2018 оны шинэ iPhone утасны талаарх хамгийн үнэн байх магадлалтай 8 цуурхал

3

Хичнээн шинэ загварын утас гарах, тэд чухам юугаараа ялгаатай байх, мөн Apple өөр ямар гэнэтийн бэлэг барих бол??

iPhone X-ийн залгамжлагч

9-р сарын 12-нд танилцуулах шинэ утас нь iPhone X-ийн шинэчлэн сайжруулсан хувилбар байна гэдэгт ямар ч эргэлзээ алга. Ер нь бол шинэ утас биш харин S хувилбар буюу ердөө л апгрейд байх болов уу. Хамгийн сүүлд хийсэн S хувилбар нь 2015 онд гаргасан iPhone 6S байдаг. Тиймээс энэ удаагийн утас маань iPhone XS байж болох нь.

Энэ байдлаас харахад тухайн утсанд техникийн болон дизайны ямарваа нэг том, чухал өөрчлөлт бага байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Шуурхай санах ой нэмэгдэж, камер шинэчлэгдэн, шинэ процессор болох Apple A12 байх нь бараг ойлгомжтой болж байгаа билээ.

 

iPhone XS Max – том утсанд дуртай хүмүүст зориулав

Мөн 5,8 инчийн iPhone XS-ийн томруулсан хувилбар гарах болно гэдэгт эргэлзэхгүй байж болно. Цуу яриагаар бол ийм утас нь 6,5 инч дэлгэцтэй бөгөөд iPhone XS Max нэртэй байх бололтой. Энэ нь Apple-ын хувьд их хачин гэмээр нэр бөгөөд энэ компанийн утаснууд дотроос хамгийн том нь гэдгийг тодруулах гэж өгсөн нэр болов уу.

Энэ аварга том эд нь Phone XS-ээс зөвхөн дэлгэц төдийгүй мэдээж батарейн багтаамжаар ялгарах бөгөөд камерын ямар нэг нэмэлт боломжтой байх бололтой. Дизайны хувьд хоёр утас тун ойролцоо байх нь гэдгийг интернетэд тарсан зураг баталж байгаа билээ.

 

LCD дэлгэцтэй гурав дахь iPhone

iPhone XS-ийн дээр дурдсан хоёр загвар гарна гэдэгт эргэлзэж байгаа хүн үгүй бол харин гурав дахь загварын тухайд олон асуулт бий. Энэ загвар нь iPhone XC гэсэн нэртэй байх болов уу гэж таамаглаж байгаа бөгөөд гадаад хэлбэрийн хувьд танил болсон хүрээгүй дэлгэцтэй байх боловч хямд байлгахын үүднээс нилээд олон чухал боломжуудыг байхгүй болгосон байх биз ээ.

OLED дэлгэцийн оронд LCD дэлгэцтэй болж хэмжээ нь 6,1 инч байна. Их бие нь ган биш хөнгөн цагаанаар хийгдсэн байх ба шуурхай санах ой нь арай бага буюу 3 Гб байх бөгөөд энэ үзүүлэлт iPhone XS-д 4 Гб байх билээ. Дөнгөж саяхан сүлжээнд орж ирсэн энэ утасны зураг нь ганцхан үндсэн камертай байх болов уу гэсэн таамгийг баталж байна.

 

Шинэ өнгө

Эдгээр зургаас та шинэ iPhone ямар өнгөтэй байж болохыг харна. Нийт 5 янзын өнгөний хувилбар байх бөгөөд энэ нь хөх, улаан, саарал, цагаан, бүр улбар шар өнгөтэй ч байх болно. Ийм олон өнгөтэй байх тухай цуу яриа батлагдахгүй байж болох ч iPhone XS нь бас алтлаг өнгөтэй байх тухайд бол ямар ч эргэлзээгүй болсон зүйл.

Ер нь алтлаг өнгө нь голлон давамгайлах ба iPhone XS болон XS Max нь ийм өнгөтэй байх билээ. Интернетэд тархаж байгаа зургаас харахад шинэ өнгө бүхий утасны ерөнхий дизайны талаар зарим нэг ойлголт авч болохоор байна.

 

3D Touch үгүй болно

iPhone 6S-ээс хэрэглэж эхэлсэн 3D Touch нь хамгийн хэрэгтэй функцуудын нэг болж чадсангүй. Ийм учраас Apple энэ функцээс цаашдаа бүрмөсөн татгалзаж магадгүй нь. Ямартай ч хямд үнэтэй утас дээр энэ функц байхгүй нь. Магадгүй цаашдын буюу 2019 он, түүнээс хойших утаснуудад 3D Touch үгүй болох биз ээ.

 

USB Type-C

USB Type-C хэрэглэдэг болох талаар хэд хэдэн янзын цуу яриа их явж байгаа юм. Нэг нь Apple өөрийн утасны Lightning оролтыг орчин үеийн, хэрэгцээ өндөртэй USB Type-C-ээр солих тухай . Яг үнэндээ ингэнэ гэдэг тун ч боломжгүй сонсогдож байна.

Харин USB-C оролттой, USB-C / Lightning кабель бүхий цэнэглэгч бий болох тухай яриа хамаагүй илүү бодит байж болох юм. Чухам ийм хэрэгслийг iPhone-ын хурдан цэнэглэлтэнд хэрэглэж байгаа бөгөөд утас болон адаптерыг нь нэмэлтээр тусад нь худалдаж авах билээ.

 

Хоёр сим-карттай болох

Apple-ийн тухай үе үе ончтой, зөв мэдээлэл өгдөг Мин-Чи Куо-гийн мэдээллээр бол шинэ iPhone нь хоёр сим оролттой болох нь. Гэхдээ бүх л утас нь биш, зарим нэг загвар л ийм байх гэнэ. Жишээ нь iPhone XS Max болон iPhone XC-ийн хямд хувилбарт. iPhone XS хэмээх үндсэн загвар маань ийм боломжгүй байх бөгөөд анхнаасаа ийм боломжгүй хийсэн iPhone X дээр суурилан хийсэн утас учир аргагүй юм.

 

Apple Pencil

Анх эхлээд iPhone болон Apple Pencil хоёрын хамтарч болох тухай яриаг олон хүн тоохгүй байсан билээ. Гэтэл шинэ утасны дэлгэцийн тухай мэдээлэл тарж эхэлсний дараа дээрх яриа нилээд үнэмшилтэй болж ирлээ. iPhone XS Max нь гараар зураг зурах, таталбар хийхэд ихээхэн боломжтой, тухтай байх бөгөөд ялангуяа стилус буюу үзэгний мини-хувилбар хийгдсэн бол бүр ч эвтэйхэн байх биз ээ.

14
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *