Хэрээ хүүхдээс илүү ухаантай юу?

1

Оюун ухааны тэмцэлдээнд шувуу цэцэрлэгийн хүүхдээс илүү ухаантай байж чадах болов уу? Яаран үгүй гэж хэлэхээ түр азнаарай. Саяхны нэгэн шинэ судалгаанд өгүүлснээр 5 настай хүүхдийг мухардалд оруулсан асуудлыг нэгэн ухаалаг залуу шувуу шийдэж чадсан гэжээ. Шинэ Каледонд тархсан нэгэн зүйл хэрээний төлөөлөгч болох Kitty нэртэй хэрээ холбоогүй мэт санагдуулам хоолойнд хөвөх хэсэг махыг авч идэхийн тулд түүний түлхүүр гэж хэлж болох нөгөө хоолойн дахь усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд чулуу дүүргэх аргыг хэрэглэсэн байна.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Kitty-гийн хувьд үндсэндээ хананд байгаа унтраалганы товчлуурыг дарахад таазанд байгаа гэрэл асна гэдэгтэй адил ойлгомжгүй нөхцөл болон үр дүнгийн холбоог ухамсарлаж ойлгох хэрэгтэй байжээ.

Оюун ухааны чадвар хүмүүсээр хязгаарлагддаг гэж боддог байсан бид харин шимпанзе сармагчингаас эхлээд харх хүртэл олон амьтад учир шалтгаан болон үр дүнг ойлгох чадвартай гэдгийг мэдэх ёстой болжээ.

Хэрээ бол шувуудын ертөнцийн Эйнштейн бөгөөд багаж хэрэгсэл хийх, цогц сорилтын хариуг олох зэргээрээ алдартай юм. Энэ шувуудын оюун ухааны гайхалтай чадвар эртний Грекийн үед ч ил тод болсон байв. Эртний Грекийн нэгэн үлгэрт өгүүлснээр нэгэн ангаж цангасан хэрээ лонхны ёроолд байсан усанд хошуу нь хүрэхгүй байсан тул жижиг чулуунуудыг нэг нэгээр нь зөөж лонхонд хийсээр усны түвшинг дээшлүүлж, цангаагаа тайлсан тухай өгүүлдэг.

Хэрээ хүүхдээс илүү ухаантай юу? 1
Үндэсний газарзүйн нийгэмлэг/Вайт Грантсын хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хийгдсэн саяхны шинэ судалгааны тухай нийтлэл өнгөрөгч 7-р сарын 23-нд PLOS ONE сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Энэ нь дээр дурдсан хоёр хоолойн нэгэнд мах, нөгөөд ус байсан тухай туршилт аж. Илүү төвөгтэй хэлбэрийн энэ туршилтанд 6 хэрээг оролцуулснаас зөвхөн Францын Шинэ Каледон орчмоос барьсан Kitty хэрээ асуудлын учрыг олж чадсан байна. 8 сараас илүүгүй настай залуу хэрээ баригдаад нэг их удаагүй байсан аж.

Түүнчлэн бас нэгэн туршилтыг 4-10 настай 64 хүүхэд дээр хийхэд том хүүхдүүд нь хийж чадсан бол 4-5 насныхан яаж ч оролдоод хийж чадаагүй байна. Харьцуулбал хэрээнд өгсөн даалгавар хүүхдэд өгсөн даалгавраас үл ялиг өөр байсан тул бага насны хүүхдүүд Kitty-д өгсөнтэй адил даалгаврыг гүйцэтгэж чадах эсэх нь тодорхойгүй юм.

Хэрээ хүүхдээс илүү ухаантай юу? 2
Калифорний их сургуулийн биологич Corina Logan энэ тал дээр илүү их судалгаа хийх хэрэгтэй байгаа тухай хэлсэн байна. Гэхдээ Kitty өөрөөсөө насаар илүү хэмжээний хүнтэй тэнцэхүйц хэмжээний танин мэдэхүйн чадвартай гэдэг нь судалгааны үр дүнгээр харагдаж байгаа аж.

3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/07 at 22:50

    medeelelude haanas gusdi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *