NASA өрөөний агаарыг хамгийн сайн цэвэрлэдэг ургамлын нэрсийг зарлалаа

2

Бидний эргэн тойронд аюултай химийн нэгдэл маш их бий. Сүүлийн хэдэн арван жилд хүн төрөлхтөн олон янзын химийн, синтетик эдлэлийг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон ба энэ нь: дезодорант, химийн нунтаг, будаг, лак, гель, угаалгын хэрэгсэл гэх мэт олон зүйлд бий. Эдгээр нь бидний амьдралыг ихээхэн хөнгөвчилж байгаа ч амьсгалж байгаа агаарын чанарт маань сөргөөр нөлөөлж байна.

Хорт бодисууд агаарт, усанд, хүнсэнд гээд хаа сайгүй. Зарим нэг нь аюулгүй боловч өөр нэг нь эрүүл мэндэд хүнд хохирол учруулж болзошгүй. Ийм хорт бодис нь өсөж байгаа бие организмд илүү муу нөлөөтэй билээ. Хорт бодис хүүхдийн мэдрэлийн системд нөлөөлнө. Мөн насанд хүрсэн хүний биед ч гэсэн хуримтлагдсаар яваандаа эрүүл мэндэд янз бүрийн хүнд асуудал үүсгэнэ.

Энэ удаа бидний амьсгалж байгаа агаарын хорт бодисыг хэрхэн цэвэрлэх талаар ярилцъя. Танд агаар шүүгч хэрэггүй билээ.

 

Тасалгааны ургамлын ашиг тус

1989 оноос өрөөний агаарыг хамгийн сайн шүүж, цэвэршүүлдэг ургамлыг тодорхойлох зорилготой судалгааг NASA хийсэн байдаг. Янз бүрийн өрөө тасалгааны агаарыг шинжилж үзээд эдгээр өрөөний агаарт хөнгөн нэгдлийн янз бүрийн жижиг хэсэг болох бензол, аммиак болон бусад хорт бодис их байдаг гэдгийг тогтоосон байна. Тэд чухам яг юунд наалдаж байдаг, юугаараа аюултай хэрэг вэ?

Тавилга, хивсэн эдлэл, тамхины утаа, хуванцар сав, мөн ахуйн шатдаг хийнд формальдегид байдаг байна. Эдгээр нь харшил үүсгэх, астма, арьсны өвчний эх үүсвэр болно. Хивс цэвэрлэгч, хлоржуулсан ус, лакан будгийн бүтээгдэхүүнд их хэмжээний трихлоэтилен байна. Энэ нь нүд, арьсыг хорсгохоос гадна элэг, бөөрийг гэмтээдэг бодис юм.

Агаарт байх хамгийн аюултай бодис бол бензол. Энэ нь хорт хавдар үүсгэх шалтгаан болж болно. Тамхины утаа, цэвэрлэх хэрэгсэл, резин эдлэл зэрэгт байна. Мөн аммиак, ксилол зэрэг нь түүнээс дутуугүй хортой ба тамхины утаа, компьютер техник, ахуйн химийн бодист их бий.

NASA-ийн судлаачид тасалгааны ургамал эдгээр хорт бодисын 85 хүртэлх хувийг цэвэрлэж шүүж чадна гэж тогтоосон байна. Гэхдээ бүх ургамал тийм биш. NASA өрөөний агаар цэвэрлэх хамгийн сайн ургамлуудыг нэрлэсэн ба гэртээ ямар ургамал тарьж ургуулах хэрэгтэйг одоо харцгаая.

 

Тасалгааны шилдэг 16 ургамал

1. Хризантема (удвал цэцэг)

Маш гоё цэцэгтэй сайхан ургамлаас гадна их ашигтай юм. Агаарт байх аммиак, бензол, формальдегид зэргийг шүүж цэвэрлэдэг.

 

2. Жемсоны гербера (хонин нүдэн)

Энэхүү хурц өнгөтэй сайхан цэцэг нь бензол, формальдегидийг шүүж устгана. Мөн сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх билээ.

 

3. Сциндапсус

Хэдийгээр энэ нь хортой ургамал боловч агаарт байх хорыг маш сайн цэвэрлэдэг билээ. Мөн ямар нэг арчилгаа тун бага шаарддаг, ямар ч нөхцөлд дасан зохицдог ургамал юм. Харин хүүхэд, амьтнаас хол байлгахаа мартаж болохгүй.

 

4. Фикус (удамбар)

Зузаан, шүүслэг навчтай ургамал. Нүд баярлуулахаас гадна формальдегид, трихлоэтиленийг цэвэрлэж шүүдэг.

 

5. Плющ (авиргана)

Энэ цэцэг заавал байх хэрэгтэй ургамлын нэг. Бензол, формальдегидийн дайсан бөгөөд харшил, хөгцийг арилгах чадалтай. Элдэв зүйл үл шаардах, сүүдэрлэг газарт дуртай ургамал юм.

 

6. Азалия (замбага)

Маш сайхан өнгөтэй, үзэсгэлэнтэй цэцэг. Формальдегидийг сайн шүүж цэвэрлэх ба ганц дутагдал нь маш их анхаарал арчилгаа шаардана.

 

7. Лилия (сараана)

Өрөө тасалгааны агаар цэвэрлэхэд хамгийн шилдэг ургамлын нэг. Бүх л төрлийн хорт бодисыг шүүнэ. Навчин дээрх тоосыг тогтмол арчиж байвал цэвэрлэх ажлаа ч тогтмол хийх болно.

 

8. Драцена

Ксилол, трихлоэтилен, формальдегид зэрэг хорт бодисыг сайн шүүнэ.

 

9. Папоротник (ойм)

Цаг хугацаанд хавчигдаж явдаг хүнд сайн таарах ургамал. Сард нэг удаа услаад байхад хангалттай ба үүнийх нь төлөө тэр таны гэрийн агаарыг сайн цэвэрлэх билээ.

 

10. Пальма (бамбукийн дал мод)

Энэ ургамал трихлоэтилен, бензол, формальдегид зэргийг сайн шүүнэ. Лак бүхий будагтай тавилгын хажууд байж түүний ялгаруулж байгаа хорт бодисыг шүүлгэх хэрэгтэй.

 

11. Филодендрон

Жижигхэн боловч “ажилласаг” ургамал. Агаарт байгаа янз бүрийн хор, бусад зүйлийг шүүж цэвэрлэх ба оронд нь бараг юу ч үл шаардах билээ. Ганц гэм нь гэрт хүүхэд, амьтан байгаа бол энэ ургамал байх нь тохиромжгүй.

12. Шеффлера (саваргана)

Гоё, халамж арчилгаа бага шаарддаг энэ ургамал агаарт байгаа олон хорт бодисыг цэвэрлэнэ.

 

13. Алоэ (зуун наст)

Зуун настаас илүү хэрэгтэй, ашигтай ургамал ер нь байдаг болов уу. Энэхүү энгийн ургамал нь агаар цэвэрлэхдээ хэнээс ч илүү билээ.

 

14. Сансевиерия (мөнхрөө)

Маш тэсвэртэй ургамал. Хатааж үхүүлэхийн тулд ихээхэн хичээх хэрэгтэй болох байх. Цэцэг ургамалдаа анхаарал тавихдаа сул гэрийн эзэгтэй нарт таарна. Бүх л хорыг зайлуулах ба унтлагын өрөөнд тохиромжтой.

 

15. Офиопогон

Ксилол, бензол, трихлоэтилен зэргийг шүүдэг өвсөн ургамал

 

16. Лилия Фламинго (фламинго сараана)

Агаарыг сайн чийгшүүлж, цэвэршиж шүүгдсэн усны уурыг агаарт тараана. Ксилен, толуол зэргийг шингээж хүнд хоргүй нэгдэл болгодог байна.

Тасалгааны ургамал, цэцэг бол гэрээ сайхан харагдуулах, агаараа цэвэршүүлэх, бүр сайхан энергиэр дүүргэх сайн арга хэрэгсэл юм. Хэрвээ эдгээр нь таны амьдралд хэрэгтэй бол дээрх ургамлын ганц нэгээс нь ч гэсэн олж авах хэрэгтэй. Айхтар их арчилгаа шаардахгүй боловч эргээд танд тустай билээ.

31
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dagvadorj Tserennadmid

    Dagvadorj Tserennadmid

    2018/04/06 at 19:04

    Odnoo Odnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *