Хамгийн аймшигтай байгалийн гамшгууд

1

Байгалийн гамшгууд бол байгаль эхээс бидэнд барьдаг хамгийн аймшигтай бэлэг билээ. Цунами, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, хар салхи, үер гээд байгалийн хүч хүн төрөлхтөнтэй тулгарахад гардаг нийтлэг зүйл бол эмгэнэлт үр дүн юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний амьдрал өөрчлөгдөж, үхэл хагацал, өвчин зовлон, эдийн засгийн гарз хохирол амсдаг. Энд жагсаасан хамгийн аймшигтай байгалийн гамшгуудыг нас барагсдын тоо, магнитуд, учруулсан хор хохирол гээд олон хүчин зүйлээр нь ялган энэ жагсаалтанд багтаажээ.

10. Бангладеш, Бангладеш хар салхи, 1991 он

1970 онд хамгийн аймшигтай байгалийн гамшгуудын нэг болох Bhola Cyclone-той нүүр тулсан Бангладеш улс 1991 онд дахин үхэл дагуулсан хар салхинд өртсөн. Хэдий энэ хар салхи Bhola Cyclone-той харьцуулахад цөөн хүний амийг авч одсон ч санхүү, эдийн засгийн асар их хохирол авчирсан. Энэхүү хар салхи Бангладешийн хүн их суурьшсан Читтагонг хотыг дайрсан нь хотыг бараг л бүхэлд нь сүйтгэсэн. 138,000 хүн нас барж, 10 сая гаруй хүн орон гэргүй болсон. Бангладеш хар салхины үүсгэсэн хохирлын дараа дахин хөл дээрээ босоход тус улс 5 жилийг зарцуулсан.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 1

9. Япон, Кантогийн хүчтэй газар хөдлөлт, 1923 он

2011 оны 9 магнитудын газар хөдлөлт бол энэ улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт билээ. Гэхдээ энэхүү газар хөдлөлтөөр амь үрэгдэж, сураггүй алга болсон 16,000 орчим хүний тоо 1923 оны Great Kanto газар хөдлөлтийн уршгаар үхэж үрэгдсэн хүмүүсийн тоотой харьцуулахад маш бага тоо. 7,9 магнитудын хүчтэй энэ газар хөдлөлт 4 минутын турш үргэлжилсэн нь Кантогийн тал газрыг бүхэлд нь чичрүүлж байжээ. Кантогийн хүчтэй газар хөдлөлт болон түүнээс үүсэлтэй цунамид 145,000 гаруй хүн амь насаа алдаж, 200,000 гаруй хүн хүнд бэртэж гэмтсэн байна.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 2

8. Хятад, Yangtze голын үер, 1935 он

Yangtze гол нь Ази тивийн хамгийн эртний голуудын нэг гэдгээсээ гадна 3600 гаруй км-тэй урттай гэдгээрээ Хятадын хамгийн урт, дэлхийд Нил, Амазон мөрнүүдийн дараа ордог 3 дахь урт гол юм. 1935 онд энэ гол үерлэсэн нь 145,000 гаруй хүний амийг авч одоод зогсохгүй 200,000 гаруй хүн гэмтэж бэртжээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 3

7. Хятад, Нина хар салхи, 1975 он

Манай дэлхий дээр болсон хамгийн хүчтэй хар салхинуудын нэг бол Нина хар салхи. Хар салхи маш хүчтэй байсан нь Banqiao болон Shimantam далангууд эвдрэхэд хүргэснээр хүчтэй үер болж, 200,000 орчим хүн үерийн усанд үйжээ. Энэ хоёр том далангаас гадна 62 жижиг далан сүйдсэнээс үүдэн тус улс 1,2 тэрбум долларын хохирол амссан байна. Хар салхинаас үүдэлтэй үерийн улмаас 10,000 гаруй байшин сүйдэж, 60,000 гаруй хүн ноцтой бэртэж, 50,000 хүн сураггүй алга болжээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 4

6. Энэтхэгийн далай, Энэтхэгийн далайн газар хөдлөлт ба цунами, 2004 он

2004 онд болсон Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами нь дэлхий дээр болж байсан хамгийн аймшигтай бөгөөд хамгийн том цунами юм. Индонезийн Суматра арлаас холгүй тэнгисийн усан доор 9,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аварга том цунами үүсгэж, цунамийн давалгаанууд Индонез, Энэтхэг, Тайланд, Малдив, Сомали хүрчээ. Гэвч хамгийн их хохирол амссан нь Индонез улс байсан ба тус улсад 168,000 орчим хүн амь үрэгдсэн байна. Хүн оршин суудаг газрын ихэнх хэсэг сүйдэж, асар их эдийн засгийн хохирол учирчээ. Бусад орнуудаас Шриланк 35,000, Энэтхэг 12,000, Тайланд 8200 хүнээ алдсан байна. Нийтдээ энэхүү байгалийн гамшгийн үеэр 240,000 орчим хүн амь насаа алджээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 5

5. Хятад, Haiyuan газар хөдлөлт, 1920 он

Хятадад хамгийн их хүний амийг авч одсон хоёр дахь хүчтэй газар хөдлөлт болох энэхүү газар хөдлөлт дэлхийд 3-т тооцогддог. 1920 онд Haiyuan мужийг 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэрвэснээр олон мянган байшин барилга сүйдэж, нас барагсдын тоо 273,400-д хүрсэн байна. Энэхүү газар хөдлөлтөөр голуудын урсгал өөрчлөгдөж, хөрсний гулгалтаас үүдэн уулс доошилсон. Хагас сая орчим сууц газартай тэгширч, 100,000 гаруй бизнес төгсгөлөө үзсэн байна. Haiyuan газар хөдлөлтийн шалтгаан нь Евразийн тал газар болон Энэтхэгийн тал газрууд болон тектон хавтангуудын хөдөлгөөн байжээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 7

4. Гайти, Гайтийн газар хөдлөлт, 2010 он

4-хөн жилийн өмнө Гайти улсыг 7 магнитудын газар хөдлөлт нэрвэж, үзэсгэлэнт Leogane хотоос үлдсэн зүйлгүй болгосон. Бараг 316,000 хүн нас барж, 300,000 гаруй хүн хүнд гэмтэж, сая гаруй хүн орон гэргүй болж, 50,000 орчим бизнес зогссон. Гайтийн газар хөдлөлтийн гол шалтгаан нь Гайти улсын доор орших Карибын тал газар жил 2 см-ээр хөдөлж, эцэст нь үүнээс үүссэн даралт үхлийн аюул дагуулсан газар хөдлөлтийг үүсгэсэн явдал байв.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 6

3. Бангладеш, Bhola хар салхи, 1970 он

1970 оны Bhola хар салхи тухайн үеийн Зүүн Пакистан /өнөөгийн Бангладеш/, Энэтхэгийн баруун Бенгалыг нэрвэсэн байна. 11-р сарын 11-нд болсон энэхүү хар салхинд бараг хагас сая хүн амиа алдсаны талаас илүү шахам нь 10-аас доош насны хүүхдүүд байжээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 8

2. Хятад, Tangshan газар хөдлөлт, 1976 он

ХХ зууны хамгийн их үхэл дагуулсан, хамгийн том газар хөдлөлтүүдийн нэг гэгддэг энэ газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 3:40 цагт болжээ. 14-16 секундын хугацаанд үргэлжилсэн энэ газар хөдлөлт хотыг бүхэлд нь үгүй хийсэн байна. 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бараг 800,000 хүний амийг авч одсоноор барахгүй 200,000 орчим хүнийг хүнд гэмтээжээ.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 9

1. Хятад, 1931 оны Хятадын үер

Дэлхий дээр олон байгалийн гамшиг болж байсан ч 1931 оны Хятадын үертэй дүйцэх хэмжээний хор хохирол учруулсан нь үгүй юм. Хятадын Шар мөрөн, Yangtze болон Haui голууд үерлэснээс 1 сая гаруй хүн живж, 5 сая гаруй хүн орон гэргүй болжээ. Үерийн дараагаар бараг 3 сая гаруй хүн өлсгөлөн болон үерээс үүдэлтэй өвчнөөр нас барсан байна. Хоол хүнсний хомсдолоос үүдэн өлсгөлөнгөөр үхэхгүйн тулд хүн хүнээ идэх явдал ч гарч байв. 1931 оны 4-р сард эхэлсэн энэ үер мөн оны 9-р сарыг хүртэл үргэлжилсэн байна.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 10

Бонус – Antioch газар хөдлөлт, Ромын эзэнт гүрэн, 115 он

Antioch газар хөдлөлт нь хамгийн эрт үеийн байгалийн гамшгуудын нэг бөгөөд асар их сүйрэл, 260,000 орчим хүний үхлийг авчирсан юм. 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөнд тухайн үеийн Ромын эзэнт гүрэн ихээхэн хэмжээний хохирол амсчээ. Antioch газар хөдлөлт нь 115 оны 12-р сарын 13-нд болсон байна.Дэлхийд тохиолдсон хамгийн аймшигтай байгалийн гамшгууд 11

12
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/17 at 09:10

    Hamgiin ih hun amtai ornuudiin toog tsuuluh geed eh delhii chin uzeed barahgui bgam bishuu kkk

  2. Ухаалаг шинэ апп

    2014/12/17 at 12:57

    Doloon ugluu апп-ыг та бүхэн PLAY STORE – s татан аваарай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *