Дэлхийн хамгийн баян жүжигчин ямар хүн байдаг вэ? Яагаад бид түүний тухай огт сонсож байгаагүй билээ?

0

Бид хамгийн өндөр үнээр тоглодог эрэгтэй болон эмэгтэй жүжигчдийн тухай байнга л сонсож байдаг. Мөн сүүлийн жилд хамгийн их орлого олсон жүжигчин гээд зөндөө л уншиж байлаа. Жишээ нь, 2020 оны хамгийн өндөр үнээр тоглосон жүжигчдийн жагсаалтыг Дуэйн Жонсон болон София Вергара нар тэргүүлсэн юм. Ийм мэдээ сонссон хэн боловч дараах ойлголтыг авна: “Түүнд хамгийн их мөнгө төлж байгаа юм чинь, тэр хамгийн баян жүжигчин байж таараа”. Хачирхалтай сонсогдож мэдэх юм, гэхдээ бидний ойлгосон шиг биш ажээ.

Бид ч гэсэн хамгийн баян жүжигчин хүнийг маш алдартай л хүн байх гэж бодож байлаа. Харин тэр хүн нь бидний сайн мэдэх Жонсон ч биш, Депп ч биш, Ди Каприо ч биш байхаар бүр алмайрч орхисон юм.

Тайлер Перри – дэлхийн хамгийн баян жүжигчин

© Pool AP/Associated Press/East News, © LFI/Photoshot/East News

2021 оны 6 дугаар сарын эхээр CEOWORLD Magazine сэтгүүл дэлхийн хамгийн баян жүжигчдийн жагсаалтыг хэвлэн нийтэлжээ. Уг жагсаалтад өнгөрсөн саруудад хамгийн их орлого олсон мөн хөдөлмөрлөж байх явцдаа хамгийн их эд хөрөнгө хуримтлуулж чадсан уран бүтээлчид багтсан юм. Жагсаалтыг Тайлер Перри 1 тэрбум ам.доллараар тэргүүлжээ. Хоёрдугаар байранд америкийн жүжигчин, стендап-комедиан, кино зохиолч Жерри Сайнфелд 950 сая ам.долларын орлогоороо удаалсан байна.

© Tammie Arroyo/AFF-USA.com / MEGA /East News, © Shooting Star/Sipa USA/East News, © Invision/Invision/East News

Перри, Сайнфелд хоёр – тэд олсон орлогоороо үнэхээр дээд амжилт тогтоож байгаа юм, яагаад гэвэл гуравдугаар байрнаас 300 сая доллараар давжээ. Гуравдугаар байранд Энэтхэгийн жүжигчин, продюсер, мөн телевизийн нэвтрүүлэгч Шахрух Хан (600 сая ам.доллар) бичигдсэн. Дөрөвдүгээр байранд 580 сая ам.долларын орлоготой Том Круз удаалав. Цаашлаад 500 сая ам.долларын орлого бичигдэнэ. Топ 7-д Жорж Клуни, Роберт Де Ниро түүний эгч Олсен нар багтжээ. 8 дугаар байранд Амитабха Баччана (455 сая ам.доллар), 9 дүгээрт Мел Гибсон 425 сая ам.доллар, эхний аравт багтсан жагсаалтыг Адам Сэндлер 420 сая ам.доллараар дуусгаж байна.

 

Жүжигчин тэрбум долларын хөрөнгийг хэрхэн олсон бэ?

© Tylerperry / Instagram

Бага Эммитт Перри – 1969 оны 9 дүгээр сарын 13-нд Луизиана мужийн Шинэ Орлеанд дархны гэр бүлд төржээ. Хүү эцэг эхтэйгээ төдийлөн сайн ойлголцдоггүй байсан учир багаасаа бие даасан амьдрал эхлүүлэхийг хичээж байсан байна. 16 насандаа төрсөн нэрээ хүртэл өөрчилжээ: бага Эммит Перри биш Тайлер Перри болжээ. Ирээдүйн тэрбумтан ахлах сургууль төгсөөгүй, гэхдээ дунд сургуулийн зохих түвшний мэдлэгтэй гэсэн гэрчилгээтэй дүүргэсэн юм.

Тайлер гэр бүлийнхэнтэйгээ хүнд харилцаатай хэвээр л байв. Опра Уинфригийн шоу түүний хувьд аврал байжээ. Учир юунд оршино вэ гэвэл, шоуны нэг удаагийн нэвтрүүлэгт захидал бол сэтгэл санааг анагаах чадалтай гэсэн сэдвийг хөнджээ – өөрөөр хэлбэл зохиогч өөрийнхөө асуудлыг бүрэн шийдэх боломжтой гэж ярьцгаасан байна. Чухам энэ л яриа Перриг юм бичихэд нөлөөлсөн гэдэг. Тэр үеийн түүний бүтээлүүд нь “I Know I’ve Been Changed” мюзиклийн үндэс болж өгсөн юм.

© East News

Тайлер 22 нас хүрэхэд 12 мянган ам.доллар хуримтлуулж чадсан байлаа, машин борлуулна, өөрөө цуглуулагч ч болж. 1990 онд Атлантын театрт “I Know I’ve Been Changed” үзүүлбэрээ тавиулахаар хуримтлалаа зарцуулжээ. Харамсалтай нь үзүүлбэр амжилт олж чадаагүй юм, төлөвлөж байснаар санхүүгийн хувьд орлогоо нэмэгдүүлж чадалгүй харин ч таагүй шүүмжлэлд өртөв. Тэр үед байрныхаа мөнгийг ч төлөх чадваргүй болсон залуу машиндаа амьдрахад хүрчээ. Бүтэлгүйтлээ гэж Перри санаагаар унасангүй, дараагийн 6 жилд нь зохиолоо бүхий л газар руу уйгагүй илгээж шинэ тоглолт хийхийг шаардсаар байв.

Мюзиклийн шинэчилсэн хувилбарыг Атлантын хоёр ч театрт амжилттай тоглуулж чадсан тэрээр жүжгээ үргэлжлүүлэн тавьж, хотын сүлжээ театруудаар аялан тоглолт хийх болжээ. Тоглолт амжилттай болох тусам түүний шүтэн бишрэгчдийн тоо ч нэмэгдэж байв. 2005 онд Forbes-т хэвлэгдсэн мэдээллээс харахад, Тайлер Перри 100 сая ам.долларын тасалбар зарж, тоглолтын бичлэгээ – 30 сая ам.доллараар борлуулсан бөгөөд өөр бусад бүтээгдэхүүнээс 20 сая ам.долларын орлого олжээ. Тэрээр жилд 300 удаагийн тоглолт хийж, долоо хоногт 35,000 хүн тоглолтыг нь үзсэн байв.

“Та нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй: надад удирдаж залах хүн байхгүй байсан. Миний эцэг, миний нагацууд бас ээж бизнесийн тухай юу ч мэдэхгүй. Би бизнесийн сургуульд ч явж байгаагүй. Миний олж мэдсэн зүйл – бүгдийг ажиллаж байх явцдаа л мэдэж авсан юм.”

© A Madea Family Funeral / Lionsgate

Тайлерын театрт гаргасан амжилтынх  нь дараа кино ертөнцөд амжилт хүлээж байлаа. 2005 онд түүний анхны кино болох “Diary of a Mad Black Woman” дэлгэцнээ гарч оруулсан хөрөнгөө арав дахин өсгөж авчээ. Шүүмжлэгчид Перригийн найруулах чадварыг төдийлөн сайн үнэлээгүй ч гэлээ үзэгчдэд Мэдея дүр ихэд таалагджээ. Үзэгчдийн хайр хүндлэл үнэхээр өндөр байлаа, ямар сайндаа л гудамжинд явж байхад  нь “Мэдея, Тайлер, Мэдея!” гэж түүн рүү байнга хашхирдаг байв.

Тайлер өөрийнхөө төслүүдэд маш идэвхтэй оролцдог: зохиолоо бичнэ, найруулна, продюсерийг нь хийнэ бас өөрөө аль нэг гол дүрд нь тоглоно. 2007 оны 2 дугаар сард түүний “Daddy’s Little Girls” кино дэлгэцнээ гарч, харин тэр оныхоо 10 дугаар сард Перри шүтэн бишрэгчдээ “Why Did I Get Married?” төслөөр баярлуулжээ. Уг төсөл анхны прокатаасаа 21,4 сая ам.доллар олсон байдаг. 2008 онд “Meet the Browns” кино гарсан бөгөөд эхний өдрүүддээ гэхэд л арваад сая доллар цуглуулсан байв.

© Image supplied by Capital Pictures/East News

2009 оны 2 дугаар сард “Madea Goes to Jail” кино дэлгэцнээ гарч үзэгчдийн дунд шуугиан тарьсан юм, кассын орлого нь ч 90,5 сая доллар хүрчээ. Харин тэр оныхоо 9 дүгээр сард кино театруудад “I Can Do Bad All by Myself” кино гарч. Энэ мэтчилэн 2009 онд Тайлер Перри ойоролцоогоор 400 сая орчим ам.доллар цуглуулсан байв. Тайлер өөрийн төсөл дээр ажиллахаас гадна өөр бусад кино бүтээлд ч эрэлт ихтэй нэгэн, жишээ нь түүнийг “Star Trek” (2009) киноноос харж болох юм.

Түүний хэрэгжүүлсэн өөр бусад олон төслүүд бий, тэр дундаа Опра Уинфритэй хамтран хэрэгжүүлсэн төслүүдээс гадна Перри Мэдея дүрдээ илүү их анхаарал хандуулж шинэ адал явдал, түүхүүдийг гаргаж ирсээр байна. 2011 оны эхэнд театрт, дараа нь кино театрт “Madea’s Big Happy Family” бүтээл гарчээ. Үүнээс хойш 6 кино гаргаж амжсан, гол дүрд нь Мэдея байх нь хэнд ч ойлгомжтой байх. Тухайн салбарт хийж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж 2019 онд Холливудын Алдрын гудамжинд одтой болгожээ, харин 2021 онд Оскарын Жин Хершолтын нэрэмжит хүмүүнлэгийн шагнал хүртсэн байна.

© Invision/Invision/East News, © Pool AP/Associated Press/East News

Шүүмжлэгчид Перригийн бүтээлүүдийг төдийлөн нааштай хүлээж авдаггүй байсан тул Холливудад түүнийг анзаарахгүй яваад байсан юм. Гэхдээ тэр бууж өгсөнгүй, өөрт таалагдсан ажлаа хийсээр байв. 51 настай жүжигчин өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн уран бүтээлийн студитэй, телевизийн 1200 орчим нэвтрүүлгийн эрхтэй, 22 уран сайхны кино, 20 театрчилсан тоглолтын эрхийг эзэмшиж байна. Мэдеягийн эрин үе дуусаж байгаа ч гэлээ Тайлер зүгээр суухыг хүсэхгүй байна. Түүний төлөвлөгөөнд ресторан, дэлгүүр, театртай тоглоомын төв, сэдэвчилсэн парк барих ажил байгаа ажээ. Мөн Перри стримингийн платформтой ч гэрээ хийжээ: жилд багадаа 90 ангитай телевизийн олон ангит кино хийхээр ханцуй шамлан ороод байгаа юм.

“Би өөрийнхөө мэдрэмж, далд увдистаа итгэдэг. Би системийн эсрэг тэмцэж байна, юуг өөрөө хийж болох вэ гэдэг гарцыг би байнга эрэлхийлж байдаг” гэжээ.

 

Бид түүний тухай яагаад юу ч сонсоогүй өдийг хүртэл явсан бэ?

© AFP/East News, © Supplied by Capital Pictures/East News

Тайлер Перригийн сүүлийн жилүүдэд хийж бүтээсэн зүйл их ч гэлээ тэрээр зөвхөн төрөлх нутагтаа л алдаршжээ. Өөр бусад улс оронд алдаршаагүйн шалтгаан нь түүний киноны шинж чанартай нь холбоотой юм. Мэдея дүртэй төслүүд – инээдмийн бүтээл, үндэстний онцлогийг голчлон харуулах тул дотоодын үзэгчид л ойлгохоор. Эдгээр бүтээлүүд нь гадаад зах зээлд гардаггүй, гэхдээ цөөн тооны гадаад улсуудад гарсан гурван төсөл нь 17,6 сая ам.доллар цуглуулжээ. Перригийн бүтээлүүд шүүмжлэгч нараас төдийлөн нааштай үнэлгээ авч чаддаггүй ч гэлээ олон сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээжээ.

Та гүн утга агуулга байхгүй, гэхдээ наргиантай уур амьсгалтай инээдмийн төрөлд яаж ханддаг вэ?

7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *