Баарны эзэн хөл хорионы үеэр ажилтнууддаа цалинг нь тавихын тулд үйлчлүүлэгчдийнхээ хана, таазан дээр наасан байсан 3714 доллар бүхий бэлэн мөнгийг салгаж авчээ

0

Бидний дийлэнх нь өвөрмөц чимэглэлтэй баар дор хаяж нэгийг мэдэх биз ээ. Эртний өв соёлыг харуулсан тавилганууд, этгээд хачин амьтдын постер зургууд, ханан дээрх гэр бүлийн зургууд, зоосон чимэглэлүүд гээд нэрлээд байвал дуусахгүй.

Жоржиа, Тайбий аралд орших “The Sand Bar” гэх нэртэй баар маш өвөрмөц чимэглэлтэй байжээ. Энэ газар таазнаасаа зоос унжуулахын оронд цаасан мөнгөн дэвсгэртүүдийг хана, таазандаа наасан байсан бөгөөд хүнд хэцүү энэ цаг үед ажилтнуудаа бодохоор шийдэж, тэдгээр мөнгөнүүдийг түүж авчээ. Баарны эзэн эдгээр мөнгөөр ажилтнуудаа цалинжуулахыг хүссэн байна.

Коронавирусын тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хорионоос болж, ихэнх үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьсан. Харин энэ баарны эзэн ажилтнуудаа цалинжуулах нэгэн шийвэрийг гаргажээ.

Энэхүү “The Sand Bar”-ын эзнийг Jennifer Knox гэдэг бөгөөд Жоржиа, Тайбий аралд үйл ажиллагаа явуулдаг аж. Түүний бодож гаргасан шийдвэр үнэхээр нүдээ олсон байв.

 

Тааз ханаа доллароор чимэглэсэн байсан энэ баар бүтэн 3 өдрийг зарцуулж, бүх мөнгөнүүдийг салгаж авчээ

Энэ баарны хувьд үйлчлүүлэгчид нь мөнгөн дэвсгэрт дээр ямар ч хамаагүй юм бичиж, хана таазан дээр тогтоодог уламжлалыг 15 жилийн турш хадгалсаар ирсэн боловч, хөл хорио тогтоож, ажилтнууд нь ямар ч орлогын эх үүсвэргүй болсон тул баарны эзэн Jennifer Knox уламжлалыг эвдэж, үүсээд байгаа нөхцөл байдалд тохиромжтой арга хэмжээ авахыг хүссэн байна.

Jennifer Knox / Facebook

 

Барны эзэн хана таазан дээр цугларсан нийт 3714 долларыг салгаж авч, хөл хорио тавигдаад байгаа энэ цаг үед ажилтнуудаа цалин болгож өгчээ

“Бид баар үүд хаалгаа хаах үед дотор нь сууцгааж байлаа. Тэгээд би одоо яах вэ гэж бодох зуураа дээшээ хартал, таазан дээрх мөнгөнүүдээ ажилтнууддаа цалин болгож өгч болох юм байна гэж бодсон. Тэгээд л мөнгөнүүдийг салгаж авсан.” хэмээн баарны эзэн хэлжээ.

Jennifer Knox / Facebook

Баараар үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчдэд баярлах хэрэгтэй. Учир нь тэд мөнгөн дээр юм бичиж, таазан дээр тогтоох уламжлалын нэг хэсэг юм

Мөнгөнүүд дээр бичсэн зүйлсийг бүгдийг нь маш болгоомжтой цэвэрлэжээ. Энэ бүх үйл явц бараг 7-10 хоног үргэлжилсэн байна. Таазан дээр тогтоосон байсан мөнгө нийт 3714 доллар болсон бөгөөд Jennifer Knox хувиасаа хэдэн доллар нэмж, 4 бартендер болон 2 хөгжимчиндөө тус бүрт нь 600 долларын тусламж үзүүлжээ.

Jennifer Knox / Facebook

 

Jennifer Knox / Facebook

 

Тэд 15 жилийн турш энэ уламжлалыг хадгалсан боловч, эцэст нь ажилтнуудынхаа төлөө уламжлалаа эвдсэн байна

“Би зүгээр л суугаад юу ч хийхгүй байхыг хүсээгүй. Би өөрийнхөө ажилтнуудын төлөө хийж чадах бүхнээ хийх ёстой. Бид нэг нэгэндээ анхаарал тавьдаг. Хамтдаа энэ хүнд хэцүү үеийг даван туулна.” гэжээ.

Jennifer Knox / Facebook

 

Түүн шиг сайхан сэтгэлтэй удирдагчид олон болох болтугай!

Jennifer Knox / Facebook
15
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *