
Сайн логик сэтгэлгээтэй байна гэдэг амьдралд хэрэгтэй чадвар билээ. Бүр сургуулийн сурагч байх үеэс логик бодлого нь хүүхдийн асуулт, бодлого зэргээр ордог байсан боловч зарим нэг “хүүхдийн” толгой эргүүлсэн бодлого нь логик сэтгэлгээг чинь сайжруулж, амьдралд хэрэг болно гэж андуурч болохгүй юм.
Энэ удаа танд 4 бодлого өгөх бөгөөд бодоход хүнд байж болзошгүй боловч хариулт нь яг үнэндээ амархан логик утгатай байх болно. Гол нь яарч болохгүй шүү. Сайн бодож, бүх талыг нь анзаарч байж л дараа нь хариулаарай. Ингээд эхлэе!
1-р асуулт
Хоёр жүржийг 100 жүрж дундаас хэдэн удаа авч болох вэ?
2-р асуулт
Хамгийн том саванд ч гэсэн юуг оруулж (хийж, багтааж) чадахгүй вэ?
3-р асуулт
Голд ямар чулуу байдаггүй гэж бодож байна вэ?
4-р асуулт
Хэн нь хулганы хавхан дахь үнэгүй бяслагийг авч чадах вэ?
Яаран доошлуулж, зөв хариултыг харах гэж хэрэггүй.
Бодож чадав уу?
Бүх асуултанд хариулсан биз?
Ингээд хариултууд:
1-р хариулт
Нэг л удаа авч болох ба түүнээс цааш жүржийн тоо 100 хүрэхээ болино.
2-р хариулт
Таг нь
3-р хариулт
Хуурай чулуу
4-р хариулт
2 дахь хулгана
Логик бодлого гэж нэг ийм зүйл бий. Хариулт нь сонин байна уу? Эсвэл та бүгдийг нь зөв хариулж чадсан уу? Ямар асуулт хамгийн хэцүү байсан бэ? Энэ тухай сэтгэгдэл дээр бичээрэй.








Kheegii Kheegii
2018/09/10 at 16:56
hulgana