Оффисоо санаж байгаа хүмүүст зориулсан шинэ сайт гарчээ. Ажил дээрх дасал болсон дуу чимээнүүдээ сонсонгоо гэрээсээ ажлаа тухтай хийгээрэй

0

Орчин үеийн асуудалд орчин үеийн л шийдэл тохирно. Энэ удаад зайнаас буюу гэрээсээ ажиллах тохиолдлыг авч үзэж байна. Зарим нэг нь гэртээ суугаад ажлаа хийхэд таатай бас үр бүтээлтэй байгаа болов уу, харин зарим нэгнийх нь хувьд гэрийн хана “дарамтлаад” байгаа мэт санагдана. Тэгэхээр гэртээ ажлаа хийж чадахгүй шаналж суугаа хүмүүст “Kids Creative Agency” нэгэн сонирхолтой сайтыг зориулжээ. Он удаан жил танил, дотно болсон оффисын дуу чимээг та эндээс сонсож болно.

Хэрвээ та оффис, цуг ажилладаг хүмүүсээ санаад байгаа бол германы нэгэн сайт танд тус болох аргыг олжээ

notyourkids

“Оффисоо санаад байна уу? Бид оффисын дуу чимээг бий болголоо. Орчин үеийн оффисын дуу чимээ сэтгэл санааг тайвшруулна, гэрээсээ ажлаа үр дүнтэй хийхэд тань тусална” гэж уг сайтынхан Инстаграм хуудсандаа бичжээ.

Проскрастинац буюу “маргааш гэж хойшлуулах” зуршилгүй хүн гэж байхгүй, харин өнөөгийн нөхцөл байдал үүнийг улам бүр дордуулж байна

imisstheoffice

I Miss the Office сайт буйдангаасаа ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст туслах зорилгоор “амьд” оффисын уур амьсгалыг мэдрүүлэх программ зохиожээ. Энэ нь оффисын олон ажилтнуудын дуу шуугиан, хувилах машины чимээ, агааржуулагчийн хүнгэнэх чимээ, утасны хонх гээд оффис дээр ямар л дуу чимээ гардаг, тэр бүгдийг мэдрүүлнэ.

Уг сайт өргөн хүрээнийх биш ч гэлээ ажилтнуудын тоог тохируулна, “тоглоом”-ын ажлын талбарт нэмэлт төхөөрөмжийн дуу чимээг ч оруулах боломжтой гэнэ. Ингээд гэрийн “оффис”-ыг амилуулах нь тэр. Жишээ нь, найтааж байгаа чимээ ёстой л сэртэс хийлгэнэ.

Виртуал оффис таны ч гэсэн ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэж найдаж байна. Өдрийн цайгаа хуваарийн дагуу уухаа мартав аа.

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *