Та спортоор идэвхтэй хичээллэж байгаад гэнэт боливол таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

3

Спортоор хичээллэж байгаа хүн зөв, бага жинтэй байхын тулд амттанаас татгалзаж, хөлс хүчээ шавхан олон зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Ийм үед өөрийгөө эрүүл , хүчирхэг чийрэг гэж мэдрэх билээ. Харин нэг өдрийг та амралтын өдөр болгон өнгөрөөмөөр санагдах бөгөөд үүний дараа бас нэг амралтын өдөр нэмэх зэргээр цааш ахиж эхэлнэ. Харамсалтай нь хэдэн долоо хоног, сарын дараа таны жинс танд багадаж багтахгүй болсон байхыг гэнэт анзаарна.

Та спортоор хичээллэхээ гэнэт боливол таны биед доорх өөрчлөлтүүд гардаг байна:

Эхний тохиолдол

Та бэлтгэлийн зааланд долоо хоногтоо 4 болон түүнээс их хэмжээгээр хичээллэн сэтгэл зүйн болон зүрх судасны системийн үйл ажиллагааг сайжруулах гэж ажиллаж эхлэх боловч удалгүй цаг зав дутагдан үүнийгээ болино.

Үр дүн

Хүчний бэлтгэл бол хүний булчинг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл. Гэтэл ийм бэлтгэлээ хийхээ больсны дараа сэрээ хүртэл танд хүнд санагдах ба урьд нь тоохгүй өргөдөг байсан зүйлс их хүнд мэт болсон байна. Өмнө нь чулуу мэт байсан булчин маань ихээхэн суларсан шинжтэй байх болно. Магадгүй та цахилгаан шатны оронд шатаар өгсөхдөө огт ядардаггүй байсан бол одоо амьсгаадах нь их болж байгааг анзаарч болох юм.

Та спортоор байнга хичээллэж байгаад орхих үед та удаан хугацаагаар хүч гарган байж олж авсан хүч чадлаа алдаж эхэлдэг. Та буцаад фитнес танхимд эргэн ирэх нь таныг зөв замд оруулах ба та үүнд өмнөх шигээ их цаг зав зарцуулж чадахгүй болсон байсан ч хамаагүй. Өдөрт хүчний болон бусад дасгал тогтмол хийх нь таны алдсан эрч хүчийг эргүүлэн олоход тань тус болно.

 

Хоёр дахь тохиолдол

Та нэг бикини авах хүсэлтэй, түүнийхээ төлөө спорт танхимд долоо хоногийн турш, хамаг амьдрал нь шийдэгдэх гэж байгаа мэт хичээллэж байж. Харамсалтай нь та ингэхээ болилоо.

Үр дүн

Долоо хоногийн бэлтгэлийн дараа та бие тань хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломж бага боловч ямар ч байсан сайн үр дүн бий болно. Таны булчин ачаалалд дасаж, түүнийгээ хүлээдэг болно. Харин бэлтгэл хийлгүй гурав хоносны дараа таны бие урьдын байдалдаа буцаж орж эхэлдэг байна. Тиймээс амралтын өдрүүдээр найз нартайгаа цуг амарсан, идсэн уусан бүхний дараа таны жинс дахин бага болсон мэт сэтгэгдэл төрдөг билээ. Та бэлтгэл хийхээ больсны дараа таны булчин бэлтгэл хийдэг үеэс илүү амархан ядардаг болно. Та долоо хоног дараалан хичээллэж чадахгүй бол ядаж гурван удаа бэлтгэл хийхээр төлөвлөгөө гарга. Таны гуя, тааз хэсэг танд баярлах биз ээ.

 

Гурав дахь тохиолдол

Та эцэг/эх болжээ. Баяр хүргэе! Энэ нь маш удаан үргэлжилсэн 9 сар байсан бөгөөд одоо баяр баясгалантай байх цаг.

Үр дүн

Та гэртээ бүл нэмэгдэхийг хүлээх зуураа ажил хийхээ больж жин өөрчлөгдөж эхэлдэг. Жирэмсэн үед олон эмэгтэйчүүд урагт гэмтэл учруулах бий гэж айн дасгал хийхээ больдог билээ. Жирэмсний үеэс шалтгаалан дасгалын төрлөө өөрчилж, хийсээр байх хэрэгтэй бөгөөд энэ нь төрөхийн өмнө болон хойно ч хэрэгтэй юм.  Хөдөлгөөнтэй байх нь таныг төрсний дараах үеийн жингээ хасахад тань их тус болно. Хамгийн гол нь жирэмсний янз бүрийн үеийн болон төрсний дараах үеийн таарсан дасгал олох нь чухал. 9 сарын турш дасгал хийхгүй байсан нь та одоо өмнөхөөсөө хоёр дахин илүү их ажиллах шаардлагатай боллоо гэсэн үг юм шүү.

Дасгал хийхээ больсон шалтгаанаас үл хамааран дахин бэлтгэл хийж эхлэх нь их хэцүү. Та эргээд эрч хүчтэй болохын тулд дасгалаа зөөлнөөс эхлэн бага багаар ихэсгэх хэрэгтэй юм шүү.

5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *