Эмэгтэйчүүд леггингс буюу загварын иртуз өмсөх үедээ гаргадаг хамгийн түгээмэл 9 алдаа

0

Дасгал, сургуулилт хийх үедээ л ихэнх бүсгүйчүүд суналт сайтай тул леггингс өмсөх хандлагатай байдаг. Гэвч леггингсийг өндөр өсгийт дээр, жийнсэн хүрэмтэй хослуулж гэх мэтчилэн маш олон байдлаар өмсөх бүрэн боломжтой байдаг ажээ. Манай сайт уншигч танд леггингс өмсөх үедээ бүсгүйчүүдийн гаргадаг түгээмэл 9 алдааг толилуулж байна.

1. Өндөр бүсэлхийтэй леггингс өмс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бэлхүүс гаргасан леггингс өмсөх нь буруу зүйл биш ч өндөр бүсэлхийтэй леггингс өмсөх нь таныг илүү гоолиг харагдахад туслах болно. Түүнчлэн йогийн дасгал хийх үед ч өндөр бүсэлхийтэй леггингс биед илүү таатай мэдрэмж төрүүлж, тохиромжтой байдаг аж. Мөн леггингсийг ямар ч цамц, майктай хослуулан өмсөж болдог нь хамгийн том давуу тал юм.

 

2. Хурц, тод өнгийн леггингсээс зайлсхийх хэрэгтэй

© Depositphotos.com, © kendalljenner / Instagram

Хэтэрхий хурц өнгөтэй эсвэл том хээтэй зүйлс бусдын анхаарлыг ихээр татаж, бусад зүйлсийг анхаарлын гадуур үлдээх магадлалыг нэмэгдүүлэж байдаг. Түүнчлэн том хээтэй хувцас хүнийг илүү махлаг, том биетэй харагдуулдаг гэдгийг мэдэж байх нь зүйтэй биз ээ. Иймээс та бусдад илүү гоолиг сайхан харагдахыг хүсвэл хар бараан өнгийн леггингс өмсөж байхыг зөвлөж байна.

 

3. Богино загвараас татгалз

© Depositphotos.com, © Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Богино леггингс өмсөх дуртай хүмүүс бий. Гэсэн ч урт загварын леггингс сонгосноор хөл тань илүү нарийн, бие тань ч мөн илүү өндөр мэт харагдах боломжтой байдаг ажээ. Мэдээж таны биеийн ерөнхий харьцаа, ямар харагдахыг хүсч байгаа зэргээс хамаарч үр дүн нь өөр байна.

 

4. Өнгөний зохицолд анхаар

© Depositphotos.com, © Depositphotos.com

Леггингс өмссөн үедээ анхаарч байвал зохих зүйл бол мэдээж арьс болон үсний өнгөндөө зохицсон хувцас өмсөх явдал юм. Үүнд таны леггингсийн өнгө ч хамааралтай бөгөөд леггингстэйгээ ижил эсвэл түүнээс бараан өнгийн цамц өмсөж чамин дүр төрхийг бүрдүүлэх боломжтой.

 

5. Леггингсийг зөвхөн дасгал хийхэд өмсдөг гэж бодох хэрэггүй

© Depositphotos.com, © Judy Eddy / WENN.com/agefotostock/East News

Леггингсийг бүсгүйчүүд ихэвчлэн дасгал хийх үедээ өмсөх хэрэгтэй гэх ташаа ойлголттой явдаг. Ийм иртузыг өдөр тутмын амьдралдаа өмсөхөөс эхлээд уулзалт, ёслолд ч өмсөх боломжтой байдаг аж. Леггингс нь биед маш тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна олон төрөл байдлаар өмсөх боломжтой байдгаараа онцлогтой.

 

6. Банзал, даашинз өмссөн үедээ леггингс өмсөж болохгүй

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News, © RGLA/Broadimage/Broad Image/East News

2000-аад оны үед энгийн хүмүүс төдийгүй алдартнууд ч даашинз, банзалтай леггингсийг хослуулж өмсөх ядал их байсан. Гэвч тэр үеэс хойш 20 жилийн дараа хүмүүсийн загварын чиг хандлага өөрчлөгдөж, үүнийг тохиромжгүй хувцаслалт гэж үзэх болжээ. Энгийн бөгөөд чамин харагдахыг хүсвэл уншигч та леггингс дээрээ хиймэл арьсан хүрэм өмсөж, чөлөөт гоёлын зүйлс зүүх боломжтой. Гол нь 2000-аад оны загвараас зайлсхийгээрэй.

 

7. Урт хөвөн даавуун цамцыг леггингстэй хослуулах хэрэггүй

© MEGA/Mega Agency/East News, © MEGA/Mega Agency/East News

Өргөн, сул загвартай хөвөн даавуун цамц таны бие галбирыг далдалж, загварлаг харагдахад тань саад болох нь бий. Иймээс ийм төрлийн цамцнаас татгалзаж, богино цамцыг өндөр бүсэлхийтэй леггингстэй хослуулаад үзээрэй.

 

8. Нэг ижил өнгийн хувцаслалтаас татгалзаарай

© Carlos Maidana/Broadimage/Broad Image/East News, © NEIL WARNER/J.LEE/ MEGA/Mega Agency/East News

Орчин цагийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн хувцаслахыг хүсч байгаа бол нэг өнгийн хувцаслалтаас татгалзахыг танд зөвлөж байна. Иймээс цулгуй өнгийн леггингсийг хувцастайгаа өнгө хоршуулж өмсвөл илүү орчин цагийн хэв маягтай зохицсон болох биз ээ.

 

9. Арьсны өнгөтэйгээ хоршсон өнгийн леггингс сонгож байх

© khloekardashian / Instagram

Арьсны өнгөтэй ижил өнгийн леггингс сонгох нь биеэс ялгарч харагдахгүй тул тийм ч зөв шийдэл биш гэдэг нь мэдээж. Хувцаслалтын хувьд арьсны өнгөтэй зохицсон байх нь чухал байдаг хэдий ч леггингсийн хувьд эсрэгээрээ байдаг аж. Иймээс аль болох үс болон арьсны өнгөнөөс илүү ялгарч харагдах өнгөтэй леггингс сонгож өмсөх нь зүйтэй.

Та дээрх алдаануудыг гаргаж байсан уу? Таны хувьд бусдад өгөх зөвлөгөө бий юу?

27
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *