахаа бүү март. Хүч тэвчээр гаргаж чадвал та амжилтад заавал хүрнэ.

206
ХөөрхөнХөөрхөн
43
ГайхмаарГайхмаар
30
ГоёГоё
28
БурууБуруу
28
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
15
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Дорж Сүх

    Дорж Сүх

    2018/04/06 at 09:50

    Худлаа би эдгээрийг бүгдийг нь иддэг. Жин хасагдах бүү хэл нэмэгдсээр байгаа

  2. Tungalag Ni

    Tungalag Ni

    2018/04/06 at 10:01

    Oyunaa Oyunaa

  3. Baigalmaa Sodov

    Baigalmaa Sodov

    2018/04/06 at 10:22

    Хасагдахгүй л бга юм даа, би ганцаас бусадыг нь бнга шахуу хэрэглэдэг, хайлаад бга юм огт алга.

  4. Bazar Tserenchimed

    Bazar Tserenchimed

    2018/04/06 at 10:33

    энэ дээр бичигдсэн зүйлд итгэхийн арга алга худлаа байдаг юм бнаа

  5. Ariuntuya Gantumur

    Ariuntuya Gantumur

    2018/04/06 at 11:08

    Unen l bichsen bn dag. Hemjee hayzgaartai ideh tsagt ni l idej bj em bolno shuu dee kkkkk

  6. Chuka Tumenkhuu

    Chuka Tumenkhuu

    2018/04/06 at 16:31

    Bnga oglo bvr oveos vzm chavga gurviig holij idhed geds tsevrlgded ernl goe boldimdoo

  7. Byambatsogt Dinosaurus

    Byambatsogt Dinosaurus

    2018/04/06 at 16:56

    Zooz

  8. Ananda Naranbayasah

    Ananda Naranbayasah

    2018/04/07 at 07:25

    Yamar hunsee haanaas oruulj irj idej bgaagaa sain anhaarah heregtei manaihaan hyatadaas bol yamarch tejeelleg bgui ner nuur todii l yum bh vii… ondog sain gehdee mainuuztai esvel davs tsatsaj iddeg bol buruu, samar sain gehdee hoolnii hoorond urgelj ideed bval bas l iluudel jin bolno… er ni gurilan buteegdhuunee yalan guya uildverleliin, bagasgaj chadval iluu dutuu turgen bolon restaurant guanznii hool ih idehguigeer bainga l 1 torliin yum idehguigeer hoolnii zurshilaa solij bdag bol turdagguimaa gehed eruul bhiimdaa… uul ni manai hors shig saihan urjil shimtei hors oor delhiid hovordoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *